Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж
10 жил, 7 сар өмнө

ӨДӨР ТУТМЫНХАА АМЬДРАЛД ДУРТАЙ БОЛОХ 5 ЗӨВЛӨМЖ

Хэрвээ та өдөр тутмынхаа амьдралд дургүй бол

Хэрвээ та өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна.

Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

 1. Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, найз нөхөд болох.

Ингэж чадвал өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, өөрийгөө болон амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг.

Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө. 

Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүсийг хаанаас олох вэ гэвэл амархан. Фэйсбүүк ухаж байхад янз бүрийн байгууллага, хамт олон, хуудас, группүүд байдаг. Жишээлбэл:

Ука Төмөрийн ХҮС ХИЙ ХҮР

Амьдрах Ухаан Амжилтын Хөтөч

БидЧадна. мн

The New Media Group

Төслийн Удирдах Хөгжлийн Хүрээлэн

Ану Mаркетинг

Гэр бүл судлаач Л.Нарантуяа

Luvsandorj Jamsranjav

Mongolian Women's Development Foundation

Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө

Монголын залуучуудын холбоо

Бэрхшээл ба боломж

Амин хэлхээ груп

Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо

Undraa Vandan  

TEDxUlaanbaatarWomen... гээд л эдгээр байгууллага хамт олны явуулж буй арга хэмжээнүүдэд оролцож сэтгэлэг нэг хүмүүстэй танилцаж, дотносож, нэгдэх боломжтой. Хэрвээ та эдээрээс гадна өөр байгууллага хамт олон мэддэг бол доор бичиж үлдээгээрэй.

2. Амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох

Бид ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургуй сэтгэл хангалуун байж чаддаггүй учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбож, "Яагаад одоо энэ хийж буй ажлаа хийж байна вэ?, Энэ нь зорилгодоо хүрэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?" гэдгийг өөрөөсөө асууж, мэдсэн үед бидний хандлага өөрчлөгдөж, ажилдаа амьдралдаа дуртай болж эхэлнэ.

3. Хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх.

Зарим тохиолдолд ямар нэгэн зүйл санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бишээс үүдээд амьдралдаа дургүй болдог. Харин хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр  бүхнийг байгаагаар нь хүлээн авч чадах ба эерэг зүйлүүд дээр илүү ахаарлаа төвлөрүүлэх болно.

4. Сайн үйлс бүтээ

- Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл

- Хүмүүсийн сайн найз бай

- Сайн урам хайрлагч бай...   Өөрийгөө дэргэд нь байгаад л баймаар тийм хүн болгож хөгжүүл

5. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц

Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц.

Таны тэр мэддэг чаддаг зүйлийг мэддэг чаддаг болох юмсан гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүмүүст зориулж мэддэг чаддаг зүйлээ өнөөдрөөс хуваалцаж эхэл.

Товчхон хэлэхэд бусдын амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруул.

Санаж яв: Таны хийсэн бүх сайн үйлс эргээд танд 2 дахин илүү сайн үйлсийг авчирна.

Тэгэхээр эдгээр 5 зөвлөмж өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тэнь тус нэмрээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ танд энэ сэдвийн дагуу нэмж хэлэх зүйл байгаа бол доор сэтгэгдлээ үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Эсвэл MiniiAmidral@ukatumur.com руу "Миний Буцалж Буй Амьдрал" буланд захидал илгээгээрэй.

 

ХҮС. ХИЙ. ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©Ука Төмөр