Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?
Атаархал – бид бүгдээрээ үүнийг сайн мэднэ. Атаархал хүн бүрт бий. Атаархах нь энгийн үзэгдэл. Үүнээс ичих хэрэггүй бас санаа зовсны хэрэггүй. Хамгийн гол нь та атаархлаа амжилтынхаа эсрэг болгож байна уу эсвэл амжилт руугаа чиглүүлж байна уу гэдэг маш чухал.
Атаархлаа амжилтруу чиглүүлээгүй тохиодолд атаархал биднийг эзэмддэг. Өөрийгөө үргэлж тэр атаархаж буй хүнтэйгээ харьцуулж, хичнээн өөрийгөө дөвийлгөсөн ч түүнд ялагдаад байгаа юм шиг санагддаг. Яаж ч зогсоохыг хичээсэн ч санаанаас гарахгүй нэг л мэдэхэд атаархаж байгаа хүн маань бидний дайсан болж хувирсан байдаг.
Хэрвээ та “надад атаархдаг зан байхгүй” гэж бодож байгаа бол үүнийг мэдэхэд илүүдэхгүй.
- Та анхаарлаа зөвхөн нэг юмуу хоёр хүн рүү төвлөрүүлж байгаа бол
- Тэр хүний тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол
- Өөрийгөө түүнтэй харьцуулж байвал та тэр хүнд атаархаж байна гэсэн үг.
Атаархлаа амжилт руу чиглүүлэх боломжтой.
Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?
- Атаархаж байгаа хүнээ цаасан дээр бич.
- Энэ хүнд ямар сайн зан чанарууд байна вэ? Танаас юугаараа давуу байна вэ? Амжилт гаргахын тулд энэ хүн юу юу хийж байна вэ? гэдгийг нэгд нэгэнгүй бич.
- Амьдралаа, бизнесээ, карьераа энэ хэмжээнд аваачихын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Үүнтэй тэнцэх амжилт гаргахын тулд та өнөөдөрөөс ямар арга хэмжээ авч эхлэхээр байна вэ? гэдгийг тодорхой бич.
Ингэж нэгд нэгэнгүй бичсэнээр аливаа асуудлыг тодорхой болгож, үйлдлийг зөв тийш нь чиглүүлж өгдөг.
Атаархал танд юу зааж өгдөг вэ гэвэл: Өнөөдрийн таны энэ амьдрал, энэ дүр төрх бол хүссэн амьдрал, дүр төрх тэнь биш юм. Таны амьдрал, дүр төрх тэнь үүнээс илүү байх ёстой гэдгийг мэдүүлж өгдөг. Тиймээс үүнийг ухааруулж өгч байгаад нь талархах хэрэгтэй.
Ер нь атаархана гэдэг нь өөрийгөө үнэлж чадахгүй байгаа нэг АЙДАС юм. Бас атаархана гэдэг нь бусад хүмүүс өөрөөс тэнь илүү мундаг гэдгийг баталж байгаа хэрэг юм. Мөн атаархснаар алдаа болон азгүйтэл рүү анхаарлаа байнга төвлөрүүлнэ гэсэн үг. Бид үүнийг мэдээж хүсэхгүй. Тиймээс атаархлаа яаж зогсоох вэ гэвэл бусдаас хараагаа салгаж өөр дээрээ тусга. Атаархлынхаа үндсийг ол. Эрч хүчээ өөртөө болон эерэг зүйлд зарцуулж эхэл. Хамгийн гол нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй.
Ингэж чадвал магадгүй хүмүүс танд атаархаж эхлэх байх.
Анхаар! Хэрвээ хүмүүс ТАНД атаархаж, таны тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол доорх ишлэлийг зөвхөн танд зориулав.
“Эхлээд тэд таныг үл тооно. Дараа нь таны тухай ярьж, шүүмжлэнэ. Тэгээд тантай өрсөлдөнө. Тэр үед та дийлнэ.”–Махатма Ганди
Нэмж хэлэхэд хэн нэгний гаргасан амжилтанд атаархана гэдэг нь амжилтын тухай сөрөг бодолтой байна гэсэн үг. Амжилтын тухай сөрөг бодол амжилтанд хүрэхэд том хаалт болдог. Тиймээс амжилттай, мундаг яваа хүмүүсийн амжилтанд баяр хүргэж, урмын үгээ харамгүй бэлэглэж, тэднээс суралцаж, тэдэнд талархах нь зүйтэй. Ингэснээр та өөртөө улам их амжилтыг татах болно.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өөрийгөө үнэлдэг, өөрийнхөө чадварт итгэдэг!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр