Эх Оронд оо...
11 жил, 8 сар өмнө

Могой атирахаа хүнээр заалгаагүй шиг...

Нохой хуцахаа хүнээр заалгаагүй шиг...

Мойлын цэцэг үр түрж унахаа хүнээр заалгаагүй шиг...

Сансарын хумхи дэлхий үүсгэж сарнихаа хүнээр заалгаагүй шиг 

Эх орноо хайрлахаа хүнээр заалгаагүй ээ, Би!

Номин нүхэнд орохоо хүнээр заалгаагүй шиг

Хулан элсэнд хатирахаа хүнээр заалгаагүй шиг 

Зулын гэгээ өөдөө зүмбэрлэхээ хүнээр заалгаагүй шиг 

Гэрлийн хурд огторгуй туулахаа хүнээр заалгаагүй шиг 

Эх орноо хайрлахаа хүнээр заалгаагүй ээ Би!

Хилэнцэт аалз уурандаа биеэ хөнөөдөг шиг 

Хэрэг тусгүй тэнэг үрсдээ уур хүрэхдээ

Хэлнийхээ авъяасыг мартан, өчиггүй дүүжилмээр санагдавч 

Үүрээ эргэх өл бүргэд 

Үрээ өмөглөн, тэнгэрийн гүнээс шунгахын адил

Үнэн голоосоо нулимстай бусдаас өмөөрч, 

Муур баасаа нуун булдаг шиг

Муухайг чинь бурханаас ч нуун,

Дотроо хайрладаг аа Эх орон минь! 

 

Гэрэл зургийн эх сурвалж The New Media Creative Studio http://www.facebook.com/NMCSteam?fref=ts