ЭМНЭЛ ЗҮЙН ХУРААНГУЙ-ЭМЧИЛГЭЭНИЙ АРГЫН ДАРААЛАЛ
- Мэдээлэл эмчилгээ нь: “Нөхцөл шалтгаан бүрэлдэн бүтсэн бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно” гэсэн Монголын уламжлалт гүн ухааны номлолд тулгуурлана. Эгэл бөөмс, молекул, эс, эд, эрхтэн, бие мах бод өөр өөрийн түвшиндээ мэдээллийн сантай байдаг. Тэр санг эдгэрэх эс эдгэрэх ямар мэдээллээр дүүргэх нь эрхэнд байдаг. Мэдээлэл эмчилгээ бусад бүх эмчилгээтэй наад зах нь тэнцүү. Мэдээлэл эмчилгээ хийдэггүй бол ерөөсөө эмчилгээ хийдэггүй эмч юм. Бие мах бод молекулаас цааших нарийн түвшиндээ илч энергээ мэдээллээс л авдаг. Мэдээлэл нь эмчийн сэтгэл зүрхний урсгал долгион, үг яриа, нүдний харц, бодлоор нь өвчтөний мөн тийм нарийн түвшинд нөлөөлдөг. Одоохондоо бидний мэдлэгийн хил хязгаараас хэт хол өнөөгийн багаж төхөөрөмжөөр барих боломжгүй мэдээлэл эмчилгээний бүтцийн тухай хүн төрөлхтөний хуримтлуулсан мэдлэг туршлага их юм. Тэр бүхнийг өнөөгийн анагаах ухаан авч хэрэглэсэнээр алдах юм юу ч байхгүй. Залбирал, мөргөл, төвлөрөл, бясалгал дияаныг би мэдээлэл эмчилгээний үндсэн бүтэц гэж үздэг. Энэ эмчилгээ нь өвчний бодол санааны, сэтгэлийн, эс, эд, эрхтний, биеийн, гэрлэн цэнэгийн орчныг эрүүлжүүлдэг.
- Цэвэрлэх эмчилгээ нь: Бараг л бүх өвчин бохирдлоос үүссэн байдаг. Гэтэл бид шарханд анхны цэвэрлэгээ хийхээс цааш хол тавих байтугай хараа шилжүүлээгүй байдаг нь гунигтай. Цэвэрлэх эмчилгээ нь орчлонгийн бүхий юмсын өөрөө цэвэршиж ариусдаг чанарт түшиглэнэ. Хүн амьсгал авч гаргах, хоол хүнс хэрэглэж ялгаруулах, хөлрөх сарын хир зэрэг нь бие махбодийн цэвэршиж буй арга хэлбэр юм. Бас буруу зөрүү бодол санаа хэлсэн хатуу ширүүн үг хийсэн муу үйл явдалдаа гэмших нь оюун ухаан сэтгэлийн оронг цэвэршүүлж байгаа нь тэр. Хүмүүн оршихуй нь өөрөө цэвэрших бүхэл цогц явцтай. Цэвэрлэх эмчилгээ нь үүнд л түшиглэх хэрэгтэй. Бие мах бодийн цэвэрлэхдээ хоолыг эм мэт хэрэглэх өөрөө цэвэрших боломжийг нөхцөлдүүлж бүтэн хагас олон цөөн хоногийн мацаг барих мэт. Бие мах бодийг цэвэрлэх үндсэн арга.
- Ариусах эмчилгээ нь: Оюун ухааны оронг бодол, санаа, дүгнэлт, төлөгчлөлөөр ариусгана. Муу бодол санаа нь эмгэгшүүлэх орон зайг үүсгэж, сэлбэн нэмэгдүүлж бэхжүүлдэг. Хүн төрөлхтөний хурааж хуримтлуулсан оюуны сангаас тунгаагдсан, цэвэр ариуныг сонгон авах эсэх нь таны бас ойр дотны чинь хүмүүс үр удмын чинь эрүүл мэндэд шууд нөлөөтэй. Сэтгэлийн оронг гэгээн тэмүүлэл мөргөл, залбирал, төвлөрөл, бясалгал, диян тарниар ариусгана. Хүний сэтгэлийн аясаар хүний эрүүл мэндэд таатай таагүй эмгэгшүүлэгч өнгө гэрэл долгион цацагдаад өөрийн амин орны орчинд хадгалагдан үлддэг. Сэтгэлийн оронг ариусгах нь нэн чухал төдийгүй шийдвэрлэх ач тустай эмчилгээний төрөл болой. /таван цул/ зургаан сав, бие махбодийн цэвэршил оюун ухааны гэгээрэл сэтгэлийн ариусал дээд тэмүүллийн шууд үргэлжлэл болж явагддаг. Урьдах гурван шатыг дамжихгүй хийгдэх боломжгүй.
- Мөргөл залбирал тарни эмчилгээ нь: Энэ нь их эртнээс хэрэглэж ирсэн эмчилгээ төгс төгөлдөржсөн хэлбэр юм. Мөргөх залбирал нь дотоод төвлөрлөөр бие, хэл, сэтгэл, оюун ухаан амин орны салангад урсгалуудыг нэгэн чигт нийтийн /когрений болгон/ залж байгаа юм. Увидасын хураангуйг үз.
- Орчин үеийн АУ-ны эмчилгээний 3 арга: Эмийн, эмийн бус мэсийн сонгодог гурван аргыг бид хэрэглэж овоо гаршжээ. Эмийн эмчилгээнээс дэлхий нийтээр татгалзаж, эмийн бус эмчилгээ байгалийн эмт бодисыг хэрэглэхийг эрхэмлэх боллоо. Энэ дэвшингүй үзэл үйл явдлын архан талд нь бид явж байна. Уул нь манлайд нь байх боломж ихээ.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос