ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА УХААН лекц (шууд үзэх)
5 жил, 11 сар өмнө

Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд "4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага" сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд "Яруу сэтгэлгээний эрин" ТББ-н дэргэдэх "Индиго" хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан "Сайн мууг ялгая!", "Цэцэн хүү", "Би чадна", "Би Монгол", "Цэгээр наадъя" зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн САЙН ХҮҮХЭД ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРийг эхлүүлээд байна.

ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ
Утас: 99158825
horloo_j@yahoo.com

http://creativemongolia.com/ho...