Шинэхэн цас
11 жил, 7 сар өмнө

Хэний ч юм хацар дээр эрх дураараа уналаа

Хээгүй зан гаргаж талбай бүрийг бүрхлээ
Миний гаран дээр хөлөн дээр хүмүүс амгаланд умбана
Цээжин дээр минь олуулаа цуглан хөгжилдөж байна
Харин нүдэнд минь хэн ч хүрч чадахгүй
Энд чив чимээгүй
Элдэв нүргээн, шуугиан огтоос үгүй
Эгэл даруухан намуухан бүхэн энд тодроно
Эцэс төгсгөлгүй хайр энд л оршино
Эргээд надаас хэн ч булаахгүй миний аз жаргалыг
Гэрэлтэн гялалзах очноос нь хэн бугай ч айдаг
Гэгээвчээрээ харах хүслээ ч нуудаг
Надад л илгээгдсэн энэ нүдийг хэн ч олж харахгүй
Намайг ширтэх мэдрэмжийг хэн ч хэзээ ч амсахгүй 
Би хэтэрхий сайхан юм 
Яагаад гэвэл би төгс төгөлдөр юм
Яагаад гэвэл би хэзээ ч хувиршгүй цагаахан юм, цагаахан...

                     2000 он

 Энэ цас хайлан одох ч эргээд ирэхдээ энэ л хэвээрээ...