Харилцагч байгуулагад зориулсан зөвлөмж
1. Цахим хуудас, сошиал медиаг удирдахад шаардлагатай ажлын байр
Цахим хуудас болон сошиал медиаг удирдахын тулд програмчлал, сошиал маркетинг, сэтгүүлзүйн мэдлэгтэй баг нягт уялдан хамтран ажиллах шаардлагатай байдаг.
Цахим хуудас, сошиал медиаг мэргэжлийн хэмжээнд ашиглахын тулд тухайн байгууллагад дор хаяж 3 хүний ажлын орон тоо гаргах хэрэг болно.
Ажлын байр
|
Тавигдах шаардлага
|
Ажлын байрны зардал
|
Вэб админ
|
- Програм болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
- Цахим хуудасны агуулга удирдах системийг бүрэн ашиглаж чадвартай
- Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
- Адоб-ын програмууд дээр ажиллах чадвартай
|
- Цалингийн зардал нь 500’000+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
|
Вэб мастер
|
- Програмын суурь мэдлэгтэй
- Вэб програмчлалын мэдлэгтэй
- Вэбийн аюулгүй ажиллагааг хариуцах чадвартай
- Сошиал орчинд аппликэйшн хөгжүүлэх чадвартай.
|
- Цалингийн зардал нь 500’00+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
|
Сошиал медиа маркетер
|
- Маркетинг болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
- Сошиал медиаг маш сайн ашиглаж чаддаг байх
- Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
- Зөвхөн ажлын 8 цагт биш хамгийн багадаа 00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
|
- Цалингийн зардал нь 500’000+
- Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
- Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
- Ажилтан авах, сургах зардал +
- Алдагдсан боломжийн өртөг +
|
Дүгнэлт: Дээрх чадваруудыг эзэмшсэн төгс 1 мэргэжилтэн гэж байхгүй. Байлаа ч бүх ажлыг гүйцэтгэх боломжгүй. Тиймээс тухайн чиглэлээрээ мэргэшсэн ажилтан хэрэгтэй болно. Вэб админы хувьд програмист суурьтай хүмүүсээр ихэвчлэн хийлгэдэг боловч мэдээлэл боловсруулалт тал дээрээ гологддог. Сүүлийн үед хэрэглэгчтэй харилцах хэрэгсэл болж хөгжиж байгаа учир вэбийг менежер, маркетерууд удирддаг хэлбэр хөгжиж байна. Вэб мастерын ажлын орон тоог вэб хөгжүүлдэг хүн гэдэг өнцөгөөс харж ажиллуулдаг. Гэтэл вэб хөгжүүлэлт дизайн төлөвлөлт, програмчлал гэх мэт багаар хийх ажил ихтэй байдаг. Тэр үед ганцхан вэб мастерт бол вэб хөгжүүлэлт нь ахадсан ажил болоод байдаг. Вэб мастерийн хувьд болгоно гээд хийгээд л байдаг, хөгжүүлээд л байдаг. Сүүлдээ юу ч хийхгүй байгаа юм шиг харагдана. Эсвэл технологийн чадамж, өнгө төрх, зохион байгуулалт муутай вэб хөгжүүлнэ. Ганцаар учраас аргагүй шүү дээ. Мөн вэбд томоохон засвар шинэчлэлт хийх болоход ганц хүнд дэндүү ахадсан ажил болдог учир цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд мэргэжлийн багт хандаж аутсорсинг хэлбэрээр ажлаа гүйцэтгүүлдэг.
|
Дүгнэлт: Нийт зардал хамгийн багадаа сар бүр 2’000’000₮- өөс дээш зардал гаргана. Тухайн зардлаа гаргалаа гэсэн үр дүнд хүрч чадах эсэх нь баталгаагүй. Яагаад гэвэл мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн олоход бэрхшээлтэй. Тэгвэл мэргэжлийн багаар дээрхээс бага зардлаар илүү үр дүнтэйгээр удирдуулах боломжтой юм.
|
2. Цахим хуудас, сошиал медиа чадамж
Чадамж
|
Онцлог
|
Үр дүн, удирдах зарчим
|
Хэрэглэгчдийн нэгдэл
|
Хамгийн чухал хэрэглэгчдийн нэгдлийг цахим орчинд бүрдүүлж тэдний хооронд холбоос үүсгэнэ.
|
Цахим хуудасны ханалтыг сар тутам 1000-с дээш болгох боломжтой. Facebook хуудасны LIKE-ийн тоог сар тутам 200-р нэмэгдүүлэх боломжтой. Интернэт орчинд сар тутам 100-с дээш санал, гомдол, сэтгэгдэлийг хүлээн авах боломжтой. Одоо та бүхэн хэрэглэгчийн санал хүсэлтийг сард хэдэн удаа хүлээн авдаг вэ?
|
Хэвлэл мэдээлэл
|
Компанийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болно. Хэвлэл мэдээлэлийн зардалыг бууруулна. Мэдэгдэл, мэдээ, үйл явдал зэргийг мэдээлнэ.
|
Цахим хуудаст тогтмол мэдээ, мэдээлэл нийтлэх. 7 хоногт 2-с дээш.
|
Хэрэглэгчтэй харилцах
|
Хамгийн чухал нь хэрэглэгчтэй харилцах дэд бүтэц бий болно. Уламжлалт хэвлэл мэдээлэл нь хэрэглэгчид 1 урсгалт мэдээллийг өгч зөвхөн утас, санал хүсэлтийн хайрцаг төдийхнөөр хэрэглэгчээ сонсдог байсан бол цахим хуудас сошиал медиаг ашиглан хэрэглэгчийг сонсож харилцахад хялбар болно.
|
Хэрэглэгчийн асуулт, санал сэтгэгдэлийг өдөөсөн мэдээ нийтлэлийг сошиал орчинд өдөр бүр хүргэж тэднийг сонсож, тэднийг сэдэлжүүлж ажиллах. Нийт 600000 гаруй интернэт хэрэглэгчдээс өөрийн байгууллагад хэрэгтэй, байнгийн 5000-с дээш хэрэглэгчтэй тогтмол харилцах зорилтыг тавих.
|
Зар сурталчилгаа
|
Мэдээллийн 20% орчимыг зар сурталчилгааны зорилгоор ашиглах боломжтой.
|
Зар сурталчилгааны хүрэх далайц нь ямар реклам бүтээхээс шууд хамаарна.
|
Хэрэглэгчдийн мэдээлэлийн бааз
|
Ямар хэрэглэгчид хандаж байна гэдгийг хэрэглэгчийн сошиал акаунтыг судлах замаар тодорхойлж болно.
|
Өмнө нь хэрэглэгчийн мэдээллийн баазийн бүрүүлэхийн 10000$ төлж хэрэглэгчтэй харилцах систем хөгжлүүлдэг байсан болсошиаль медиа нь хэрэглэгчтэй харилцах системийг орлох хэмжээнд хүрч байна.
|
Судалгааны өгөгдөл баазтай болно
|
Хэрэглэгчийн үлдээж буй сэтгэгдэл, санал гомдолыг бүртгэн судалгааны өгөгдөл бүрдүүлж, тэдгээрийг өөрсдийн маркетинг төлөвлөгөөнд тусгах ажиллах боломжтой.
|
Судалгааны зардалыг хэмнэх боломжтой. 200 хүнээс анкетан судалгаа авах зардлаар 2000 хүнээс онлайн судалгаа авах боломжтой.
|
Боловсруулсан:
Ж.Лувсандорж
Гүйцэтгэх захирал
“Нью Медиа Маркетинг” ХХК
2012.12.13