ЦАСНЫ БАЯР БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНЫ АМРАЛТ ЗУГААЛГАА ХЭРХЭН ШИНЭЛЭГЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?
9 сар, 1 долоо хоног өмнө

Байгууллага хамт олны коллектив, багийн ажиллагааны нэг үйл ажиллагаа бол Цасны баяр байдаг билээ. Байгууллага хамт олноороо агаар салхинд гарч, өөр орчинд өөр орон зайд тархи толгойгоо сэргээж, нээлттэй сайхан ярилцаж ойлголцоход тусладаг үйл ажиллагаа бол яахын аргагүй амралт, зугаалга байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд амралт, аялал, баяр ёслолыг “Хамтдаа утга учиргүй ууж идэх” гэдэг үгээр л тодорхойлдог, тэгж ойлгодог байсан цаг ард үлджээ. 

Байгууллагын хамт олны соёлын хандлага шинэ түвшинд хөгжин гарч, огт өөр хэрэгцээ, хөтөлбөрийг хүсэн хүлээдэг болжээ.Амралт, зугаалгыг компанийн үр ашиггүй зардал шахуу хардаг байсан бол байгууллагын соёлын чухал үйл ажиллагаа болгож, хүний нөөц, соёл, сургалт хөгжлийн бодлоготойгоор уялдуулан өндөр ач холбогдол өгч шинэлэг, бүтээл, оролцоог хангасан байдлаар зохион байгуулдаг болоод байна.

Соёлын хөтөлбөрийг зөвхөн хүний нөөцийн албанд ачаалал үүрүүлэх биш харин зохион байгуулалтын баг байгуулан ажиллах нь шинэлэг, бүтээлч байдлыг хангаж чадна. Мөн чөлөөт цагийн хөтөлбөрийн чухал хэсэг болох багийн тоглоом, багийн чалленжүүдийг хүний нөөцийнхөн өөрсдөө тоглоом судалж, хэрэглэгдэхүүн бэлтгэх гэх мэт аж ахуйн ажилд дарагдалгүйгээр мэргэшсэн байгууллагуудад хариуцуулах нь өндөр өгөөжтэй байж чадах юм. 

Мэргэжлийн байгууллагууд нь олон төрлийн тоглоом, хэрэглэгдэхүүн, хөтөлбөрөөр хангахаас гадна, удирдан зохион байгуулах мэргэшсэн багш нараар хангаж, хамтран ажилласнаар өндөр түвшинд, үр өгөөжтэй зохион байгуулах боломжтой болно.Харин компанийн хувьд хөтөлбөрт санаа зоволгүйгээр харин үйл ажиллагааныхаа сэдэв агуулгыг тодорхойлох, багаа зөв хуваарилах, багийн жигдрэлт, өнгө төрхийг тодорхойлж, жилийн турш хувцас, хэрэглэлээ ашиглахаар тооцоолох, орчин бүрдүүлэлт, компанийн брэндинг, амжилтын мэдээллээр орчин бүрдүүлэх, шагнал урамшууллыг бэлтгэх, газар орчинг зөв сонгох зэрэг бусад ажилдаа анхаарал хандуулснаар хамт олныхоо сэтгэлд хүрсэн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж чадах юм.

Манай багийн хувьд 10 гаруй жилийн турш 1000 гаруй удаагийн эвент зохион байгуулсан туршлагаараа монгол компаниудын соёлд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж чадсан юм. Та бүхэн бидний “Багийн тоглолт” хөтөлбөртэй хамтран ажиллахад бид үргэлж нээлттэй байх болно.

Энэ өвлийн хувьд манай нүүдлийн отог хотод ойрхон Хонхорт байрлаж байна.

Хонхорын отог дээр:

  • МӨСӨН ТАЛБАЙ, МӨСӨН ГУЛГУУР
  • МОРИН ЧАРГА
  • МОРЬ УНАЛГА
  • БАГИЙН ТОГЛООМ, БУУХИА ТЭМЦЭЭН
  • ХӨГЖӨӨНТ ТОГЛООМ
  • МОНГОЛ ТОГЛООМ, НААДХАЙ
  • НУМ СУМ ХАРВАА
  • ШАГАЙН ХАРВАА, МӨСӨН ШАГАЙ
  • ГАЛЫН НААДАМ
  • ЭНТЕРТАЙНМЕНТ, ДИСКО
  • ГЭР, АСАР, ХҮЛЭМЖИН АСАР
  • ҮНДЭСНИЙ ГАР УРЛАЛ
  • МОНГОЛ ХООЛ, ХЭЭРИЙН ХООЛ үйлчилж, өдрийн хөтөлбөр зохион байгуулж хамтран ажиллана.
Захиалгын утас: 88028241, 89811326, 99149527

https://www.facebook.com/OtoglokhShiidel

Амжилт хүсье.

Багийн тоглолт” хөтөлбөрийн баг.