Хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудлууд тулгардаг вэ?
11 жил өмнө

Зовлон бэрхшээл хэлж бус хийсч ирдэг. Гэвч хүн бүр зовлон бэрхшээлтэй тэмцсээр амьдралыг туулна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн биднээс ч илүү зовлонг туулах хатуужил, тэвчээртэй байдаг. Бид тэдний тэвчээр, зоригийг харж бахархдаг... Гэхдээ тэдэнд мөн л цөөнгүй асуудлууд тулгардаг. Таны эргэн тойронд буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ямар асуудал тулгарч байна. Та бидэнтэй хуваалцана уу!  "Бид чадна эм эн нэгдэл" ТББ-аас 12 сарын 3 буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж нийтлэлийн уралдааныг зарласан байна. "Бидний хүсэл зорилго" нэртэй нийтлэлийн уралдаанд хүн бүхэн оролцох боломжтой юм. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэгчлэн таны бусдын төлөө гэсэн үйлс танд болон олон хүнд аз жаргалыг бэлэглэх болтугай. Та өөрийн үзэл бодлоо хуваалцаж уралдаанд идэвхитэй оролцоорой.

Тавигдах шаарлага:

1.Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,0 байх;
2.Нийтлэл нь 1500 үгээс хэтрэхгүй, хэл зүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй, цэгцтэй байх; 
3.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хүрээнд судалгаа, тоо баримтад тулгуурласан байх;
4.Олон улсад амжилттай хэрэгжиж буй арга туршлага нэвтрүүлэх санал болгосон байх.
5.Нийтлэл бичигч нь өөрийн овог нэр, ажлын газар, суралцдаг сургууль, нас, хүйс, харилцах утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичсэн байх;