Хүүхэд хувь хүн төдийгүй бие хүн байх ёстой
13 жил өмнө

            Хүүхдийг насанд хүрэгчдийн үйл ажиллагаанд татан оролцуулахад бид гурван чухал хандлагыг маш сайн ойлгосон байх ёстой. Бид хүүхдийг хувь хүний хувьд хүндэтгэх, хүүхдийн хөгжлийн талаар мэдлэгтэй байх, хүүхдийн эрхийн талаар маш сайн ойлголтыг олж авсан байх нь чухал юм.

            Насанд хүрэгчид хүүхдийг хувь хүнийх нь хувьд авч үзэж, тэдний эдлэх эрхийг ойлгож байгаа боловч үүнд хүүхдийн эрхийг мөн чанараар нь хэрэгжүүлэхэд төдийлөн хялбар байдаггүй. Хүүхэдтэй анх уулзахад тэр хүүхдийн дотоод, гадаад аж байдлыг ойлгоход нөлөөлдөг хэд хэдэн зүйл байдаг.

            Ихэнх тохиолдолд бодлого, хөтөлбөрөөр хүүхдийг хэд хэдэн категорид авч үзсэн байдаг. Хүүхдийн хувьд нэг салбар асуудал, бодлогын катергори нь олон төрлийн хэрэгцээ шаардлага байдаг.

            Хүүхэд болгоны хүн төрөлхтний төлөө хийж байгаа үйл ажиллагаа нь ихэнхдээ хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаагийн шалтгаан бол хүүхдийг томчууд хувь хүний өнцөгөөс харахгүй, тэдгээрийн онцлог шинж чанарыг үнэхээр тодорхойлон гаргаж чадахгүйд байгаа явдал юм. Цаашид хүүхэд бүрийн онцлог шинж чанарыг олж харах ба хүүхэд бүрийн онцлог шинж чанарт суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулж чадахгүй бол амжилтанд хүрэх нь бэрхшээлтэй юм. 

Л.Нарантуяа "Хүүхэд- гэр бүл" номоос