Хүүхэд гэр бүл
Хүний хөгжлийн тайлагдашгүй нууцыг өөртөө шингээсэн хүүхэд гэдэг аугаа ертөнцийн тухай ээж хүний хувьд мэддэг зүйлээ бусадтай хуваалцах завшаан олдлоо.
Хүн төрөлхтөн мөнхийн амьдралыг зөвхөн үр хүүхэд төрүүлж өсгөснөөр эдэлдэг. Хорвоогийн гурван их буяны нэг нь хүүхэд төрүүлж өсгөх, хоёр дахь нь ном бүтээх, гурав дахь нь байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих явдал билээ.
Хүний мөнхийн хүслийг гүйцэлдүүлэгч ирээдүй хойч үеийнхээ өмнө насанд хүрэгчид үүрд хоцрогдсоор ирсэн түүхтэй. Иймээс ч хүүхдээр хүн хийх мэргэжил хамгийн хүнд мэргэжилд тооцогдож, тэднийг хүмүүжүүлсэн хүний хөлс төлөгддөггүй ажлыг НҮБ тооцож үнэлсэн байдаг. Дэлхийд жилд 22 их наяд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэгээс 11 их наяд үйлдвэрлэлийг эмэгтэй хүний, эх хүний хөлс нь төлөгдөөгүй ажил үйлчилгээ эзэлж байна гэжээ. Мэдээж үр хүүхэд төрүүлж, хүн хийх нь гайхалтай сайхан ажил үйлчилгээ билээ. Хүн үргэлж залуу чадалтай байх шигээр амьдарч байна. Тэд маш хурдан хөгширч үр хүүхэд, залуу үеээрээ тэтгүүлэх хэрэгцээ гарч ирдэг гэдгийг ч үргэлж мартаж ирсэн түүхтэй.
Шинэ зуунд саятан хүүхэд төрүүлж, хүмүүжүүлэхэд саятан болсон хүний амьдралын зарчмаас суралцах шаардлага урган гарч ирнэ.
Эцэг эх өөрийн мэдэхгүй зүйлээр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй. Иймээс чаддаг байж ирээдүй хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн тулд бид энэхүү товхимлыг гаргалаа. Уншсан бүхнээ бүтээлчээр амьдралдаа хийж, туршаад өөрсдийн гэр бүлийн мэдлэг болгоорой.
Хамт олноороо, найз нөхдөөрөө гэр бүлийн хүрээнд шинэ зууны хүүхэд хөгжил мэдээллийг авах бүрэн бололцоо нээгдсэн тул хүндэт эцэг эхчүүд манайд захиалга өгч хүүхдээ болоод гэр бүлийн гишүүдээ шинэ зууны саятан аав, ээжийн мэдлэгтэй болгоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.