Хүүхдүүдийн хайрын хэлний тухай
Бидний амьдралыг энхрий бяцхан үрсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хайртай хосууд бие биетэйгээ учирч өөрсдийн хайран дундаасаа хамгийн нандин бэлэг болох үр хүүхдээ баяр хөөртэйгөөр угтаж авдаг билээ. Тэгвэл тэрхүү бяцхан үрсийнхээ төрөлхийн хайрын хэлийг нь мэдээгүйгээс болоод багахан асуудлуудтай учирдаг. Миний бие ирээдүйн эцэг эхчүүддээ жаахан ч гэсэн нэмэр болоосой гэсэн үүднээс өөрийн сурч мэдсэн зүйлээсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Хайрын 5 хэл байдаг бөгөөд энэхүү 5 төрлийн хэлтэй хүүхдүүдийн тухайд:
- Магтаалын хайрын хэлтэй хүүхдийг багаас нь загнаад, дараад, шүүмжлээд байвал хайрын сав нь хоосорч өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй нэгэн болж өсдөг. Харин үүний оронд өглөө бүхэн хүүхдүүдээ чин сэтгэлээсээ магтаж, хайрлах хэрэгтэй.
- Бэлэг өгөх, авах хайрын хэлтэй хүүхдүүд багадаа бэлэг бага авдаг байсан бол дутуу авсан хайраа нөхөх гэж бусдад бэлэг өгөх дуртай нэгэн болдог. Багадаа бэлэг огт авч байгаагүй хүүхэд том болоод хэн нэгэнд бэлэг сонгоход маш хэцүү байдаг. Хүн өөрийнхөө хөрөнгө зиндаанд тааруулж бэлэг өгдөг хэдий ч, бэлэг сонгохдоо сэтгэлээ шингээж байх нь чухал. Бэлэг гэдэг бол хайрын үзэгдэхүйц тэмдэг юм. Зөв сонгоогүй бэлэг хүний сэтгэлд шарх үлдээдэг учираас үр хүүхэддээ бэлэг өгөх гэж байгаа бол өмнө нь ямар бэлэг аваад баярлаж байсаныг нь сана, найз нөхөдөөс нь асууж тодруулсан ч болно. Зарим ажил ихтэй эцэг эхчүүд хайрлах цаг зав гаргаж чадахгүй байгаадаа гэмшиж хүүхэддээ бэлэг авч өгдөг бол нөгөө хэсэг эцэг эхчүүд өөрсдөө багадаа бэлэг авч байгаагүй учираас үр хүүхэддээ бэлэг авч өгөхийг маш ихээр хичээдэг байна.
Бэлэглэх хайрын хэлтэй хүмүүст бэлэг өгөхөд маш ихээр баярладаг бөгөөд бэлэг өгч хайртай гэдгээ илэрхийлдэг. Буруу зүйл хийхээрээ бэлэг авч өгч уучлал гуйдаг. Ам хэлээрээ уучлал гуйж чаддаггүй байна.
Та өөр хэн нэгэнд бэлэг өгөх гэж байгаа бол тэр хүнийхээ тухай сайтар бодож, ямар зүйл сонирхдог юунд дуртай эсэхийг нь сайтар судалж байж бэлэг авч өгөх хэрэгтэй. Бэлэг бэлэглэхийг хүсч байвал заавал онцгой тэмдэглэлт өдрийг хүлээх ч хэрэггүй.
Өгвөл бүү үглэ Үглэвэл бүү өгөөрэй дөө? ккк
- Тусламж авах (халамжлан туслах) хайрын хэлтэй хүүхдэд сонирхоод байгаа хэрэгтэй зүйлийг нь авч өгөхөд бэлэг гэж бодолгүй халамжлан туслаж байна гэж боддог. Ийм хэлтэй хүмүүс хийж байгаа зүйлээс нь хамтран хийхгүй бол уурлаж бухимддаг ч хамтран хийх хүслээ гуйх биш шахаж шаардах аялгаар хэлдэг нь хамгийн том алдаа болдог.
- Бусдаар энхрийлүүлэх (энхрийлэх) хайрын хэлтэй хүүхдүүд барилдаж тоглох гэх мэт бие биедээ хүрэлцэж тоглох дуртай байдаг. Энхрийлэнэ гэдэг нь бие махбодиороо хүрэлцэхийг хэлнэ. Бид хүүхдээ том болохын хирээр энхрийлэх нь (үнсэх, илэх, өхөөрдөх нь) багасдаг. Эмэгтэй хүүхэд багадаа ээж аавдаа энхрийлүүлж байгаагүй бол том болоод багахаан энхрийлэлийг агуу их хайр хэмээн хүлээн авч хууртаад амьдралдаа алдах тохиолдол цөөнгүй гардаг.
- Хамт байх хайрын хэлтэй хүүхэд томрох тусам өөрийгөө хайрлуулахын тулд эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж янз бүрийн үйлдэл хийж эхэлдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг нь анхаарч, хүүхэд тань марк цуглуулдаг бол нэг марк авчраад өгөх хэрэгтэй. Хамт байх хайрын хэл гэж яг бие биендээ цаг гаргах, анхаарах, сэтгэл зүрхээрээ хамт байж, өөрийгөө бүтэн зориулахыг хэлнэ. Гэвч бид хүүхдээ том болох тусам нь хүүхдээсээ холдож байдаг нь харамсалтай. Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд амьны яриа өрнүүлэх их дуртай байдаг учираас амьны яриа өрнүүлэхийг тулд найзууд болох хэрэгтэй. Мөн амьны яриаг нь шимтэн сонсдог байхын тулд сонсож сурах хэрэгтэй.
Таван төрлийн сонсолт байдаг:
- Үл тоож сонсох (хүүхэд нь хамгийн ихээр баярласан зүйлээ хэлэхэд нь ТВ үзэнгээ аанхан аанхан гэдэг)
- Дүр эсгэж сонсох (ном уншингаа үгийг нь сонсож байгаа дүр эсгэдэг)
- Сонгож сонсох (хэрэгтэй зүйлийг нь сонсоод хэрэггүй зүйлийг нь ийм юм яриад байхдаа яахав дээ гэж боддог)
- Анхаарч сонсох (ярьж байгаа зүйлийг нь өөртэйгөө холбож сонсох)
- Ойлгож сонсох (та ойлгохгүй нь хамаагүй, түүнийг ойлгож өгөх хэрэгтэй). Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд ярьж байгаа яриаг нь сонсохгүй бол маш их гомддог учираас хүүхдээ аль ойлгож сонсохыг хичээх хэрэгтэй.
Ойлгож сонсох арга зам:
- Нүдрүү нь харж сонс. Нүд бол сэтгэлийн толь. Нүдрүү харж сонсоход би чамайг чин сэтгэлээсээ сонсож байгаа шүү гэсэн мессэж өгдөг.
- Сонсож байх үедээ хажуугаар нь хэзээ ч өөр зүйл битгий хий. (таныг яг бууз гаргаж байх үед ярих гээд байвал уучлаарай эхлээд ажилаа дуусгаадахъя тэгээд тухтай ярилцъя, сонсьё гэж хэлээрэй)
- Сонсож байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнийг нь анзаараарай.
- Биеийн хэлэмжийн нь харж сонсоорой.
- Сонсож байх үедээ яриаг нь битгий таслаарай.
Таны хүүхэд цэцэрлэг эсвэл сургууль дээрээ тохиолдсон зүйлээ гэртээ ирээд ярихад нь сайн сонсогч байж сайн ярилцаж байгаарай. Хамт байх гэдэг бол орон зайн хувьд хамт байх биш сэтгэл санаагаараа хамт байхыг хэлдэг юм шүү.
Та бүхэнд амжилт хүсье!