Хүүхдийн хамтлагийн дотоод журам (Яруу эгшиглэн хамтлагийн жишээн дээр)
Оршил: Хүүхдүүд өөрсдөө бие даан шийдвэр гаргах учраас хүүхдийн хамтлагыг удирдан ажиллахад олон хүндрэлтэй зүйлүүд тулгардаг. Тиймээс энэхүү олон асуудлыг шийдэх зорилгоор хүүхдийн хамтлагын дотоод журамыг боловсруулсан билээ.
Галбингаа сургалтын төвийн дэргэдэх
ЯРУУ ЭГШИГЛЭН
Язгуур урлагийн хүүхдийн хамтлаг
Дотоод журам
-
Ерөнхий зүйл
-
“Яруу эгшиглэн” хамтлаг нь Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ ардын дуу, үндэсний язгуур урлагийн өв соёлыг таниулах зорилготой хүүхдийн хамтлаг юм. 5- 9 насны хүүхдүүдээр гишүүнчлэл бүрдүүлдэг.
-
Тус хамтлаг “Бид Монголдоо хайртай” бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх орон, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлэхэд чиглэн ажилладаг.
-
Уран бүтээлийн чиглэл Монгол ардын дуу, язгуур урлаг, хүүхдийн дуу гэсэн хүрээнд байна.
-
Энэхүү журам нь Яруу эгшиглэн хамтлагийн гишүүд, багш, эцэг эхчүүдийн хоорондын харилцааг зохицуулах бөгөөд “Монгол хүүхэд бүрт язгуур урлагийн түгээн дэлгэрүүлэх” зорилгын хүрээнд урт удаан хугацаанд оршин тогтнох, залгамж чанарыг хадгалахад чиглэнэ.
-
Хамтлагийн албан ёсны мэдээллийн хэрэгсэл нь http://facebook.com/YaruuEgshiglen; http://twitter.com/yaruuegshiglen байх бөгөөд өөр бусад мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг албан бус мэдээ гэж үзнэ.
-
Хамтлагт элсэх
-
Тус хүүхдийн хамтлагт 5- 7 насны авъяаслаг, урлагийн салбарт өсөн дэвших хүсэл сонирхолтой хүүхдээ хамтлагт элсүүлэх тухай эцэг эхийн хүсэлтийг бичгээр хүлээн авна. Хүсэлтийн хамт эцэг эхийн намтар болон хүүхдийн намтарыг авч ирнэ.
-
Тухайн хүүхдийн авъяас чадварыг шалгасны дараа ирээдүйтэй гэж тодорхойлвол сургалтанд хамруулна.
-
Гурван сарын хугацаанд сургалтанд хамруулсаны дараа дахин шалгалт авч хамтлагт элсүүлэх эсэхийг Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн баг хуралдаж шийдвэрийг гаргана.
-
Шийдвэр гарсаны дараа эцэг, эх хоёр нь “Яруу эгшиглэн хамтлаг”-ын дотоод журамтай танилцаж, уг журамыг зөвшөөрснөө гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хүүхдийг хамтлагт элссэнд тооцно.
-
Багшийн эрх, үүрэг
-
Хамтлагийн гишүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх үүрэгтэй
-
Хүүхдүүдэд зөв үлгэр дууриалал үзүүлж, хөдөлмөрч бүтээлч хүн болгож төлөвшүүлэх үүрэгтэй
-
Хамтлагийн урын санг тогтмол баяжуулах, урлаг соёл, олон нийтийн арга хэмжээнд хамтлагаа оролцуулж нийгэмд зөв үлгэрлэл бий болгохын төлөө ажиллах үүрэгтэй.
-
Уран бүтээлийн бодлогын хүрээнд хамтлагийн гишүүний эцэг эхээс, гишүүнд хувцас хийлгэх болон сургалтын төлбөр зэрэг зардлыг нэхэмжлэх эрхтэй.
-
Уран бүтээлийн бодлогын хүрээнд хамтлагийн гишүүдийн эцэг эхийн хурлыг зарлан хуралдуулах, үүрэг даалгавар өгөх эрхтэй.
-
Хамтлагийн дотоод журмыг зөрчсөн гишүүнд сануулга өгөх эрхтэй.
-
Зөвлөхийн эрх, үүрэг
-
Хамтлагийг олон нийтэд олон нийтэд таниулан сурталчилах үүрэгтэй.
-
Хамтлагийн хөгжлийн бодлогын тодорхойлох үүрэгтэй.
-
Хамтлагт шинэ гишүүн болон шинэ уран бүтээл санал болгох эрхтэй.
-
Уран бүтээлийн бодлогын хүрээнд багш, гишүүд, эцэг эхчүүдэд үүрэг даалгавар өгөх эрхтэй.
-
Хамтлагийн гишүүний эрх, үүрэг
-
Дасгал сургуулилтанд тогтмол ирэх үүрэгтэй.
-
Хамтлагаас зохион байгуулж байгаа тоглолтонд оролцох үүрэгтэй.
-
Монголын язгуур урлаг болон хамтлагийн нэр хүндийг өндөрт өргөх үүрэгтэй.
-
Монгол өв соёл, язгуур урлагаас тогтмол суралцах үүрэгтэй.
-
Эцэг эхийн эрх, үүрэг
-
Хүүхдүүдээ дууны бэлтгэлд нь хүргэж өгөх болон авах үүрэгтэй.
-
Хүүхдийнхээ авъяас чадварыг дэмжих, уран бүтээлийн хувцас хэрэглэл, хөгжим техникээр хангах үүрэгтэй.
-
Хүүхдийн авъяас чадвар хөгжиж байгаа эсэхт хяналт тавих, дутагдалтай байгаа тохиолдолд шаардлага тавих эрхтэй.
-
Уран бүтээлийн бодлогын хүрээнд шинэ санаачлага гаргах, санал оруулах эрхтэй.
-
Хамтлагийн нэр ашиглах
-
“Яруу эгшиглэн” хамтлагийн нэр нь оюуны өмчийн хуулийн дагуу Галбингаа сургалтын төвийн өмч бөгөөд, Галбингаа сургалтын төвийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр уг нэрийг ашиглахыг хориглоно.
-
Хамтлагт дуулж байгаад тодорхой шалтгааны улмаас хамтлагаас гарсан тохиолдолд мөн хамтлагийн нэрийг ашиглан уран бүтээл хийхийг хориглоно.
-
Хамтлагийн санхүүгийн зохицуулалт
-
Хамтлаг нь өөрийн санхүүгийн сантай байна. Сан нь хамтлагийн тоглолтын орлого болон хандив, тусламж бусад орлогоос бүрдэнэ.
-
Уг санг уран бүтээлийн бодлогын хүрээнд, сургалтын төвийн түрээсэнд өгөх, хамтлагийн хөгжим, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, бэлтгэлийн байр талбайг шинэчлэн сайжруулах, шинэ цомог, тоглолт зохион байгуулах зэрэг хамтлагийн цаашдийн хөгжил дэвшилд хамааралтай ажилд захиран зарцуулна.
-
Мөнгийг захиран зарцуулах эрх нь гагцхүү хамтлагийн багш болон Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн мэдэлд байна.
-
Эцэг, эхчүүд хамтлагийн орлогыг юунд зарцуулах талаар санал оруулах эрхтэй бөгөөд захиран зарцуулах эрхгүй байна.
-
Хамтлагийн орлого, зарлагатай холбоотой санхүүгийн тайланг жилд 2 удаа эцэг, эхчүүдэд тайлагнана. Тайлангийн үеэр, тухайн үеийн орлогоос хамаарч хамтлагийн гишүүдэд урамшуулал олгож болно.
-
Гишүүн хамтлагаас гаргах
-
Өөрөө болон эцэг эхийн гурвалсан хүсэлтийг үндэслэн хамтлагаас гарч болно.
-
Шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар хамтлагаас гарч болно.
-
Гишүүнийг хамтлагаас хасах
-
Хамтлагийн гишүүн болон түүний эцэг, эх хамтлагийн дотоод журмыг 3-с дээш удаа зөрчсөн бол Галбингаа сургалтын төвийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж тус гишүүнийг хамтлагаас хасна.
-
Хамтлагийн гишүүн нь 10 нас хүрсэн бол хамтлагаас хасаж, дараагийн шинэ хүүхэд орж ирэх замаар хамтлагийн залгамж чанарыг хадгална.
Дүрэмийг танилцуулсан:
Яруу эгшиглэн хамтлагийн багш: ___________________________ С.Дэлгэрцэцэг
Дүрэмтэй танилцаж хүүхдээ хамтлагт элсүүлж, дүрэмийг дагаж мөрдөхөө батламжлав:
_____________________________ - н
Гарын үсэг _____________________________ Аав __________________________________
Гарын үсэг _____________________________ Ээж _________________________________
Огноо ____________________
Дүрмийг боловсруулсан:
Жамсранжавын ЛУВСАНДОРЖ
2013 он