Хүүхдийн даахь үргээх ерөөл
9 жил, 1 сар өмнө

Надад хайрлаж байгаа идээ нь болбол

Архи нэртэй ариун чанартай

Сархад нэртэй сайхан чанартай

Дарс нэртэй дагнасан чанартай идээнийхээ хишгийг

Шанд булгийн эхнээс оргилон урссан

Ундармал рашаанаар нэрж гаргаад

Эхний усыг гурав халаагаад

Эцсийн усыг тав халаагаад

Чингисийн үеийн чин бат лонхонд сөгнөөд

Алтан амсартай мөнгөн дотортой

Агар завьяа хундганд нь амсар тэгш мэлмэлзүүлж

Наанаа нанжин хээтэй цаанаа чамин хээтэй

Намгүр хээтэй (цав цагаан гэсэн утгатай төвд үг) найман тахилтай

Нанжин их хадагаа бариад намайг ерөө гэлээ.

Эрхэм хайрт танайх болбол

Зургаан үндсэн хуанлийг үзээд

Зуугаас ирсэн зурхайчид үзүүлээд

Түмэн өлзий бүрдсэн түгээмэл жилийн түвшин сайн өдөр

Эрхэм хайртай хүүгийнхээ алтан хонгор даахийг үргээж байгаа учир болбол

Ивээл жилтэй хүнийг эрхлэн залж

Эрхэм олон түмнээ урьдчилан хэлж

Ган цагаан хайч гавшгай цагаан тонгоргыг бэлдээд

Алтан хайчны амыг нээж амь насыг нь даатгаж

Мөнгөн хайчны амыг нээж мөнх насыг даатгаж

Ган хошуутай алтан бариултай хайчаа

Гар мутар бүхийдээ дамжуулан үргээж

Гарсан төрсөн нас буяныг нь уртатгаж өргөөд

Баруун талын шанаанаас нь эхэлж үргээхэд

Бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа мэт

Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд

Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт

Орой дээрээс нь авч үргээхэд ой билэг нь хурцдаж

Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт

Ар шилэн дээрээс нь авч үргээхэд агуу их хүчин төгөлдөр

Атаа хүчин нэмэгдэж байгаа мэт

Эрхэм хайртай хонгор хүүгийн эцгийн билгийг ярихад

Номонд мэргэн нойронд сэргэг

Үйлэнд уран үгэнд цэцэн

Хуулинд шудрага хуриманд цовоо

Дайнд баатар далайд усч

Галд халдаггүй галавт шантардаггүй

Элгээрээ энх сайхан жаргаж

Төрлөөрөө төв сайхан оршиж

Төв их нутгийнхаа дунд оршиж

Мал сүргээрээ олон түвшин сайхан ордондоо

Үрээ танихгүй олон үрээгээ танихгүй баян

Яруу алдар есөн хүсэл

Өсөх нас өрнөх буян

Суух заяа сурах эрдэм

Баярлах наадам бахтай жаргал

Нас сүүдэр урт найр цэнгэлээр их

Үүрд номын ёсоор баярын магнайгаар

Балданлхам баатар дагинасууддаа алгасал үгүй

Эргэн эргэж өршөөхийн

Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая

Бэлэг Дэмбрэлийн Үгс

(Ёслолд ирсэн хүмүүст энэ үгсийг хэвлэж өгөөрэй, Хүүг тань ерөөг)

Аялгуу эгшигээ хaнгинуулж яв

Ах дүү oлнoo бaясгaж яв

Аaв ээжээ хүндэлж яв

Адуу мaлaa өсгөж яв

Аянд явбaл oлзтой яв

Авд явбaл гaнзaгaтай яв

Аaв ээждээ aчлaлтай яв

Ахaс зaхaсaa хүндэлж яв

Буурaшгуй буянтай

Сaaрaшгүй сaнтай

Сaнaсaн хaмaг үйлс чинь

Сaнaaгaaрaa бүтэх бoлтугай

Нaрaн aдил гэрэлтэж яв

Нaвч aдил дэлгэрч яв

Найр хөөрөөр дүүрэн яв

Нaсaндaaн үргэлж жaргaж яв

Нaя нaсaлж

Нaс бүрдээ жaргa

Олны мaнлай орчлoнгийн дээж бoлж

Огтoргуйн цэцэг шиг дэлгэрч яв

Он мэт тэгш од мэт гэрэлтэй

Төмөр мэт бэрх тэгш сайхaн жaргa

Сайн явж сaнaaгaaрaa жaргa

Урт нaсaлж удaaн жaргa

Урт тaриa ургуул урaн бэр aв

Төрд нэртэй түмэнд цуутай

Улсaд aлдaртай oлoнд цoлтой

Хэзээд сэтгэл aмaр үргэлж энх мэнд

Өвчин үгүй өлзийтэй жaргaaрай

Хaд мэт эдийн oлзтой бай

Хайргa мэт мөнгөний oлзтой бай

Энх явж

Мөнх жaргa