ХҮН БОЛ НЭЭЛТТЭЙ ТОГТОЛЦОО
13 жил, 1 сар өмнө

Нэгэнт нээлттэй тогтолцоо л юм бол оролт гаралттай байдаг. Оролтыг нь алсын: холын, ойрын, дэргэдийн гар биеийн гэж тав ангилан үзэж болно. Хураангуйлбал  арга - билэг хоёр янз юм.

Оролт бүхэн амралттай. Тэр нь хүний биед эерэг сөрөг үзүүлжээ. Үүнийг танин мэдэж хүнийг эрүүл саруул амьдруулан байгалиас заяасан 300 жилийг гүйцэд наслуулахын төлөөх тэмцэл бол анагаах ухааны зорилго юм. Алсын оролт нь оддын гравитац татал, түлхэл, чичиргээн долигос цэнэгийн далд чанар болно. Одод хүний сэтгэл санаа бие махбодь амин оронд хэдийд хэрхэн ямар амин оронд хэдийд хэрхэн ямар нөлөө үзүүлэх талаар зурхайн ухаанд судалж, өвчин эмгэг, аюул ослоос урьдчиллан сэргийлэх засах, эмчлэхэд үр дүнтэй ашиглаж байлаа. Бидний  үеийн  эмч нар энэ эрхэм  нандин өв уламжлалаа гээжээ.

Холын оролт нь Нарны элч, гэрэл соронзон, урсгал шахуурга, таталт, түлхэлт туяаны нөлөө зэрэг олон янз байна. Нарны гэрлийн хүний биед үзүүлэх Нөлөөний талаар судалж витамин Д-ийн урьдал үүсэх арьсны будагч бодис ихэсдэг зэргийг олж тогтоосон байна. Гэлээ ч энэ нь тарнийн бие махбодид үзүүлдэг асар олон маш нарийн нөлөөллүүдийн дэргэд чамламаар маш өчүүхэн юм.

Насны дотоод хэм 8.9.11 жил байдаг гэж эрдэмтэд зөрөөтэй үзэл баримтлал гаргажээ. Монголын уламжлалт зурхай хүний эрүүл 8.9 жилийн давтамжтай эзэмшихийг суудал өнцөгдөх, мэнгэ голлох арга ухаанд хувилуулж тооцдог.

Нарны оролт гаралтын тэнцвэр алдагдан хямарч олон янзын эмгэг өвчин үүсэх суурь дэвсгэр болдогт эргэлзээ алга. Ойрын оролт нь сарны нөлөө юм. Сар манам дэлхийг татаж түлхэж тасралтгүй харилцан нөлөөлөлцөж байдаг. Сарны татах хүчний үйлчлэлээр далайн ус 17м өндөр дээш сорогдон овойдог. Ийм өндөр түвшинд хүрэх агшинд дэлхийн татах хүч сарны сорох хүчнээс давж өндөр өргөгдсөн их ус сан руугаа пал хийтэл унаж далайн түлхэлт болдог. Энэний дараа дэлхийн татах хүчнээс сарны сорох хүчин давж ус алгуур дээш сорогдон далайн хөвөө хумигдаж эхэлнэ. Сарнаас дэлхийд үзүүлэх  нөлөө  нь  замбараагүй тохиолдол биш.  Онцгой гүн хэм хэмжээтэй дахилтгүй давтамжаар явагддаг.

Сар дэлхийг эргэх 0 - 360' өнцөг бүрийн таталт, түлхэлт, саранд цохиж хөрсөн нарны хүйтэн фотоны тоо чанарч өөр өөр юм. Сарны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг долоо хоногийн зурлага, сүлд амин жас гаригуудаар тооцоолдог байна.

Орчин үед хронотарапия гэсэн нэр томъёо гарч байгаа нь хоногийн аль ямар нэг цагт цул сав эрхтэний үйл әжиллагааны идэвхжилийг эмчилгээнд харгалзан үзэх гэсэн санаа шүү дээ. Энэ талаар монгол зурхай нэн тодорхой мэдлэг үзэл баримтлалтай. Түүнийгээ эмчилгээ урьдчилан сэргийлэлтэд ашигласаар иржээ. Эцэст нь гар биеийн оролт нь идээ, ундаа, явдал мөр, бодол санаа, хүсэл мөрөөдөл, орон байр, хувцас хунар бүгд багтана. Бүх оролтын нэвтрэх үүд нь: Дүрсэд таван мэдрэхүй. Билэгийн үүд  нь амин орон, сэтгэл сүнсний зөн совин далд мэдрэмжийн сэжүүр болой.

Дүрсийн гаралт нь гурван хир хийн гадагшлалт юм. Билэгийн гаралт нь ухаан, оюун ухаан, сэтгэлийн ариусал, амин орны цэвэршил, сүнсний гэгээрэл болой.

Биетийн оршихуйн тухай эрдэнэ цорж занын Агваанбалдангийн “Аливаа юмс үзэгдэл үүсэхийн хамт арилж, арилахын хамт үүсч бүтэхийн хамт эвдэрч, эвдрэхийн хамт бүтэж, үргэлжлэхийн хамт тасарч, тасрахын хамт үргэлжилж, салахын хамт нийлж, нийлэхийн хамт салж буй болохын хамт үгүй болж, үгүй болохын хамт буй болж байдаг” гэсэн ганхашгүй үнэнийг иш үндэс болгосон МУАУ-ны үзэл онол баримтлалыг бишрэлтэй.

Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос