Хүн болж төрсөн, Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол Эрхэм та Унших, Мэдээлэл олж авах эрхтэй
Энэхүү нийтлэлийг бичиж байгаа миний бие 1998 оны 9 сарын 1 өдөр Хотын нийтийн төв номын санд компьютерийн инженерээр ажилд орж, улмаар 1993-1994 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотын 2-р арван жилийн орос хэлний багш Энхтагтаагийн удирдаж явуулсан англи хэлний сургалт, 1994-1998 МУИС-д үзсэн англи хэл, 1999 онд ESPI англи хэлний сургуульд ахисан түвшний 3 сарын сургалтанд идэвхитэй чармайн сурсан Англи хэлний өчүүхэн мэдлэгээрээ бусад ажиллагсадаасаа ялгарч,
2000 оноос 2010 оны хооронд Унгар, Латви, Хорват, ОХУ, Энэтхэг, АНУ, Словен улсуудад ажлын шугамаар очиж, эдгээр улсуудын хөгжил дэвшлийг гайхахын зэрэгцээ, тухайн улсын Нийтийн номын санд уншигчаар төлбөргүй бүртгүүлж, мөн интернэтийг нь төлбөргүй хэрэглэж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан номын сангийн бусад шинэлэг үйлчилгээг бий болгосныг гайхан, нарийн учрыг ололгүй Хотын нийтийн төв номын сан дээрээ Төлбөргүй интернэт үйлчилгээ, Интернэтийн мэдлэг олгох сургалт зэргийг нэвтрүүлж ирсэн.
Өнгөрсөн 2010 оны 5 сард Словен улсад болсон PLIP /Public Library Innovation Program/-ийн уулзалтын үеэр Монгол улстай ойролцоо цаг үед Ардчилалын замыг сонгосон Төв болон Зүүн Европ дахь улсуудын номын сангуудын төлөөлөл болсон Словен улсын нийтийн номын сангууд ямар их өөрчлөлт шинэчлэлтийг хийснийг харж, улмаар 10 сард нь АНУ-ын Балтимор хотын Нийтийн төв номын сан болон Maryland мужын Хараагүй болон Physically handicapped хүмүүст зориулсан номын сангуудад 14 хоногийн дадлага хийж, 11 сард Манай номын санд зочилсон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Үндэсний номын сангийн төлөөлөгч нартай уулзсанаасаа хойш,
Яагаад нийтийн номын сангууд Уншигч бүртгэл дээрээ төлбөр хураамжгүй байдаг, Яагаад гэрээр төлбөр хураамжгүйгээр ном өгч үйлчилдэг, Яагаад нийтийн номын сангууд нь community center гэсэн утгаар өргөн үйлчилгээ үзүүлдэгийг 2005 онд анх АНУ-д зочилж номын сангуудтай нь танилцсан 3 номын санчийн нэг нь би мөн учраас ахин дахин эрж хайж, уншиж, асууж, лавласаар,
Дэлхий нийтээр даган мөрдвөл зохих 1946-12-10 өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал /http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal/ -ын 19-р заалт
The principles of freedom of access to information, ideas and works of imagination and freedom of expression embodied in Article 19 of the Universal Declaration of Human Rights;
дээр тулгуурлан Олон улсын номын сангийн холбооноос доор дурдагдсан зорилтуудыг тавин ажиллаж байна:
- ensuring freedom to access information as a basic human right /хүний үндсэн эрх болох мэдээлэлд хандах эрх чөлөөг эдлүүлэх/;
- creating opportunities for all members of the community to participate fully in the information and knowledge society /мэдээлэл, мэдлэгийн нийгэмд хүн бүрийн тэгш оролцох, хүртэх боломжийг бий болгох/;
- enabling libraries to increase awareness among decision makers of the key role libraries play in advancing the information and
knowledge society /Уучлаарай, Надаас өөр хүн орчуулсан нь дээр байх даа :-), орчуулгаа бидэнтэй хуваалцахыг хүсье. /;
- encourage the library and information sector to work with partners and users to maximise the potential of digital technology to
deliver services that enable seamless and open access by users to cultural and information resources.
/Дэлгэрэнгүй http://www.ifla.org/files/hq/annual-reports/2010.pdf IFLA Annual report 2010 -ийн 12-р талд/
Мөн ЮНЕСКО-оос 1996 онд шинэчлэн тунхагласан UNESCO Public Library Manifesto http://archive.ifla.org/IV/ifla62/62-abia2.htm -д
- Right from the start, the new version stresses the principle that the library is open to everyone.
- Its services 'shall in principle be free of charge'.
- library is one of the keys which open the doors of the information highways.
- The manifesto remains faithful to UNESCO's humanist principles and the ideas on which the Organization is based. Finally, there is continuity in the desire to see the library recognized as a public institution essential to justice, freedom and social cohesion.
гэж заасан зэрэг нь
Монголын иргэд бид Нийтийн номын сандаа Жил тутмын Уншигч бүртгэлийн хураамж, гэрээр ном авч уншихдаа хоног тутмын хураамж төлдөг нь нэг л буруу байгаа юм даа гэсэн сэтгэлийг улам зөвтгөж, энэ сэдвээр энэхүү нийтлэлийг бичих боломжийг олголоо.
Хүн бүр Мэдээлэл олж авах буюу Унших эрхээ эдэлцгээе!
Энэ эрхээ эдлэхийн тулд одоо байгаа хуучны арга барил, үйлчилгээний системүүдийг хамтдаа өөрчилцгөөе!