Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол
Хэрвээ маргааш миний сүүлийн өдөр байсан бол.. за ямар ч байсан далай үзнэ гэсэн хүслээ биелүүлнэ. Ганц өдрийн дотор Номхон далайруу ниснэ гэвэл цаг их шаардана, тэхээр ойрхоноор нь Хөвсгөл явна. Далай үнэхээр сайхан байх даа... Эхээс төрөхдөө бид чинь усан дотор нүв нүцгэн байж байгаад төрдөг шүү дээ... Тэрэн шиг хэн ч байхгүй далайн хэсгээр нүв нүцгэн алхана... Үнэндээ үхэхдээ энэ хорвоогоос нүв нүцгэн л буцна шүү дээ... Zara-гийн цамц, Gucci-гийн бүс, Swatch-ийн цаг, Mustang-ийн өмдөө гээд энэ бүхэнээ тайлаад л нүв нүцгэн алхана, тэр үед би хэнд ч таалагдах албагүй, хэн ч намайг таалах албагүй... тэртээ тэргүй надаа тэр бүхэн хэрэггүй болно шүү дээ...Энэ биеээ ч авсанд үлдээх болохоор сүнсээ л аваад явах байх.... Нүдээ анихгүйгээр бясалгал хийж болдог ....далайг хараад л бясалгал хийж суух байх...Бас яаж ийгээд нэг шүхрээр үсэрнэ.... Хэхэ юунаас ч айхгүй харин ч нэг сайхан үсрэнэ дээ.... Тэгээд... ээжийгээ тэврээд л уйлаад суугаад байна байх.... Мэдэхгүй юм... хамаг өнгөрсөн нүдний өмнүүр зурайж байна.... Хэний төлөө, юуны төлөө амьдрав? Буян хэр хийв? Нүгэл ч зөндөө хийсэн...Зөвхөн далайн эргээр нүцгэн алхах гэж, шүхрээр үсрэх гэж амьдарсиймуу Халиукаа?.... гэхдээ бусад хүмүүс юу гэх нь хамаагүйээ...Жаахан ч гэсэн өөртэйгөө байх гэсэн юм.....Азаар маргааш сүүлийх биш юм....Гэхдээ л хэн мэдэхэв... Юмыг яаж таахав... Бодох л хэрэгтэй.....Амжуулах л хэрэгтэй... Амьд байхдаа... Буян буян... энэ л хойд насанд минь хэрэг болно...
Харин маргааш таны сүүлийн өдөр байсан бол та яах байсан бэ?