ХУВЬ ТАВИЛАН нэвтрүүлгийг хөгжүүлэх миний санал
11 жил өмнө

Нэвтрүүлгийг хөгжүүлэх санал

  1. Оролцогчоос төлбөр авах хэрэггүй

  2. Ивээн тэтгэгч компанитай болох хэрэгтэй

  3. Нэвтрүүлэгтээ зөвлөх хүмүүсийг авч болно. Тэгвэл маш сайн нэвтрүүлэг болно. Л.Нарантуяа, Түвшинтөгс багш гэх мэт.

  4. Нэвтрүүлгээс хамгийн чухал хэсгүүдийг нь монтажлаад гоё ДВД бүтээж болно.


Шалгуур

  1. 10-с дээш ханилсан

  2. 3-с дээш хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн


Агуулга:

  1. ЗОРИЛГО: Нэвтрүүлгийн зорилго нь хосуудыг олон нийтэд танилцуулах гэхээсээ илүүтэйгээр үзэж байгаа залуу гэр бүлүүдэд сургамж, зөвлөгөө болох гэж бодож байна.

  2. ЭХЛЭЛ: Нэвтрүүлгийн эхлэлд хосуудын хайрын түүхийг закадраас уншиж залуу цагийн зурагаар дүрсжүүлэх.

  3. ТӨГСГӨЛ: Нэвтрүүлгийн төгсгөлд тухай хосын амьдралдаа баримталдаг зарчимыг тоймлон жагсаалт болгож үзүүлэх.


Санал болгож буй асуулт

  1. Амьдралд  бэрхшээл тулгарах үе байдаг. Тэр үед хамтдаа түүнийг хэрхэн давах ёстой вэ?

  2. Хайр гэж юу вэ?

  3. Та 2 маргалдаж, нэгэндээ гомдсон үедээ яадаг вэ? Яаж эвлэрдэг байсан бэ?

  4. Гэр бүл ихэвчлэн юунаас болж зөрчилддөг вэ? Тэр зөрчлийг хэрхэн даван туулдаг байв?

  5. Та хоёрын өдөр тутам амьдралдаа баримталдаг мөрдлөг, зарчим юу вэ?

  6. Залуу хосуудад, гэр бүл зохиох гэж яваа хосуудад хандаж юуг захиж сургах вэ?

  7. Үр хүүхдээ хэрхэн зөв өсгөж хүмүүжүүлдэг вэ?

  8. Хамгийн сайн эхнэр ямар байх ёстой вэ?

  9. Хамгийн сайн нөхөр ямар байх ёстой вэ?