Хоол зүйч Б.Гэрэлмаа: Хүмүүс амттаны боол болж, өвчний үүрийг өөрөө үүсгэж галзуу хүн шиг л амьдарч байна
2013.5.04
Social Media Club Ulaanbaatar уулзалт
Зохимжит хүнсний талаар ерөөсөө хайхарч анзаарч бодоогүй, боловсруулаагүй учраас, сэтгэл чинь боловсролгүй учраас хүлээж авч чаддаггүй. Жишээ нь: Махны оронд бяслаг хийгээд, мах шиг давсаар, цуугаар амтлаад өгөхөд идэж чаддаггүй. Мах нь өөр амттай, маханд агуулагдаж байгаа бүх зүйлийг бяслаг агуулаагүй. Хамгийн гол ялгаа нь маханд агуулагдаж байгаа азотын хандлагат бодисууд гэж нэрлэгддэг эс зочроогч төрөл бүрийн бодисууд байдаг. Эдгээр бодисууд нь махны амтлаг амтыг бүрдүүлж байдаг. Гэхдээ энэ нь амт нь үхсэний дараа маханд үүсдэг. Жишээ нь хар шөлний амт, махны шүүслэг амт байна. Эдгээр нь бяслагт байхгүй болохоор махнаас өөр байх нь ойлгомжтой. Тэгээд яг мах шиг бяслагийг амтлаад цуйван ч юм уу, ногоотой тийм гоё хоол хийгээд идье гэж бодоё, гэтэл боловсролгүй сэтгэл нь дотроос нь шордоод: мах биш, мах биш бяслаг гээд нөгөө махны амт л дутагдаж байгаа учраас идэж чаддаггүй. Хэзээ үхнэ гэж ингэх юм, хүн шиг идэж байгаад л үхье, сэтгэл ханамжтай байж байгаад л үхье гээд л ... Би та нарт яг юу хэлэх гэж байна гэхээр: Үхэхэд хүргэж байгаа, цаг бусын хэмхэрхий янбы болчихсон энэ биеийн тэнцвэр нь алдагдчихсан, хамаг тохируулга нь алдагдчихсан тэр цагийн мэдрэмж гэдэг үнэхээр хүсмээр зүйл биш ээ, үнэхээр татгалзмаар зүйл юм аа. Хүн гэдэг бол галзуу хүмүүс шиг амьдардаг, нөгөө сэтгэлийн боловсролгүй хүмүүс чинь, яг галзуу хүмүүс шиг. Заавал туулж байж өөрийн биеэрээ мэдэрч байж нэг мэддэг. Одоо хар л даа. Баячууд, мөнгөтэй- хүмүүс толгой дарааллаад чихрийн шижинтэй байна шүү дээ. Жишээ нь манай 10 жилийн ангийнхан саяхан уулзлаа. Тэгсэн чихрийн жишинтэй хүмүүс 5, 6 байна. Тэгээд нөгөө архийг ууж л байх юм аа. Эмээ уучина гэнэ, тарчихна л гэнэ. Бид нар чинь биеэ гамгүй авч яваад л ийм болчихож байна шүү дээ. Та нарын насан дээр ийм л байсан. Биеэ гамгүй эдэлснээс ийм болж байгаа юм. Хэрвээ гамтай эдэлсэн бол хүүе тийм үүе? 60 хүрч байгаа юм уу? гэхээр л байдаг юм байна. Маш хариуцлагатайгаар. Тэгээд одоо ажил албатай, санхүүгийн бололцоотой залуусыг харахад мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулдаг, амттаны боол болчихсон байна. Нүд халтирмаар, ичмээр. Гэхдээ миний ичих яахав дээ? Хамгийн гол нь тэр залуу хүний өөрийнх нь идэж авч буй мэдрэмж туйлын хэцүү юм. Заавал өвчин туссаны дараа мэдэх хэрэгтэй юм уу? Чихрийн шижин чинь үнэхээр аймшигтай шүү дээ. Сохорно, хөлөө хуруунуудаасаа эхлээд тайруулна. Яагаад гэвэл судас нь муудчихаж байгаа юм. Үргэлж сахар ихтэй, ёотонтой цус урсаад байдаг. Тэр цусыг бүх ховдол тосгуураараа дамжуулж, шахаж байгаа хөөрхий зүрхний эдүүд яах юм бэ? Тийм сахартай цусыг муу хийг нь авч хүчилтөрөгчөөр баяжуулж байгаа уушиг яах юм бэ? Тэр цусыг шүүж өнгөрүүлж байгаа бөөр яах вэ? Тэгээд л хавагнаад, зүдрээд, ядраад, шээс алдаад, тэгээд олсон хэдэн төгрөгөө үрэн таран хийдэг. Ийм зовлонтой юм болж байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс чихрийн шижинтэй болно гэж ийм юм байдаг юм байна гэж ойлгоод ухраагаад эргээд эрүүл болоход маш их мөнгө, маш их цаг зарцуулагдана. Дэмий биз дээ. Ухаантай бол хүний алдаан дээр суралцаад тэр мэдрэмжийг үзэхгүйгээр явчихаж болмоор. Ийм л 2 арга байдаг.
Тэгэхээр яагаад 2 дах аргыг хэрэглэхгүй байгаа юм бэ? Яагаад Монгол хүн байж тэнцэл цагт Монгол хүн байж ээзгийгээ идээд явж чадахгүй байна вэ? Заавал шарсан хуурсан, утаа шингээсэн стейк аймар юмнууд эсвэл хямдыг нь бодоод маргарин, тос талхан дээрээ түрхээд иддэг юм бэ? Яагаад муу гэдгийг нь мэдсээр байж хийдэг вэ? Сэтгэл чинь зөв зүйлийг хийхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Ухаан бол ойлгоод байдаг. Гэвч сэтгэл чинь татгалзаж чадахгүй. Алое, Гоё цай, Пипси гоё гоё гээд л уугаад байдаг. Шинэ үеийнхэн Пипсиг сонгож байна гэж рекламдаад ясаа сийрэгжүүлэхийг сонгож байна. Чихэртэй ус. Амтанд нь л болдог. Хийжүүлсэн ундаа муу, чихэртэй ус дэмий дандаа будаг, консирвант, дандаа дур хүслийг чинь хангадаг юм аа гээд л яриад л байгаа. Юун тэнцэл цаг гээд л тоодоггүй. Энэ тэнцэл цагт хамгийн багасгах ёстой зүйл нь давслаг амт, гашуун амт. 4.15- 6.15 цагийг тэнцэл цаг гэнэ. Энэ цагт цагаан идээ түлхүү идвэл эрүүл мэндэд тун сайн. Одоо бүдүүн болчихдог. Тэгээд өөхөө алга болгохоо бодоод л гаднаас нь л арга хэмжээ аваад байдаг. Яаж таргалахаа зогсоох уу? гэж боддоггүй. Илүү жин чинь өөх байдаг, хий хаван байдаг, усан хаван байдаг. Бид хий хавантай байгаагаа мэддэггүй. Тэнцвэр алдагдаад ирэхээр улиралдаа тааруулаад иддэг баатар болсон чинь, туршлагагүй юм чинь. Би чинь намраас л эхэлсэн болохоор, урьд нь мэддэггүй байсан. Тэгсэн дахиад л нөгөө тал руугаа тэнцвэр алдагдсан. Тэгээд дахин тэвчихийг тэвчиж мөрдөхийг мөрдсөөр тэнцвэрээ олдог. Мөн бидний биед зарим зүйлс хэсэг хугацаанд таарч байгаад таархаа боличихдог. Бид огт анзаардаггүй юм байна. Би бол сонирхлын дагуу судалж байгаа сайн дурын уран сайханч. Би яагаад ингээд байнаа. Энэ ямар учиртай юм бэ? гээд судлахаар ойлгомжтой байдаг юм байна. Ингээд үзье гэхээр болчихдог. Тэгсэн хий босно гэж байдаг юм байна. Хий гэдэг нь үндсэндээ бэлхүүснээс доош байх оршиж байх ёстой юм байна. Тэгсэн тэр нь янз бүрийн гэнэтийн стресс, ядаргаанаас болдог. Ер нь энэ биеийн дотоод тэнцвэр алдагдах нь зөвхөн хоолноос бус юм. Хамгийн гол үндсэн зүйл нь сэтгэлийн тольтой холбоотой. Жаргал, зовлонгийн хооронд савлаж байгаа савлагаанаас үүдэлтэй. Стреснээс болж даралт ихсэнэ, зүрх өвдөнө. Энэ үед хийн бариа хийдэг юм байна. Хийн бариа хийснээр 2 цагийн дотор харсаар байтал нөгөө хүн чинь үлээсэн шаар шиг болоод л хийн гараад, үрчинхий нүүр нь толийгоод л. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл таргалахгүй гээд хоолондоо алдаа гаргадаг. Хэрэгтэй хүнсээ иддэггүй. Өөх тос идэхгүй, гурил талх идэхгүй. Ус их ууна гээд өдөрт 4- 5 л ус ууж байна. Зарим нь 7- 8 л ус ууж балайрч байна. Гэтэл идэх юмны чанар хүртэл жилийн 4 улиралд өөрчлөгддөг байна. Ус тэнцэл цагт хүнд болдог юм байна. Намар хөнгөн байдаг юм байна. Зун, өвөл хөнгөн хүндийн завсарт байдаг юм байна. Тэгэхээр тэнцэл цагт усыг 1 л усыг 250 мл болгож ширгээж уудаг гэж байна. Зун, өвөл 3- ны нэгийг уудаг гэж байна. Намар бол ширгээгээд 500 г ууж болно. Байгалийн эрдэст амьд ус уух хэрэгтэй. Ус уух маш их учир утгатай юм байна. Өвөл ус уувал давс хийж уух ёстой, хавар зөгийн бал хийж уух ёстой. Ус өөрөө хүйтэн чанар, давс халуун чанарын гэх мэт. Энэ мэтчилэн хэдхэн тооны хүнсэндээ судалгаа хийгээд аль нь алинтайгаа тохирч байгааг мэдэх хэрэгтэй. Бид нар чинь тоо томшгүй юм иддэггүй шүү дээ. Мөн тахиа гахайнд дуртай. Гэвч генийн өөрчлөлтэй тахианууд идэж байгаа нь үнэхээр аймшигтай. Та нар интернетийн орчинд байгаа хүмүүс. Хэрэгтэй мэдээллүүдээ олж авах хэрэгтэй. Хамгийн гол нь ажил болгох л хэрэгтэй.