ХОЛХИВЧ (элегий –дууль)
13 жил, 1 сар өмнө

Холхивч холхино...

Хойшоо–Урагшаа,

Урагшаа- хойшоо...

Барууншаа-зvvншээ,

                        Зvvншээ-барууншаа...,

Холхивч холхино!

Бахим бєх хоног дотор

Бахь давчуу хэмжээ зайнаасаа

Хялгасны тєдий ч хэтийлгvй,

Хярсан бvжингийн нvд мэт эргэлдэн,

Холхивч холхино!

Хойшоо-урагшаа...,

                        Урагшаа-хойшоо...,

Барууншаа-зvvншээ...,

                        Зvvншээ-барууншаа...

II

Холхивч холхино…

Хорон-элэн холхино...

Эргvvлгэнд эргэх хомоол мэт,

Хvйнд хуйлрах хоргол мэт,

Хурдсан-удаашран,     

                        Ухран-урагшлан,

Бахь давчуу хэмжээ зайндаа

Барууншаа-зvvншээ...,

                        Зvvншээ –барууншаа

Хойшоо-урагшаа...,

                        Урагшаа–хойшоо...,

Хорон-элэн холхино!

Айсан бvжингийн нvд мэт

Анисхийх хоромгvй эргэлдэн,

Аянд тоосрох-тvvх “хєдєєлvvлэг”–ийн

Yл зогсох дугуйд

Yл гацах...

                        vл гажих

Yргэлжийн холхионт

”Тулах цэг”–ээр гагнадана!..

Холхивч холхино…

Хойшоо-урагшаа...,

                        Урагшаа-хойшоо...,

Барууншаа-зvvншээ...,

                        Зvvншээ-барууншаа...

 

III

Бахим...

            цул...

                        ган хоногонд

Бахь...

            давчуу...

                        хэмжээст зайндаа

Хярсан бvжингийн

Айсан нvд шиг эргэлдэх-

Хясал, Хvслийн холхивч

Барууншаа-зvvншээ холхино,

Ган хоногын

Хана мєргєєд буцна!

Хойшоо-урагшаа холхино,

Хохь байдгаараа л, -

Ган хоногийн

Хана мєргєєд буцна!..

Холхивч холхино…

Хохь байдгаараа л,-

Хойшоо-урагшаа...

                        урдаасаа хойшоо...,

Бахь байдгаараа л, -

Барууншаа-зvvншээ...,

                        зvvнээсээ-барууншаа!

IV

Єрєвдєм холхивч

Єдєр ч...

            шєнє ч...

Єнхєрч ч...

            хийсч ч холхино.

Барууншаа...

 хойшоо холхино.

Байхгvйтэй адил зай

Хонхойлмоор аядаад,

Бахь хуучнаараа...-

Ган хоногын

Хана мєргєєд ухрана!

Ухартал,

Ард vлдсэн зай

Урдаасаа...

            зvvнээсээ...

Yзсээр байтал

Улайм цайм хорно!

Зvvншээ...

            урагшаа... холхино.

Зvvний сvвэгчийн зай

Хонхойлмоор аядаад,

Хохь хуучнаараа...

Ган хоногийн хана мєргєєд ухрана

Ухартал,

Ард vлдсэн зай

Хойноосоо...

Баруунаасаа...

Харсаар байтал

Ханх ёнх хорно

Хаашаа ч зай хонхойл

Хайлж буй

Тосны хэлтэрхий шиг

Холхивчны

Ард vлдэх зай

Хонхойлсны нь хэрээр

Хором зуур битvvрнэ...

 

Єрєвдєм Холхивч

Єдєр ч...

Шєнє ч...

Холхидогоороо л холхино.

5

Нулимс дvvрэн

Нvд шиг,

Нуугдах зай–

Хуурай эрэггvй,

Хорго–

Хоногонд

Хорон–элэн эргэлдэх

Холхивч–Эх орон минь

Холхидогоороо л холхино.

Хойшоо–

Урагшаа–

Урагшаа–

Хойшоо....,

Барууншаа–

Зvvншээ...,

Зvvншээ...,

Барууншаа...