ХАРАМСАХ ЗҮЙЛГҮЙ АМЬДАР
13 жил, 4 сар өмнө

"Би зориглож хийгээд, алдаж оносон бүх үйлсдээ хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл, хийж чадах эсэхдээ өөрийгөө сориод үзсэн учраас, би энийг чадлаа, би энийг чадахгүй юм байна гэсэн хариултаа өөрөөсөө олж, дүгнэж чадсан учраас харамсаад байх зүйлгүй. Харин хийх гээд зориглож чадаагүй тэр зүйлүүддээ л маш их харамсдаг. Яагаад гэвэл, тэр зүйлийг үнэхээр өөрөө хийж чадах байсан уу? Хийж чадахааргүй байсан уу? гэдэгт өөрийгөө сорьж чадаагүй, хариултаа өөрөөсөө олж чадаагүйдээ, Би түүнийг хийж чадах байсан болов уу? гээд л өдий болтол өөрөөсөө асууж, хийсэн бол яах байсан бол гээд л байнга харамсдаг. Тиймээс хийе гэж бодож байгаа зүйлүүдээ заавал, хийж байгаарай гэж хэлмээр байна. Хийгээд туршаад үзчихвэл амар шүү дээ. Хийж чадвал, чиний амжилт нэгээр нэмэгдэнэ. Хийж чадаагүй бол чиний сурах зүйл нэгээр нэмэгдэнэ" гэжээ.

Хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд, шинэ ондоо өөрийн бодож санаж байгаа бүх ажлуудаа зориглож хийцгээе.
‎"Ажлыг хийж эхлэвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн 2 хувилбартай бол хийж эхлээгүй үед бүтэхгүй гэсэн ганц л хувилбар байдаг"