Хааяа хүүхэлдэйн кино үзэж, дээс тоглоцгооё!
11 жил өмнө

Хүүхэлдэйн кинонд маш их дуртай. Цуглуулдаг. Энэ харагдаж байгаа дээр нэг найзийн авч явсан тор хүүхэлдэйн кино нэмэгдэнэ. Хэ хэ. 
Хүн бүрийн сэтгэл дотор нь гэнэн томоогүй саваагүй дэврүүн зан чанар нь нуугдаж байдаг гэж боддог. Хүүхдээс чи ямар хүн болох вэ гэж асуухад "Ерөнхийлөгч" гэж өөртөө итгэлтэйгээр хэлдэг. Харин том болох тусмаа тэрхүү итгэл нь үгүй болдог. Хүүхдэд нь зовлон гэж үгүй. Үргэлж л бүхнийг шинээр мэдэрч, сонирхож, урам зоригтой байж чаддаг. Том болох тусмаа мөн л энэ чадвараа гээнэ. Мэдрэмж нь зэвэрч тоосонд дарагдаж, өөрийгөө чөдөрлөж тушиж эхлэнэ. Өөрөө өөрийгөө хөгшрүүлж эхлэнэ. Тиймээс зарим үед өөрийнхөө дотор хүчээр нууж дарж байгаа хүүхэд сэтгэлгээгээ ил гаргаж, энгийн чөлөөтэй аз жаргалтай байгаасай. Жишээ нь, хүн тоглож байх үедээ, дээшээ үсэрч байх үедээ яг төрөлх араншингаараа ямар нэгэн баггүйгээр байж чаддаг гэж сэтгэлзүйчид хэлсэн байдаг. 

 

Хүүхэд шиг эрх чөлөөтэй, шинэ сэргэг, аз жаргалтай амьдарцгаая. Хааяа хүүхэлдэйн кино үзэж, дээс тоглоцгооё! Гулгуураар гулгаж, цасаар байлдацгаая!