Ухаалаг хот - Smart city
Cмарт ситиг танилцуулах нь:
Ухаалаг хотууд нь мэдээлэл солилцооны нэгдэл болон үйлчилгээний нөхцлийг өндөр үр дүнтэйгээр шийдэх боломжийг олгох сүлжээний дэд бүтцийг харуулсан агуу том дүр зураг, тод жишээ юм. Мөн өөрөөр digital хот ч гэж нэрлэдэг.
Ухаалаг хотууд нь бол олон нийтийн аюулгүй байдлыг бүх салбарт хангадаг. Бүгд бие биетэйгээ хэрхэн холбогдох жинхэнэ нийгэмшсэн хүнийг хэрхэн бий болгох нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг.
-Эрүүл мэнд
-Зам тээвэр
-Боловсрол
-Оршин суугчдын үйлчилгээ гэх зэрэг бүхий л салбарыг хамарч хотыг хэрхэн илүү сайхан амьдрах орчинтой болгох талаарх асуудлыг шийдвэрлэх хамгийн товч зам юм. Мөн үүгээр дамжин бизнесүүд ч илүү хурдтай өргөжин тэлж хүн бүр авилга хүнд сурталгүй, оочер дараалалгүй , дарамт шахалт багатай амьдрах боломж бололцоог бүрдүүлдэг.
Эдийн засгийн тогтвортой байдал бий болсоор аз жаргалтай , эрүүл нийгэм оршин тогтнох болно. Ихэнх бизнес үйл ажиллагаа цаасан дээр өрнөдөг байсан бол одоо маш том эргэлт болж байгал орчинд хэмнэлттэй , хүн бүрт нээлттэй цоо шинэ хандлага бий болж байна. Ухаалаг хотууд бол үнэхээр дараагийн томоохон хувьсал байх болно. Зөвхөн ажлын байран дээр ч биш бидний амьдарч буй бүхий л нийгэмд...
Хотуудыг смарт болгох технологи бидний дунд оршин тогтносоор л байсан , энэ бол шинэ зүйл биш харин одоо бид үүнийг бүгд хамтын хүчин чармайлтаар гаргаж ирэх цаг нь болсон. Хийж болох бүхий л технологийг нэгтгэх , илүү сайжруулан гаргаж ирэх цаг нь болсон. Бид одоо технологийг хүрээлэн буй орчныхоо сайн сайханд зориулах үе нь болсон. Үүгээр дамжуулан хүмүүс жинхэнэ хүсэл эрмэлзэлтэй амьдрах болно.
Смарт ситид амьдрах нь
Хотыг бүхэлд нь харахад агуу том механизм байдаг. Харин бид энэхүү мехнаизмийг зөвхөн гаднаас нь харж, зурагтаар л зөвхөн юу болж байгааг мэдэж бухимдаж, түгжирч амьдрах бус бид өөрсдийн хотын дотоод механизмтай танилцах ёстой. Боловсрол бол зөвхөн 5-22 насанд байдаг биш бид бүхий л амьдарлыхаа туршид суралцаж байдаг. Боловсролын эх булаг бол мэдээлэл юм. Мэдээллийн эрин зуунд бид смарт ситид амьдарснаараа хүн бүр ухаалаг байж , мэдээллээс хоцрохгүй, амьдрал илүү амар хялбар хурдтай болж стрессгүй амьдрах болно.
Смарт ситиг хүчирхэгжүүлэх нь
Хотын амьдаралд шийдвэрлэхэд хүндрэлтэй 3 асуудал байдаг.
1. Эрчим хүчний аюулгүй байдал
2. Цаг уурын өөрчлөлт
3. Эрчим хүчний нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангах
Сая сая хүмүүсийн тогтвортой амьдарлыг хангахын тулд бид эдгээр асуудлыг хурдтай шийдвэрлэж байх ёстой. Харин смарт сити болсноор бүхий л эрчим хүчийг нэгтгэн төвлөрүүлж зохистой хуваарилах боломж бүрдэнэ. Бид хүмүүст эрчим хүчний ухаалаг сонголтуудыг санал болгох ёстой. Бид олон хүмүүст энэ талаар мэдээлэл хүргэх тусам илүү их энерги эрчим хүчийг хэмнэж чадна. Хүмүүсийн эрчим хүчний хэрэглээг судалж тэдгээрийн түвшин бүрт тохирох үнийн саналыг гаргасанаар засгийн газар болон ард иргэдийн 2 талын хамтын ажиллагаа үүснэ. Мэдээллийг хурдтай авснаар эрчим хүч, цаг хугацаа, техник хэрэгслийн илүүдлийг асар их хэмнэх юм. Гэхдээ энэ бол ухаалаг амьдарлын зөвхөн эхлэл. Үүгээр дамжуулан ус болон газрын тосны дэлхий даяарх сүлжээнд ч хэмнэлт үүснэ. Ус бол бүхний эх булаг гэдэгтэй та санал нийлэх үү? хотын захиргааны байгууллагуудтай хүмүүс ойр байснаар олон нийтийн арга хэмжээнд зөвхөн хэсэг бүлэг хүмүүс биш бүх нийтийн оролцоо бий болох болно. Энэ бол бидний ирээдүй хойчдоо, байгаль эх дэлхийдээ оруулж буй асар том хөрөнгө оруулалт билээ. Учир нь хот эко болсоор хүмүүс ч илүү эко болно, улс орон ч эко болно. Энэ бол эко хандлага. Гэхдээ энэ бол шинэ зүйл биш, учир нь байгаль дэлхий анхнаасаа л үүсч бий болохдоо эко байсан, харин одоо бид байгаль дэлхийдээ эргээд эко хариу барих цаг нь болсон.
Орчуулсан: Б.Халиун (https://twitter.com/ceokhaliun)