Утга учиртай амьдрахуй
Амьдрал гэж ер нь юу юм бэ? Яагаад хүн зовдгийм бол? Яавал энэ амьдарлыг арай утга учиртай болгох уу? гэдэг асуултуудыг би өмнө нь өөрөөсөө хаа нэг асуудаг байлаа. Тэр бүрд яг ийм тийм, ингэ тэг гэчих хариулт олддоггүй байлаа.
Харин саяхан 7 сард ээжтэйгээ хамт нэгэн бясалгалд суусан минь надад их олон зүйлийг ойлгууллаа. Тэгээд энэ тухайгаа та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн юм. Энэхүү бясалгалын нэрийг ВИПАШЯНА гэдэг бөгөөд энэ нь үнэнийг бодитоор харж мэдэх гэсэн утгатай. Энэхүү бясалгал хийх газар нь хотоос зайдуу Найрамдлын наахна талд уулын аманд байрладаг, тэгээд тэндээ бүтэн 10 хоног бясалгал хийх юм. Тэндээ Монгол гэрт байрлах бөгөөд цагаан хоол идэж, бусад хүмүүстэй нэг ч үг дуугарахгүй ба гар утсаар ярихгүй, ямар ч ном уншиж болохгүй, нөөтбүүк байтугай дэвтэр үзэг ч авч очиж болохгүй гэнэ. Осолтгүй л төрсөн биеэ өмсөх хувцас, хөнжил гудастайгаа авч очих юм байна гэж бодож байлаа. Эхний өдрөө очоод бүх хүмүүс 5-н сахил хүртдэг юм байна. Энэ нь тэр зүйлүүдийг 10 хоногийн турш огт хийхгүй гэж ам тангаргаа өгнө гэсэн үг л дээ. Тэр 5 нь:
1. Амьтны амь хөнөөхгүй байх (мах идэхгүй гэсэн үг)
2. Хулгай хийхгүй байх
3. Худал хэлэхгүй байх
4. Хурьцал үйлдэхгүй байх
5. Архи тамхи хэрэглэхгүй байх гэсэн байлаа.
Нөгөө 4 нь ч яахав болно, харин худал хэлэхгүй байх хэцүү, хүн заримдаа тоглоомоор, эсвэл ямар нэгэн зүйлийг дэгсдүүлээд ярьчих тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Тиймээс үүний тулд л хэнтэй ч юм ярихгүй гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Бас ярихаар их энерги алддаг ба бясалгал хийхэд юу ч ярихгүй байх нь төвлөрөхөд маш их тусалдаг. Харин багштайгаа бол хичнээн ч ярьж, асуусан болно гэдэг байлаа. Ингээд би гэдэг хүн чинь үсээ хусаж, нөгөө хувцасыг нь өмсөөгүй л болохоос гэлэнмаа боллоо. Ер нь бүгд л 10 хоног лам эсвэл гэлэнмаа болж байна гэсэн үг л дээ хэхэ. Уулын аманд гэрт, сайхан агаарт гоё байсан шүү. Гэрийнхээ хаалгаар харахад уулс сүндэрлээд, тооноороо харахад тэнгэр цэлийгээд л... Гэхдээ бидний гол хийх ажил бол гадаад байгалийг харах биш дотоод байгалаа харах ёстой байлаа. Угаасаа бид хангалттай гадагшаа хардаг шүү дээ. Тэгэх л зорилгоор уулын аманд, ёстой нөгөө орчноос тасархай байлгаж байгаа юм байна гэдгийг ойлгосон юм. Энэ ч ажил, энэ ч юм, тэр ч юм гээд үргэлж л гадаад ертөнцтэй харьцахаас дотор юу болж байдгаа анзаардаг хүн даанч ховор... Хүнтэй ч ярихгүй яаж байна даа гэж бодож байтал ӨӨРТЭЙГӨӨ ярина гэж бодсон чинь их сонин ч юм шиг сонирхолтой ч юм шиг санагдаж билээ. Тэгээд нөгөө дотоод байгалруугаа хартал жинхэнэ гал дүрэлзэж байдаг байгаа...Манай УБ-аас илүү утаатай хотыг төсөөл дөө...Тэр чинь л миний дотор байж байгааг мэдэрлээ. Гал гарч байхад ус цацах ёстой байтал би гэдэг хүн бүр эсэргээр бензинийг канестраар нь асгадаг байжээ.
Их түргэн ууртай дүрс хийсэн хүн байсан л даа би чинь... Тэгээд одоо бол ер нь их тайван болсон, ажил, амьдрал дээр хүмүүстэй харилцах харилцаа өөрчлчлөгдөж яаж стрэсдэхгүй байхаа мэддэг болсон гэх үү дээ.
Хүний биеийг комъпютор гэж үзвэл эхний 2 өдөр вирусны прогамаа суулгаад, үлдсэн 8 өдрөө скэн хийнэ гэсэн үг л дээ. Оффисын сандлаас хөндийрч олбогон дээр суугаад өглөө 4.30аас орой 9 хүртэл хоол идэх амрах цагаа хасвал 8цаг бясалгал хийж байгаа юм. Эхэндээ ч тогтож сууж чадахгүй, өцөг өцөг гээл эхний 2 өдөр бол нилээн зовж байгаа мөө. Тэгээд сүүлрүүгээ дасч эхэлж байгаа юм. Нөгөө олбогон дээр чинь өөртэйгээ хэрэлдэж, эвлэрч, инээж, уурлаж, өвдөж өчнөөн юм болжагаан, гэхдээ мэдээж дотроо шүү дээ хэхэ. Тэгээд удаан суугаад байхаар бөгсөн бие мэдээ алдчихдгийн, тэгээд л суугаад ч байгаа юм шиг,агаар дээр нисээд ч байгаа юм шиг сонин болно шүү дээ. Тэгэхдээ зовжээж жаргалыг олдог шиг сүүлрүүгээ их сайхан болно. Гол нь маш их тэвчээр хэрэгтэй л дээ.
Тэгээд их олон давуу талтай, сэтгэлээ мэдэрч сурна, 10хоног цагаан хоол идэхээр бие бас сайхан хөнгөрнө, за тэгээд эмэгтэйчүүд бид чинь бас хүнд аятайхан харагдчих санаатай нүүрээ буддаг даа. Тэнд бол тэгэх шаардлагагүй, зүгээр тос түрхээд байхад л болно, арьсаа хэд хоног амраана гэсэн үг. Эрэгтэй хүмүүс байна л даа, гэхдээ тусдаа гэрт байна, нийтийн бясалгал том өргөөнд хийнэ, гэхдээ юун эсрэг хүйсийн хүн харахтай манатай..Өөрсийгөө яая гэж байгаа хүмүүс л байгаам чинь хэхэ. Аан тийм орой бүр 1:30мин турш номын айлдвар сонсоно. Тэр нь байнаа, нөгөө том том лекторууд лекц уншдаг даа, тэрэнтэй төстэй сонирхолой, хөгжилтэй түүхүүд болон бясалгалын утга учирын тухай багшаасаа сонсдог юм. Хойд нас, дахин төрөх, үйлийн үр, амгалан амьдрах ухаан, хүсэл шунал, уур хилэн, мунхаглал, хайр гээд мэддэг мөртлөө мэдэдгүй сэдвийн талаар ярина.
Үнэхээр сайхан шүү, сэтгэл сэргээд л жинхэнэ амьдарлын утга учирыг тэндээс авч байгаа юм даа..Одоо бол би өдөрт 2 цаг бясалгал хийдэг, заримдаа бүүр амжихгүй бол 1 цаг.... Тэгээд л ядаж тэр өдрийнхөө стрессийг нилээн багасгаж чаддаг шүү. Ер нь та бидний мэдэх олны танил хүмүүс ихэнх нь бясалгал хийдэг гэж байгаа, жишээ нь : ШРИ ШРИ Саран багш, зураач Саранцацралт, Соёлжийн Гэрэлмаа багш, Хатанбаатар гээд.... Хүн болоод арай утга учиртай амьдархыг хүсвэл бясалгал хий гэж манай багш хэлж билээ. Мэдээж бясалгалын эцсийн зорилго бол гэгээрэх, ертөнцийн бүх зүйл мөнх бусыг таних, өөрийгөө олох....Гэгээрнэ гэдэг их хэцүү л дээ, гэхдээ өөрийгөө олно гэдэг чинь болоод явчиж байгаа юм...Тэгээд нөгөө Хөгжлийн замдаа орлоо доо гэдэг шиг, гэгээрлийн замруу хөл тавьж байгаа юм даа. Гэхдээ удаан, тууштай хичээллэж байж л бясалгалаар сайн үр дүнд хүрнэ. Тэгээд л ямар ч байсан хичээж л байна, бясалгалаар нь яривал би одоо дөнгөж яслийн хүүхэд гэсэн үг. Гэхдээ ахих хүсэл маш их байна, бясалгаад байдаг хэрэг...
За тэгээд та бүхнийг сууж үзэээрэй гэж хэлэх гээд л ийм урт роман шиг юм бодон бодон,суун суун байж бичлээ.