УВИДАСЫН ХУРААНГУЙ-ТАРНИ - АНАГААХ УХААН
Өнгөрсөн жаран (бидний эрэн) өөрийн мэдэхгүй, мэдрэхгүйгээ шашны урсгал үзэлтэй холилдсон их ч юм уу эсвэл өөр нэг шалтгаан олоод гоочилж муучилж таслан зогсоодог аюултай зуршилтай байв. Тарнийг ч мөн л ингэж буруутгаж хорьж хохирч ирлээ. Тарнийг амьд байгаллаг чанараар нь хүн төрөлхтөн хөгжүүлэх дээд ухаантан болтол боловсруулжээ.
Энэ шатны гүн ухаан нь: Билэг оршихуй, хоосон чанар
- долгиожихуй
- дүрсжихүй
- аминжихуй
- амьтанжихуй
- хүнжихүй
- хүмүүнжихүй
- бурханжихуйн өөдлөх зам мөрийн хөгжил хувьслын учир шалтгааныг судалдаг. Товчдоо сүнсний дээшлэлт мөнх оршихуй тухай сургааль юм.
Дорно дахины "хоосон чанар" гэдэг ухагдахуунд дээрх долоон чанар долоон үе агуулагдаж байгааг орчлонт ертөнцийн өнгөрсөн буурал түүх бидэнд туршлагаараа батлаад өгчээ. Энэ бол цаг хугацааны хувьд ч нөхцөл шалтгааны бүрдлээр ч, тоо хэмжээгээрээ ч няцаагдашгүй үнэн мөн. Ер нь лаборатори хуруу шилэнд батлагдвал «үнэн» тийм биш бол гэдэг үзлээс ангижрч эхэллээ. Транцендет мэдлэгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүйг хүн төрөлхтөн ухаарч байна. Транцендент мэдлэгийг чанад ертөнцөөс хүний дотоод, гүн далдын бурханлаг чанарт илгээдэг гэдэг. Тарнийн ухаан бол ийм мэдлэг мөн Самгарьд "Мантара" гэдэг үг нь ухамсарыг чөлөөлөх хоослох утгатай гэж номд тэмдэглэжээ.
Тарнидахын тулд тарнич өөрийн ердийн ухамсар сэтгэмжийн орноо хоослох хэрэгтэй. Энэ алхамыг хийсний дараа тарнийн утга хэмнэл аялгадар ухаан, сэтгэл, дотоод хийн гүйдлийг цэнэгжүүлэн нийтээс гадаад газар, тэнгэр, бурхадын ариусгагч долигост когрентлуулан нөлөөлнө.
Матарат өөрийгөө туулах гэж буулгажээ. Энийг тунгаавал: Хүн үзэгдэлд хууртсан хуудам ухамсараа даван туулж тарнийн 3 их хүчний урсгал эвсэлдэн нийтгэгдэх тийм гэгээн орон зайг буй болгодог. Ийм болохоор хөрвүүлэг энэ талаасаа бас л зөв юм. Зарим мэргэд тарнийг тасралтгүй урсгал оюуны гинжин оршихуй гэсэн бий. Тайлбар маягтай хөрвүүлгийн цаад учрыг тодруулбал: Тарнийн ухаан нь багшаас шавьд, мэргэдээс номд шилжин уламжлагдахаас гадна орон зайд бичил цэнэг урсгал хэлбэрээр борлогдон үлддэг. Тарни ч энэ гуравын алинтай нь ч барилдан үргэлжлүүлэх тэр ч байтугай гурвууланд нь цутган нийлэх бүрэн боломжтой. Ийм болохоор тарни тасралтгүй мөнх урсгал ч мөн. Оюуны гинжин хэлхээ ч мөн. Зарим мэргэд тарнийг Трансценденталь гэцгээжээ. Тарнийг хичнээн олон талаас нь авч үзэж тайлж, тайлбарлах тусмаа тарнийн бодилог чанарт ойртжээ. Чухамдаа энэ бяцхан өгүүлэмж тарнийн энэ бодилог талыг тодруулах гэж оролдлоо.
Тарнийн ухааныг Энэтхэгээс, Төвдөөс, эндээс, тэндээс эхлэлтэй гэх мэт бичицгээдэг. Гэтэл ахуйн тарни ард түмэн бүхэнд байдаг. Монгол ахуйд ч тарнийн ууган элемент зөндөө бий. Хотонд ижийдээ хонь, ямаа зөөж, саалгаж байсан хүүхэд хөлөө чулуунд цохиж уйлдаг. Ижий нь сүүнд норсон гараараа шалбарсан хурууг нь илж үлээж өгөөд одоо зүгээрээ гэнэ. Нүдэндээ нулимастай бяцхан жаал босч гуяа алгадан өнөөх ороо ямаагаа барихаар гүйж оддог. Ижий удганы тарни өвчнийг нь арчин арилгах нь тэр ээ. Тарни зохиомол юм биш. Ус, агаар, үр шиг бодитой оршдог төдийгүй амьдлаг юм. Амьд бүхэн төрж өсч бойжих жамтай.
Тарнийн ид шидийг мэдэрсэн лам хувраг, удган, бөө, бясалгагч, тарни ч мэргэд нар өөр өөрийн урсгал чиглэлийг түүхэн урт удаан хугацааны турш боловсруулан дэлгэрүүлж тэр нь мандан сэргэж мартагдан бүдгэрсээр бидний үе хүрчээ. Тарничийн анагаах ид шид ч бөөгийн дуудлага дарлага ч, ламын уншлага засал ч бүгд адил практик хүрээ хязгаараас гарч чадаагүй ч өвчин зовлонг арилгах үр дүн нь ижил байдаг, Үр дүнгийн цаад учир шалтгаан, мөн чанар нь нууц далд байна. Энэ учир шалтгааны эрэлд гарсан зориг зүрхтэй хүн ч олон байсангүй. Тэртээ тэргүй хүршгүй алс руу аялах, олдошгүй нууцын эрэлд гарах нь үр дүнгүйг мэддэг болоод тэр биз. Санамсаргүй олз хаа сайгүй байдаг. Оюуны эрэлд ч ялгаагүй.
Шинжлэх ухааны олон салаа салбаруудын нээлт тарнийн хүчний нууц учир шалтгааныг танихад санамсаргүй олз мэт дусал дуслаар нэмэр хандив болж байгааг эмхэлж тэр ялдамд мөхөс ухааны мөчиг таамаг дүгнэлтээ таньд барьж байна.
Тарнийг ахуйн элемент, ертөнцийн анхдагч оюуны урсгал гэх мэтээр сөрвүүлж судлаачид өөр өөрийнхөөрөө тайлбарлажээ. Өнгөрсөн үеийн олон мэргэдийн санал дүгнэлт нэг л зүйл дээр нэгдэн нийлсэн нь бодилог юм. Бидний таван мэдрэхүйд өртөж тусгагдаж байгаа бодит юмсын цаад мөн чанар нь ч болдог. Хувьсан хувьссаар танигдахаа больж арилан хоосон чанарт шилжих шалтгааны нь ч өгүүлж байдаг аливаа юмсын үр, нүдэнд үзэгдэхээр ч бай, бичил харуурт өртөх эс өртөхгүй ч бай ялгаагүй бодьгалийнхаа бухий шинж чанарыг бүрэн цогцоор нь агуулж байдаг.
Наранцэцэгийн үр үндэслэж соёолох, цэцэглэж үр идээгээ бий болгох нар дагаж эргэдэг чанарыг нь ч хадгалж байдаг. Наранцэцэг ургамал болохоор ургамлын бусад түгээмэл чанаруудыг ч агуулна. Үгийг дулаан гэрэл хөрсөөр тэтгэвэл ургах, хуурай хүйтэнд эс үндэслэх гэх мэт. Амьтны үр ч үүн лүүгээ ижил болой. Бид арай өөр асуулт тавиад түүндээ хариу хайя.
Орчлон ертөнцийн үр юу вэ?
Аливаа үзэгдэл сэтгэл оюуны үйл үрлэж үлддэг үү? Энэ тэр, тийм, үгүй гэх мэт шууд хариулах боломжгүй учир шинжлэх ухааны ололт нээлтүүдээс хариу эрье. Физикчид атомыг задалж электрон, протон нейтрон кварц гэх мэтээр хэдэн зэргэмжээр эгэлжүүлсний үр дүнд өнөөх эгэл биетүүд гэнэт долгио, мяралзаа, зэрэглээ болоод алдагдаж байна. Тэр нь хоёр янз чанартай. Арай бодьлогийг нь бөөмөн долгио нөгөөг нь долгио бөөмс гэж нэрлэв.
Физикчдийн нээлтийг сөргөөж хөөвөл хоёр долгио бие биедээ шилжих бөөмөн долгио эргэж эгэлжих, лентенжих, кваржих тэр ч байтугай атомжих боломжтой. Яагаад гэвэл эдгээр нь атомын задралын үр дүн түүний бүрэлдэхүүн хэсгүүд юм. Эндээс физикчид дүрсийн бүхий шинж чанарыг агуулсан орчлонт ертөнцийн үрийг барин алдаж байна гэсэн дүгнэлт аяндаа урган гарч байна. Долгио бөөмс цаашдаа хичнээн ч зэргэмжээр билэгжиж болно л доо. Тэгээд ертөнцийн жинхэнэ эх үрд эс хүрч магадгүй. Гэхдээ одоогийн мэдэгдээд байгаа долгиос урсгал чанарт эгэлжих, бодижих үрлэг шинж байгааг физикчид бидэнд хэлж өглөө. Бид физикчидийн хүрсэн хил хязгаараас цааш ярих боломжгүй.
Танин мэдэхүйн өргөтгөсөн хил хязгаар ийм явцуу юм. Хүн хязгаарын хязгаарыг алхаж хэмжээ дамжаагүй орчлонт ертөнцийн мөн чанарыг таних нөөц бий. Итгэхийн тулд ойлгох хэрэгтэй гэж биднийг номлодог байлаа. Энэ нь зөвхөн материаллаг ертөнцийг танин мэдэхэд таардаг сургааль. Ухаанаар дамжиж сэтгэлд хүрэх зам энэ байжээ. Өнөөдөр ойлгохын тулд итгэх юм хэрэгтэй байдгийг мэдэх боллоо. Энэ нь сэтгэлээр дамжиж ухааныг төгөлдөржүүлэх зам юм. Тарнийн ухаанд суралцах, тарниар эмчлэх засах аргыг эзэмших нь хоёр дахьд хамаарна. Өнөөдөр олон шинжлэх ухааны хүрсэн хамгийн сүүлчийн өндөрлөгүүд тарнидах ухааны судлах зүйлийн сэжүүрийн барааг харах төдий шүргэх төдийхөн доод түвшинд байна. Товчоор тодорхойлбол тарнийн ухааны судлах зүйл судалгааны орон зай нь '”Манас” юм. Энэ үгийн утга учрыг мэдэхийн тулд эхлээд мэдрэхүй, мэдрэмж хоёрын төстэй ялгаатай талуудыг тодруулъя. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан мэдлэгээр материаллаг ухамсар бүрэлдэнэ. Үзэгдэж, сонсогдож, хүрэлцэж, үнэртэж байгаа бүхэн ялгаагүй бидний мэдрэхүйн хүрээнд багтаж байна.
Мэдрэхүй эрхтэний хүртэн авах чадвар нь цаад хүртэгдэгч бодит юмстай нь харьцуулбал аргалахын аргагүй сул дорой явцуу юм. Хүний үнэрлэхийн мэдэрхүй нохойноос хэдэн арав дахин дорой. Хараа нь ч гэсэн ялгаагүй хэт хязгаарлагдмал шүү дээ. Хүн ухаантай адтайдаа хэдэн зуун мянга дахин томруулагч бичил харуур хийгээд харааны мэдрэхүйгээ овоо тэлжээ. Тэглээ гээд мэдэрхүйн хүрээ хоргоноосоо гарчихлаа гэсэн үг биш. Энэнээс өөр танин мэдэхүйн арга хэлбэр байна уу? Байна гэвэл идеиалист болчихно. Байхгүй гэж итгүүлсээр зүтгүүлсээр материалист өнгөцхөн бүдүүн бараг танин мэдэхүйн хүрээнд сэтгэлгээний мөхөлд өргөн байсан хүн төрөлхтөн дорнын гүн ухаан түүн дотроос тарни бясалгалын ёсонд шимтэн суралцаж судлах боллоо. Мэдрэхүй үйл ажиллагааны талаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийжээ.Тэгээд хүлээн авах, мэдрэх, дамжуулах зам төв гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж тооцов.
Мэдрэхүй таван эрхтэний хүртэх чанар, түүний дамжих зам; төв нь хаана байрлаж яаж явагддагийг ч олжээ. Харин мэдрэмж гэж юу болох, тэр нь мэдэрхүй шигээ бүтэц бүрдэлтэй талаар хэн ч юу ч дуугарсангүй. Мэдрэхүй мэдрэмж хоёрыг хольж хутгасан л үг өгүүлбэр тааралдана. Мэдрэхүй нь тархи бие мах бодийн үйлийн үр дүн бодилог юм. Тэгвэл мэдрэмж гэдэг үүнээс нарийн гүн далд өнөөдрийн шинжлэх ухаануудын туршил зүйн аргаар үзүүлэх, батлах боломжгүй. Үзэх харах, мэдрэх аргагүй хийсвэрлэг сүнс зүрхний танин мэдрэхүй юм.
Зохиолчид бие биенээ нарийн торгон мэдрэмжтэй гэх мэтээр бичицгээдэг. Мэдрэхүйн танин мэдэхүйд орон цаг, хүртэгдэгч, хүлээн авах хэсэг дамжуулах зам мөр анализ задлага хийх төв зэрэг бүрдэл заавал оролцдог. Мэдрэмжийн танихуй орон цагт баригддаггүй. Мэдрэхүйн бүрдэл нөхцөлүүд шаардагдахгүй. Мэдрэмжийн танин мэдэхүй ч монгол хар ухаан, ярианы хэлэнд зөн совин хар ёр гэх зэргээр нэрлэдэг.
Мэдрэмж танин мэдрэхүй яруу найрагч уран бүтээлчдийн онгод орсон үеийн бүтээлд илэрдэг. Пушкин, Моцарт Сальер хоёроос хойно төрсөн. Нэг найраглалдаа: “Хоёр хосгүй авъяастан нэгэн ертөнцөд байж болохгүй гэж хорон муу санаатай Сальер хөгшин Моцартыг хөнөөв” гэх зэргээр бичсэнээс болоод нарийн судалгаа шинжилгээ хийж үзээд алдарт хөгжмийн зохиолч Моцартыг Сальер хороосон нь тогтоогджээ. Ноён хутагтын уран бүтээл амьдралд ийм мэдрэмжийг танин мэдсэн үйл явдал элбэг байдаг. Мэдрэмжийн хүртэхүй , танин мэдэхүй хүн бүрт байдаг. Энэ нь хүүхэд насанд гурав орчим насанд тод илэрдэг. Дулаахан өдөр хүүхэд малгай өмсөх, бүчлэх, дээл өмсөх хөлчих зэрэг ааш зан гаргавал тэнгэр хүйтэрдэг. Гэнэт золгох бэлэг тарааж тогловол зочин ирдэг. Заавал биш ч гэсэн олонхидоо ингэдэг
Уран бүтээлч, хүүхэд хоёрын танин мэдэж байгаа арга нь мэдэрхүй эрхтэний тусламжаар бишээ. Эд " МАНАС" орон зай дахь гүн далдын бичилийн бичил хувьсал өөрчлөлтийг мэдэрч байгаа юм. Мэдрэхүй мэдрэмж хоёрын ялгаа ийм буй.
Манасын тухай зарим мэргэдийн тайлбарыг үзье. «Манас нь өөрийн гэх биегүй ерөнхий ухамсартай нэгдмэл байдаг шигээ хувийн ухамсартай ч нэгдмэл юм». Хувийн ба ерөнхий ухамсартай хоёуланд нь нэгдмэл болохын хувьд энэ хоёр ухамсарыг холбогч зааг завсар болж байна. Бас номд тодорхойлсон нь: Ухамсрын долоо дахь төрөл бол мэдрэхүйн ертөнц биш. Үүсэх тогтохын мөнх урсгал, үхэл төрөхүйн хэлбэрээр ч хязгаарлагддаггүй гүний ухамсар юм. Төвдөөр «Манас гэнэ» гэжээ. Манас бол долоо дахь ухамсар гэчихэж. Ер нь ухамсрын хэдэн зэрэг зэргэмж байдаг вэ? Харааны, сонсголын, амтлахын хүрэлцэхүйн, үнэртэхүй ухамсар гэх нь хир зөв бэ?. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан материаллаг үзэгдлийн бүдүүн бараг нэг л ухамсар бүрэлдэн тогтсон юм биш үү? Ухамсрын хөгжлийн үе шатыг нарийвчлан авч үзэх нь тарни бясалгалын ёсонд нэн чухал юм.
Нууц тарнийн онолоор бол хүний биед зулайнаас ахар сүүл буюу доод амсар хүртэл нугасны дагууд хийн долоон хүрд байдаг. Хүрд бүр өөр өөрийн өнгө гэрэл, бүтэц, хэлбэр, үйлтэйнхээ хамт бусад хүрдүүдтэй барилдан нөхцөлдсөн нэгдмэл юм. Бас хүрд болгон ухамсрын өвөрмөц зорилго, үндсэн агууламжтай гэж үздэг. Төвдөөр эхний хүрдийг муладхара гэнэ. Ахар сүүлэнд байрладаг. Төрөлхийн хүрд гэж монгол ном сударт бичжээ. Ураг бүрэлдэхэд энэ хүрдэн буй болж төрөлхийн дуусахад хүний амьдрал зогсдог. Гүн нойрон дунд бясалгалд орох үед газрын элч хий сансрын урсгалаас сэлбэгддэг. Өөрөөр нөхөн төлжиж нэмэгдэхгүй. Зөвхөн зарцуулагдсаар дуусдаг. Төрөлх хийн хэмжээ нь хүний амьдралын 300 жилд хангалттай хүрэлцэх хэмжээтэй. Хүн ингэж насладаггүй нь хоол, уур хилэн, шунал тачаалаар хийн хүрдэнг бохирлосных ажээ. Төрлөх хүрдний ухамсарыг доод буюу суурь ухамсарч гэж болно. Ухамсарын гол цөм эрмэлзлэл нь амьд орших болой. Айх ухамсар юм. Үүнийг дагалдсан өдий төдий бүтэц язгуур үүсдэг. Жишээ нь: өөрийгөө мэдрэх, таагүй орон зайнаас зайлах, өлсөх, хоол эрэх, амьтаны үр зулзага хөхөө олох мэт. Төрөлх хийн хүрдэн хямарвал хүний сэтгэл санаа тогтворгүй болж ямарч шалтгаангүйгээр айх, ормоор, гармаар болох. Амьдралын аахар шаахар, гачигдал дутагдал, тохиолдол гатлаж гэтлэтгүй зөвхөн зүдүүр мэт санагддаг. Хийн төвүүд гадаад орчныг тусгадаг. Тэр тусгал бидэнд зөн совин, далд дамын янзаар мэдэгддэг түүнийг ердийн шүүлж ухамсарладаг. Хүмүүсийн амьдралд ийм тохиол учрал зөндөө байдаг. Нөхөр нь ямар нэг ажлаар алс хол явах болоход эхнэрт нь нэг л таагүй, явуулмааргүй хоригломоор байх. Явсаны дараа осол эндэл болсон гэх зэрэг төрөлхийн хүрдний хямарлыг засах аргууд байдаг. Төрөлх хүрдний мэдрэмж сэрэмж хүнээс амьтанд илүү байдаг нь илүү хөгжсөнийх ч биш. Хүмүүс дотоод хүрдний мэдрэмжээ бүдүүн бараг таван мэдрэхүйн хүртэхүйд алдсаных юм.
Хулгана хөеөгөө өндөр цомбогор хурааж түүндээ үрлэг шорвог ургамал их авсан байвал өвөлдөө цас их унадаг. Газар хөдлөхөөс олон хоногийн өмнө аргаль, сарлаг уулнаас буучихдаг гэх мэт.
Хийн хоёрдахь төвийг асуух нурууны хүрдэн гэнэ. Улбар шаргал гэрэл цацраадаг. Ухамсрын цөм нь ахин дэвшихийн эрмэлзэл болой. Тийм учраас илүү тааламжит орон зай, байр, хоол хүнс нөхцөлд тэмүүлдэг. Ханамж тааламжаар ямагт өлсгөлөн байдаг. Үүнээсээ болоод гаж зам мөрд оруулдаг. Дасгах чанарын тамхи, архи, хар тамхи, кофе шоколаданд хэт дурлана. Бэлгийн харилцаанд гаж байдлаар шунан орох. Хуурамч мэдрэхүйн тааламж үүсгэдэг наркотик бодист амьтад янз бүрээр даддаг. Ямаа зээрэгний наркотикт орж согтож галзуурч. татаж унадаг. Хоёр гурав хоногийн дараа гэхэд өнөөх зээрэгнээ л идэж хорддог. Муур бамбайн хаданд дасч салахаа больдог. Хүн архи, хар тамхины наркотикт дасамхай. Энэ бүгд асуух нурууны хүрдний далд ухамсрын эрхшээл юм. Хийн гурав дахь буюу хүйн хүрдэн нь өөрийгөө ухамсарлах, хүчирхийллийн шинж чанарыг агуулдаг. Ухамсрын энэ үе шат нь доод хоёроос илүү хөгжингүй хувийн ба дүрсийн үзлийг эрхэмлэсэн шинж чанар нь бусдын нөлөөллөөс өөрийгөө ба үр зулзага, дүрсээ хамгаалах тэднийхээ төлөө бусдыг хүчирхийлдэг. Гурав дахь хүрдний ухамсрын гол чанар нь дифференцацаар илэрдэг. Өөртөө тавих хяналт өөрийн дүрст тавих анхаарал.
Амьдрал нь хүчирхийллийн хуулийн хавсарга хараат байдлаар дүрсийн өвөрмөц дээд зохион байгуулалтанд орсон байдаг зэрэг нь гурав дахь хүрдний ухамсарын онцлог юм. Өвсөн тэжээлтэн бэлчээрлэх, ичээний амьтадын урт унталт араатан, шавьж хорхой тэжээлтэн гэх мэт. Ялгарал хэв маягийг дурьдахад хангалттай. Ерөөс үүнийг амьдралын төлөөх тэмцлийн ухамсарч гэж болно. 1.2.3 дахь хүрдний доод гурван хүрдэн гэнэ.Эндээс эх сурвалжтай ухамсрыг байгалийн ухамсрын доод гурван шат ч гэж болно. Хүн байгалийн амьтан болохоор ухамсрын доод гурван шатны шинж илрэл, элемент бүгд байдаг. Бас ухамсрын дээд гурван шат гэж бий. Энэ бол байгалийн ухамсрын бүрэн төгөлдөржлийн гурван үе. Бурханлиг ухамсар ч гэж болно. Тэгвэл дээд доод ухамсарын завсар зааг “Манас” үе шат гэж байхнээ. Энэ тухай одоо өгүүлье.
Хийн дөрөв дэх зүрхэн (наран хүрдэн) бол дээд доод ухамсрын Манас зааг юм. Байрлалын хувьд ч байгалийн ба бурханлиг ухамсрын элементүүдийг бүрэн агуулж байдгийн хувьд ч зөвхөн эндээс дээд буюу бурханлаг ухамсар руу шилжих нөхцөл бүрдсэн байдгаараа гарцаагүй байгалийн бурханлаг ухамсрын Манас болно. Дөрөв дэх ухамсрын цөм эрмэлзэл нь Хайрлахуй юм. Цөм эрмэлзлэлийг дагалдан үй түмэн араншин төлөв ундран гардаг. Хайр, хайрлахуйн элемент амьтан ба бүх л төрөл дүрсэд байдаг. Тэдний хүрээ хязгаар нь өөр өөр юм.
Хүний хайр ч гэсэн эсвэл өргөжин тэлж энэхүү нигүүслийн заагаад эсвэл хумигдан явцуурсаар зөвхөн амиа бөөцийлөх үзэл болж хувирдаг. Амьтны зөн совин байгалийн чанараар амиа хамгаалах ухамсраас ялгарах юмгүй болдог. Ухамсрын үе шат болгон өөрийн давуу талтай шигээ дутуу дулим чанаруудтай. Байгалийн ухамсар хүний оюун ухамсрын түвшинд хүртлээ дээшлэн хөгжихдөө урьдах түвшний шинжээ бүрэн гээлгүй хадгалсаар байгаа нь дотоод хийн хүрднүүдийн үйл, үр хөврөлийн үеэс хүмүүн ухамсар бүрэлдэн төлөвшиж энэрхүй, нигүүслэл, дээд гэгээрэл өөд тэмүүлэн амьдралын бүхий л явцад илэрсээр байдаг. Хүүхэд эхээс гарангуутаа эхийгээ таньдаг. Өөрийн эхээс өөр эхийг бараг л хөхдөггүй. Энэ бол түүний амьтанлаг зөн совин амин соронзон орны мэдрэмжийн танихуй мөн. Бага насны хүүхэд бүгд аймхай байдаг. Орчин тойрон тоглоомноосоо, хоол хүнснээсээ уйдамхай өөр шинэ тоглоом орон байр сонирхдог гэх мэт олон зүйлийг дурьдаж болно. Товчоор хэлбэл доод гурван хүрдний ухамсрын илрэл хүүхдэд их байдаг. Наран хүрдний цөм эрмэлзлэл бүх амьтанд байдаг. Тэр нь хурц илэрдэг. Амьтан бүхэн үр зулзагандаа, эсрэг хүйстэндээ, эцэг эхдээ хайртай. Түүнийхээ төлөө амьтанлаг зөн совин, ухамсарт ухаанаар тэмцдэг. Тэр ч байтугай хайрын хүрээг нь хөндвөл өш хонзон авах байдлаар хариу авдаг. Чонын зулзагыг авлавал анчдыг эх эцэг нь мөрдөж анхны буусан хот айлаас өш хонзонгоо авдагийг монгол хүн бүр мэднэ. Өвлийн эцэж ядарсан хэдэн мянган зээрэн дунд хоёр гурван чоно ганцыг нь барьж дуустал нь идчихээд хэвтэж байдаг. Гэтэл ганц өлссөн чоно айлын хонинд ороод нэгийг ч барьж идэхийг боддоггүй. Аль болох олныг сэглэж, урж тасдахыг хичээдэг. Өөрийн дайсан хүнээс өшөөгөө авч байгаа нь энэ. Чонын өшөөгөө авч байгаа энэ төрх өнөөгийн хүмүүсийн цусан ясан өшөө авах хоёр яг л адил ухамсар ажээ.
Юуны учир үүнийг дурьдаж байгааг уншигч та ойлгосон байх. Байгалийн ухамсрын хөгжлийн элемент хүний хийн хүрднүүдэд далд дам агуулагдаж байдаг. Идэвхгүй зүгээр рудемент маягаар хадгалагдах бус хэрэв ухамсарын тухайн хүрдийг нээвэл ид шидлэг чанараар илэрнэ. Энэ тухай Шри Чин багийн номнуудыг уншвал таны хувьд ховор аз завшаан болж гэгээн гэрэлт тэмүүлэл тань улам эрчимжих болно. Наран хүрд өөрөөс дооших гурван хүрдний элементийг агуулахын хамт дээд гурван хүрдний цөм эрмэлзлэл нь бэхжин дэлгэрэх цорын ганц таатай суурь болдог. Хайр нь хэдийгээр явцуу ч гэсэн энэрхүйгээс ангид тусгаар байдаггүй.
Хүн үр хүүхэд, ах дүү, садан, үндэстэн, ястан, хүмүүн төрөлхтөнг хайрлахын хамт амьтан ургамлыг хайрладаг. Төрлөөсөө халин гарсан ийм өргөн дэлгэр хайрыг бурханлаг хайр буюу энэрхүй гэдэг. Чухамдаа хүн бол ийм бурханлаг хайрын эзэн ман. Харин амьтан бол төрөл зуурханы хайрын элементтэй юм. Амьтсын хайранд энэрхүйн чанар бараг үгүй буюу илрэл төдий байдаг. Домог яриа учрал, тохиол мөрөөдөл төдий бий. Наран хүрдний ухамсрын цөм тэмүүлэл нь хайр энэрхүй болохоор дээд гурван ухамсрын хөгжил дэвшлийн суурь юм. Доод гурван хүрдний ухамсарт байгалийг амьтанлаг шинж чанар давамгайлдаг. Зүрхэн хүрдэнд хүнлэг хүмүүн ёсны чанар голлодог. Үүнийхээ ачаар бурхан буюу зөн совин далд мэдрэмжээрээ хүртдэг. Бурханд хүрч болохыг гэгээн оюуны хүчээрээ таньж мэддэг. Эндээс энэрхүй, нигүүслэхүй, гэгээрхүйн дээд гурван ухамсарт хүрч боловсрон төгөлдөржиж өөрийн бурхан чанараа нээж үхэшгүй мөнхийн үнэнд хүрдэг. Бясалгал тарнийн номд хичээн суралцаж төгс гэгээрэгсэд цөөн биш. Тэд тарни бясалгалд хэрхэн суралцах тухай олон ном судар туурвин үлдээжээ. Ийм байвал бараг бүх хүн энэ ариун гэгээн зам мөрд эргэлт буцалтгүй гарч дээд гэгээрлийг зорьдоггүй нь өнөөх амьтанлаг доод гурван ухамсарын хүлээсэнд ороолдосных юм.
Ухамсрын дээд гурван хүрдний тухай энд хөндөлгүй орхиё. Учир юу хэмээвэл нэгд: дотор нь хутгалдаж яваа ухамсрынхаа учрыг олоогүй над мэт нь дээд гэгээрэлт оюуны ухамсрын тухай юу хэлхэв, хоёрт: энэ талаар гэгээнтнүүдийн ном судар монгол, түвд, орос хэл дээр арвин бий. Тэндээс унших нь зүй. Хүний биед орших босоо үндсэн долоон хүрд цул сав эрхтэний, үе мөчдийн нийт 81 их хүрдэн байдаг. «Манас» түвджсэн монгол үг. Манас нь монгол ахуй хэл хэллэгийн маш олон салаа салбарт хэрэглэгддэг унаган шинж чанартай юм. Ямар нэг хоёр юмны зааг завсар давхцалыг ингэж нэрлэдэг. Ханын шийр газар хоёрын заагийг хучиж дулаалсан шороог Манаас гэнэ. Газар тэнгэрийн хаяа бие биедээ уусан алдрах тэр зааг завсрыг манарах алс гэнэ. «Гал манах» галтай галгүйн завсарт тэр хоёрын бие биедээ шилжих заагт гал хадгалах ёс. Энэ мэт өргөн дэлгэр бодилог хийсвэр ойлголт хэллэгт адил тэгш хэрэглэгддэг.
Тарнийн хүч үйлчлэл, бодижингуй чанар «арга- билэгс», «дүрс – дүрсгүй» оршихуйн, зааг давхцал тэр орон зайд болж байна. Тийм ч учраас тарни бясалгалын эрүүлжүүлэх хүч нь хязгааргүйтэйгээ адил хэмжээгүй өргөн дэлгэр юм. Тарнийг оюуны тасралтгүй урсгал гэж томъёолсон байдаг. Ийм оновчтой бодилог хийсвэрлэг хоёр талыг цогцлуулсан өөр тодорхойлолт гарсангүй.
Тарнид багшийн, багш нарын сэтгэл оюуны их эрчим хуран, тэнгэр газрын долгист нэгдэн хадгалагддаг. Тарни ч амин соронзон орон, сэтгэлийн өнгө гэрлийн урсгалаараа цутган орвоос орчлонгийн оюуны их урсгалыг залган үргэлжлүүлэх нь тэр. Мөнхийн шидийг агуулсан хүч гэдэг энэ. Өнөөгийн физикчдийн олж нээсэн бөөмөн долгио, долгио-бөөмс Манас буюу арга-билгийн давхцалын орон дахь орчлонт ертөнцийн дүрсжихүйн үр ч мөн, тарни ч мөн юм.
Нейрофизиологчид хүний уураг тархины нууцыг судлаад эрчимт хөнгөн эгэл бөөмс ялгаруулдагийг тогтоолоо. Хий бясалгалын багш нараас ийм эрчимт эгэл бөөмс илүү ялгардагийг тогтоов. Физикчид нейрофизиологчид " Тарни" гэдэг нэгэн өндөрлөгийн хоёр талаас авирч явна. Тэд эгэл бөөмсийн оргилоос дуу дуугаа авалцлаа. Физик, физиологи, нейрофизиологи, сэтгэл судлал, квант, вакуум, цахилгаан ба соронзон орон, гэрэл, дуу авиа судлалуудын бие биедээ шилжин хувьсахуй, эргэн төлөвшихүйн тэр орон зай зааг завсрын давхцалыг Манас гэчихүй. Чухамдаа тарнийн ухаан тарнийн бодижингуй оршихуй, билэг хүчний нөлөөлөл эндээс эхлэмой. Хүн судлал одоо үед хараахан бүрэн төгс хэлбэржээгүй, энд тэндээс нь хэсэг бусгаар, тасчин гадаамчиж ангид тусгаар үзэж байна. Бие зүйн судлал, сэтгэл судлал, үйл зүй гэх мэт. Төрж, өсч, үхдэг бодилог талаас судлаж байна. Хүний бүрэлдэхүүн хэсгийн хамгийн чухал ухаан, оюун ухаан, сэтгэл, сүнслэг билэг талын судалгаа хомс, бараг үгүй шахам учир хүн судлал өрөөсгөл явжээ. Хүний биеийн цэнэгт, амин соронзон, цахилгаан соронзон, гэрлийн, дотоод хийн тогтол тэдгээрийн харилцан шүтэлцээ барилдлагын илрэл амин орны сүнсийг орхигдуулснаар , эмнэл зүй, амь сүнсгүй, мужааны гар ажилбар, эм тариан засал төдий болжээ.
Зүрх судас, хоол боловсруулах, бөөр шээс ялгаруулах зам, мэдрэл, чих, нүд судлал гэх мэт бутран салсаар жинхэнэ анагаах ухаан саринаж, эрхтэн судлал үлдлээ. Ийм үед тарни бясалгалын ухаан сэргэн хөгжих нь аварлын од мэт тэнгэрлэг бөлгөө. Хүний биеийн нөөц бололцоог судалсан олж нээсэн нь бага бусаа. Тэр нээлтийг анагаах ухаан, хувь хүн ашиглаж байгаа нь чамлалтай. Хүний тархины бор гадар 1 миллъярд эстэй гэж тооцоолсон. Мэдрэлийн нэг эс нь боломжит байдалтай. Бусад эсүүдтэйгээ харилцан барилдвал 8000 боломжит төлөвийг бий болгодог. Энэ бол 17 миллъярд 10-8000 гэсэн үг. Энэ тоог бичихэд 9.5 сая км урт цаас орно. Бага боломж уу? Тархи бодож сэтгэж, шүүж тунгааж мэдээллийг хадгалж хэрэгтэй үед нь салгаж гаргадаг. Оюун ухаан бол яалтгүй тархины бүтээл. Тэгэхээр дээрх тооцоо нь тархины боломжийн барагцаа юм. Гэтэл хүний оюунлаг талын боломжийг энэхэнээр хязгаарлаж болохгүй. Хүний сэтгэл хөдлөлийн аясаар биеэс гэрэл цацарч орон зайд тархдаг.
Тэр нь ертөнцийн гүнд нэвтэрч эргэх холбоо мэдээлэл өгдөг. Танин мэдэхүйн хоёр дахь гайхамшигт чанар энэ юм. Хорьдугаар зууны физик, анагаах ухааны ололтын нэг нь хүний биеийн гадна талд 8-14 мм нил улаан туяа 8-30 см хэлбэлзэлтэй цацраг 10 герьцийн давтамжтай хувьсах орон үүсч буйг олж мэдээлсэн. Сэтгэл хөдлөлийн аясаар хүний гэрлийн тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч тэр нь орчны хүмүүст мэдрэгддэг. Баярлахад цагаан, цайвар ногоон, үзэн ядахад саарал, уур хилэнд улаан хар өнгө давамгайлна. Удаан хугацаагаар сэтгэл санаагаар унаж дарамтлагдсан хүний гэрлийн тогтолцоо хямарч нимгэрч шингэрч сиймийдгээс сүр сүлдгүй харагдцаг. Сэтгэлийн хөдөлгөөн дотоод эрхтэнд сонгомол байдлаар нөлөөлж эмгэгшүүлдэг гэж ном сударт тэмдэглэжээ. Гуниглах уушгинд, баярлах зүрхэнд, уурлах элгэнд, айх бөөрөнд, цочих дэлүүнд нөлөөлдөг гэх мэт. Уламжлалт тэжээхүй ухааны номоор бол таван цул эрхтэн өөр өөрийн өнгө гэрэл цацруулдаг. Дотоод хийн босоо гурван судлыг ороож үүссэн хийн долоон хүрдүүд үндсэн ба туслах өнгөтэй юм. Анагаах ухаан хүний биеийг яс булчин, мэдрэл, хоол боловсруулах, амьсгал, зүрх судасны тогтолцоо гэх мэтээр нарийвчлан судалдаг. Үүнлүгээ адил тарнийн ухаанд хүний цэнэгт тогтолцоо, дотоод хийн эргэлтийн тогтолцоо, гэрлийн тогтолцоо, цахилгаан ба амин соронзон орны тогтолцоо хамаарагддаг. Хүний өнгө гэрлийн тогтолцоонд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч сэтгэл хаанаас гардаг вэ? Сэтгэлийн үйл нь хайрлах, өрөвдөх, туслах, хорлох зэрэг нилээд байгальлаг төрөлх амьтанлаг шинж чанартай юм.
Доод гурван хүрдэн зүрхэн хүрдний үйлээр илэрч байна. Тарни бясалгалын номд дурьдсанаар Анахада хүрдээ нээвэл буултгүй энэрхүйн сэтгэл үүснэ. Ажна хүрдэнг нээвэл бурханы нигүүслэнт сэтгэлд нэгдэн нийлж бурханлиг танин мэдэхүй ухамсарыг эзэмшинэ. Схасрара хүрдэнгээ нээвэл дээд гэгээрэлд хүрч сүнсээ эзэмдэн хязгааргүйд нэгдэн үхэлгүй мөнхийн үнэнд хүрнэ гэжээ. Хийн хүрднүүдийг зохицуулах эзэн нь сүнс гэдэг. Сэтгэлийн өнгө үйл хүрдэн бүхэн өөр өөр өвөрмөц илрэлтэй. Энэ талаар урьд нилээд тодорхой өгүүлсэн бий.
Дорно соронзон үүсгүүр дамжуулагч алст цацруулагч хүлээн авагч юм гэдэг тодорхой болчихжээ. Энэ чанараа ухамсартайгаар эзэмдэгчдээ бурхад хувилгаад гэж нэрлэдэг. Хүний бие махбодийн физиологи үйл ажиллагааг зохицуулан удирдах нэн чухал, тархины бор гадараас ч дутуугүй хэсэг бол цэнэг үүсгүүрүүдийн төв синусын зангилаа түүнийг зохицуулагч либический хэсэг юм. Дотоод гүн далд ухамсрын удирдлага нь тархины суурь, зүрхний синусын зангилаа сүнс гурав байж болно. Ураг эхийн хэвлийд бүрэлдэн хөгжиж эхлэхээс дотоод ухамсар ажиллаж эхлэнэ.
Хүн тайван нойрсч байхад ч үхлүүт ухаангүй хэвтэж байхад ч амьдралыг зүй зохисоор тасралтгүй үргэлжлүүлэгч нь тархины бор гадар бус дотоод ухамсар л байдаг. Хүн тайван нойрсч байхад төрөлх хийн орон ахар сүүлний хэсгээр сансар огторгуй, газрын элч энергийг цэнэгт долигос хэлбэрээр нэвчүүлэн авч байдаг. Ийм чанар нялх хүүхдэд илүүтэй илэрнэ. Хүний тархины суурь хэсгээс хэт хөнгөн бөөмс ялгардаг. Бид аливаа юмны цаад учир начрыг тунгаах; ойлгох, болгоохыг хичээдэг. Бидэнд ил тод болсон гэрэл цахилгаан, соронзон урсгал, дууны долгио, долгио бөөмс болон долгионы түгээмэл чанар нь когрент. Тэгвэл хүн тэнгэр газрын долгиолог хэсэгт нэгдэн нийлэх түүнийг өөрийн зорилгод татан оролцуулах боломж байна гэсэн дүгнэлт гарч байна.
Хүний цэнэгт тогтолцоо нь бие дэх цэнэгийн үүсгүүр синусын зангилаа, эс бүрийн цэнэгийн бүтэц, эрхтэний цэнэгт орон, амин орон дахь цэнэгт давхарга зэргээс бүрэлдэнэ. Цул сав эрхтэний цэнэгт орон нь бусад эрхтэнийхээ үйл ажиллагааг дэмжих саатаах харилцан үйлчлэлд зохистой эрүүл байж чадна. Ерөөсөө цэнэгт байдал бол биетийн амин сүнс мөн. Цэнэггүй биет материаллаг ертөнцөд байхгүй. Туйлгүй бөмбөлөг хэлбэрийн соронзон, цэнэггүй эгэл биет байгааг олж тогтоосон. Гэвч тэр нь туйлын цэнэггүй биш харин дотооддоо нуун далдалсан юм. Цэнэгийн тэр нуугдмал байдлын нууцыг нээх нь атомыг задалсаны дайтай үр дүн авч ирнэ. Магадгүй арга дүрст оршихуйгаас билэг (дүрсжээгүй) оршихуйн хил заагч байж болно. Долгио бөөмс, бөөмөн долгио мэт билэг оршихуйн дотор дүрст орчлонт ертөнцийн үр бий. Цэнэгт байдал ямар орчин, нөхцөл, шалтгаан бүрдэхэд дүрсжиж, ямар сонгомол орчин нөхцөлд аминждаг нь одоохондоо нууцаа алдаагүй л байна.
Хүний биеийн цэнэгт тогтолцооны нэн гайхамшигт чанар нь амин соронзон орон юм. Эгэл бөөмсөөс эхлээд атом молекул эс эрхтэн бүр соронзон үүсгэж л оршдог. Эрхтэний цэнэгийн тогтолцоо соронзон орны чанар гажигнаас доройтсоноос хавдар үүсдэг. Хорт хавдартай эрхтэний харалдаа гаднах амин орны хэсэг цоорч сорогч хүйтэн хонгил үүссэн нь зайнаас мэдрэгддэг. Амин орныг нөхөх, зузаалах, шилжүүлэх зайн эмчилгээ хийхэд өвчтөний зовиур арилж сайжирдаг. Чухамдаа энэ бол материаллаг арга цочируулд хариу урвал өгдөггүй. Харин билэг сэдээгчид хариу өгдөг нь онцгой анхаарал татаж байна. Тархины суурь лимбический хэсэг, сэтгэл, сүнс, хүний гэрэлт тогтолцоо, тарни бясалгалын хооронд ямар дараалал уялдаа холбоо байна вэ? Энэ асуулт судлаачаа хүлээсэн онгон дархан хэвээр байна.
Хүний сэтгэлийн өнгө гэрэл нөлөө нь уурлах, баярлах, гуних, хүсэл гуйх аясаар өөрчлөгдөж орчиндоо тархдаг. Төрөлх зөн совин мэдрэмжээрээ хүмүүс үүнийг мэддэг. Муудалцаж хэрэлдэж байгаа хоёр хүн бие бие рүүгээ хуруугаараа чичилж загнадаг. Энэ бол өөрийн биеэс ялгарах уур хилэнгийн хорт хий гэрлийг галт шилээр хумхи адил хурууныхаа үзүүрээр когрент болгон нөгөө рүүгээ цохилт өгч байгаа юм. Хэрүүлийн дараа нэг хэсэгтээ бие эвгүйрхэх, өвдөх, тэр ч бүү хэл үхсэн тохиолдол ч байдаг нь хөнөөгч хорт гэрлийн үйлдэл бизээ.
19-р зуунд Италийн физикч Л.Гальзани хүний мэдрэлийн эсээр мэдээлэл дамждагийг олсон. Хүний биеийн цэнэгт тогтолцооны эх суурь шинжлэх ухаанд анх ингэж тавигдсан боловч өнгөрсөн зуунд мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнгүй. Цахилгаан соронзон үүсгүүр нь зүрх, зүрхэнд байдаг 3x10 мм-5х20 мм хэмжээтэй хэсэгхэн өвөрмөц газрыг Кисафлакийн зангилаа юм. Энэ хэсгийг үүсгэсэн өвөрмөц цайвар эсүүд нь хэдхэн мг-аар хэмжигдэх цахилгаан соронзон цэнэг үүсгэдэгч өөрөөсөө хэдэн зуу дахин аварга том зүрхийг сэрээж хүчтэй ажиллуулж нэг удаад 70 мл орчим нэг минутанд 4.5-5л цусыг шахаж бүх биеэр тараах асар их ажил гүйцэтгүүлдэг. Зөвхөн зүрх ч бус артерийн бүх судас энэ зүрхний цахилгаан соронзон өөрчлөлтөөс цочирч цусыг авч дамжуулах байдалд бэлтгэгдэж гүйцэтгэнэ. Эсийн потенциалын маш өчүүхэн өөрчлөлт бүхэл бүтэн зүрх судасны тогтолцоог хэвийн ажиллуулж, эрүүл саруул байх нөхцлийг бүрдүүлж байна. Амин цахилгаан соронзон гүйдлийг зүрхэнд хэрхэн дамжих талаар нилээд судлагджээ. Биеэр хэрхэн тархдаг тухай ер нь бусад эд эрхтэний эсийн цэнэгт оршихуйн талаар судлагдсангүй. Ялангуяа артерийн судасны агших тэлэх үйл нь зүрхний потенциалын өөрчлөлтөд шууд хамааралтай.
Хүний амин орны соронзон цахилгаан цэнэгт тогтолцоо нь ухаан сэтгэлийн хувирлаар яаж өөрчлөгдөж эрүүл мэндэд ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг тухай судалгаа алга. Цэнэгт ба долгионлог оршихуйн онцлог харилцан үйлчлэл эвсэлдэн эрчимжих, эерэгцэн саарах тасралтгүй явц юм. Хүний амин орны соронзон, цахилгаан цэнэгт тогтолцоо байгалийн цэнэгт биетэй хэрхэн харилцдаг вэ? Газрын гүнээс ялгаран гарах электроны урсгал, тэнгэр эрхэсийн гэрлийн ба гравитац долигос биеийн цэнэгт орон хэрхэн харилцан үйлчилдэг вэ? Энэ бүхэн одоохондоо мэдэгдээгүй далд дам байна. Гэхдээ хүн бол цахилгаан.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос