Тэвчээрийн хязгаар...
Эх орон, газар шорооныхоо төлөө цуцалтгүй тэмцэж явсан Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар тэртээх 22 жилийн өмнө “Зүүдэндээ ч би Чингис хааныг дууднам” шүлэгтээ:
Манай голоос дайсан морио усалж
Манай газраас алтыг нь зөөхийг хүсэхгүй!
Ухаан дутаж, эв эвдэрснээс бид мөхөж
Уруудаж доройтож, дэлхийн доог болохыг хүсэхгүй! хэмээн бичиж байжээ. Яасан их зориг, ямар их ухаан вэ? Одоогоос 20 жилийн өмнө байтугай өнөөдөр ч ийнхүү шударгаар үнэнийг хэлэх хүмүүс өдрийн од шиг байгаа нь хатуу боловч үнэн билээ. Энэ шүлгийг уншсан миний зүрх илүү ихээр өвдөж, сэтгэл минь урагдах шиг мэдрэмж бүчин харуусал дунд би төөрч байна. Миний зүрх өмнө нь харийн хүмүүс олширч эх орны минь баялагт шунан хумсалсаар байгааг харах бүрдээ өвддөг байсан. Гэхдээ ийм их өвдөж байсангүй... Би зүрхээ өвдүүлэхгүй байхын тулд гараа хумхиад суухыг хүссэнгүй үүнийг бичиж байна. Бичихийг хүссэн учир, бичихээр шийдсэн учир бичиж байна. Үүнийг бичиж гэмээнэ миний зүрхний өвдөлт багасна... Монгол хүн бүрийн зүрх сэтгэл энэ шүлгийг уншихдаа над шиг эмзэглэж ичиж байгаа. Би мэдэж байна. Юу ч хийж чадахгүй байгаадаа над шиг ичиж, шаналж байгаа. Найрагч Очирбатын Дашбалбар эх орны минь алтыг, баялагыг зөөж эхлэж байсан тэр үед хичнээн их халаглаж алтыг зөөхийг хүсэхгүй, эх орноо уруутаж доройтохыг хүсэхгүй хэмээн бичсэн байна. Гэтэл өнөөдөр эх орны алт баялагыг хэдэн тонн тоннын машинаар зөөсөөр, зөөсөөр л байхад бид чимээгүй суусаар л. Хэдэн тоннын том том машинаар эх орны минь хэвлийг сэндийчин цөлмөсөөр, цөмлөсөөр байгааг бид зурагт, интернетээр харж, сонссоор байвч эх орноо өчүүхэн төдий ч бодолгүй харсан ч хараагүй мэт мэдсэн ч мэдээгүй мэт амаа хамхиж дор дороо л өнөө маргаашаа аргацаан алхсаар. Хэдхэн жилийн өмнө өргөн урсгалтай байсан Сэлбийн гол өнөөдөр багассаар нарийсчээ. Өнөөдөр улсын хэмжээнд 3000 гаруй уст цэг устаж үгүй болоод байгаа баримт байна. 4198 нуур, 5565 гол мөрөн, 9600 булаг шанд байсан бол улсын хэмжээгээр 690-ээд нуур, гол горхи, булаг шанд хатаж ширгэжээ... Монгол хүмүүн уужим тал шигээ уужим сэтгэлтэй гэдэг. Гэвч бид хэтэрхий уужим сэтгэлтэй байгаа бус уу? Эх орноо үгүйрэн байгааг хараад инээж буй мэт суугаад л байх юм гэж үү? Ийм хувь тавилантай гээд ингээд л эвлэрчих юм гэж үү? Би лав хэзээ ч эвлэрч чадахгүй. Халуун цусаараа эх орныг байгуулан бидэнд үлдээсэн өвөг дээдэс үрэн таран хийж буй биднийг харахдаа ямар ихээр уйлж байгаа бол. Би хэзээ ч эвлэрч чадахгүй. Тэд үүний төлөө тэмцсэн юм гэж үү? Үгүй, хэзээ ч ийм байж болохгүй. Чулуун зүрхтэй хүмүүсийг хараад би амьдарч чадахгүй. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэх болно. Өөрийгөө л бодож өнгөтэй цаасаар эх орноо худалдаж буй тэдний үр хүүхэд ач зээ үйлийг нь эдлэх нь хатуу үнэн билээ. Хайрт эх орныг минь зарчихаад харийн орон руу зугтаж байгаа тэр л хүн биш араатануудын эсрэг зогсоно. Юу ч хийхгүй байх эрх надад байхгүй, ийм цаг үед төрсөн би азтай. Би эх орныхоо төлөө өчүүхэн ч гэлээ үйлсийг хийж шударга үнэний дуу хоолой болж өчүүхэн зүйлийг ч гэлээ хийж чадваас би хүмүүн болж төрснөөрөө бахархана. Эх орнооо үгүйрэн хоосрохыг харж харийн хүмүүсээр дүүрэхийг бусдын адил хараад л суух азгүй хүн байх ёсгүй. Эх орноо гэсэн хүн бүрийн зүрхний өвдөлтийг багасгахын төлөө зүрхний өвчингүй болгохын төлөө эвлэрэлийг бүтээхсэн. Надад хүсэл байна. Надад яагаад эх орныноо төлөө бүхнээ зориулж байсан цаашид ч ихийг хийж эх орноо харийн шуналтнуудын гар, хөлөөс аврах үйлсэд ард түмнээ уриалан дуудах хүн бүрийг хорвоо эрт авч оддог юм бэ гэсэн харуусал байна. Үндэсний эв нэгдлээс Үндэсний аюулгүй байдал эхэлдэг хэмээн Очирбатын Дашбалбар хэлж байжээ. Тийм ээ миний тэвчээр хязгаартаа хүрсэн учир хоёулаа одоо эвлэрье...