ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ
9 жил, 1 сар өмнө

(Турк Улсад төрсөн сэтгэгдэл буюу Турк Улсын давуу тал, онцлог)
2014 оны 12 сарын 30- 2015 оны 1-р сарын 10
Турк улсын Станбул хот, Нийслэл Анкара

ЗОЧИЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зочилох үйлчилгээ, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ маш сайн хөгжсөн бөгөөд энэ нь ажил гэхээсэээ илүүтэйгээр бараг төрөлх шинж болсон юм шиг санагдсан. Хүнд үйлчилэх, туслах, найрсаг байдлаараа өөрсдийгөө бахархуулж чаддаг нь таксины жолоочоосоо эхлээд компанийн захиралаас хүртэл харагддаг. Ер нь бараг бүх бизнесийнхээ үндсэн зарчмыг зочилох, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээ гэж бодож ажилладаг юм шиг санагдсан. Иймдээ ч жилдээ 36 сая жуулчин хүлээж авч чаддаг байх.

ХҮН БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХУДАЛДААЧИН

Өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг маш сайн дэмжиж хөгжүүлсэн нь харагддаг. Алхам тутамд, булан бүрт байрлах үйлчилгээний газруудад хоол, амттанаар үйлчилэхээс гадна, амттанаа хайрцаг баглаа боодол хийж худалдаална.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ БА УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ХОСЛОЛ

Уламжлал шинэчлэлээ маш гайхалтай хослуулж чадсан. Жишээ нь турк цайны зэс данх, сав нь түргэн хоолны газраасаа эхлээд ресторан, бааранд хүртэл байж л байна. Компаниудын лого гэхэд л эртний уламжлалт хээ угалзаар ихэвчлэн шийдсэн байна. Хамгийн өндөр зэрэглэлийн рестораны үүдэнд гар урлалын бүтээгдэхүүн арьсан шаахай, хатаасан ногоо жимс, ууталж савласан давс зэрэг органик бүтээгдэхүүнүүд дүүрэн байж л байна. За бас бүх үйлчилгээний газар, автобус, зочид буудал, шөнийн клубт хүртэл үргэлж турк дуу хөгжим эгшиглэнэ. Бусдын юмыг даган далдагнаж шүтэлгүйгээр үндэсний урлаг соёлоо өнгөлж зүлгэж хөгжүүлсэн нь харагддаг.

ШАШИН, ЁС СУРТАХУУНЫ НЭГДСЭН ҮЗЭЛ САНАА

Нэгдсэн шашинт үзэл. Өдөрт 5 удаа Ezan буюу мөргөлийн дуудлага болж дуудлага явдаг. Хэдийгээр сүмд очих боломжгүй ч гэсэн сонсож байсан дуу, компьютерийнхаа дууг түр хааж дотроо залбирдаг. Турк охидыг гадны хүнтэй буудалд оруулахгүй байх хуультай гэх мэт.

ТӨРӨӨ ДЭЭДЛЭХ ҮЗЭЛ

Эх орон, төр улсаа дээдлэн хайрлах үзэл маш сайн суусан байдаг нь харагддаг. Жишээ нь бүх албан байгууллага, айл бүр төрийн далбаа, Ата Туркийн зургаа хүндэтгэн залж дээдэлсэн байдаг. Түүхийн мэдлэгийг маш системтэйгээр хүн бүрт олгож үндэстэнээрээ бахархах эх оронч үзлийг суулгаж өгч чаджээ. Хаа сайгүй түүх соёл, түүхт хүмүүсээ таниулан сурталчилсан зурагт хуудас самбар таарна. 3 настай турк хүүхэд хүртэл улсаа өмөөрч хамгаалж чаддаг.

Ерөнхийд нь дүгнэвэл өөрсдийн онцлогийг маш сайн танин мэдэж давуу талдаа түшиглэж Туркийн гэсэн дахин давтагдашгүй хөгжлийг бүтээж чадсан үндэстэн гэж харагдсан. Үндэстэн оршин тогтнохын утга учир үүнд оршдог юм бол уу даа.



ТҮҮХ, СОЁЛЫН УЛБАА ХОЛБОО

Монгол хаад ноёдын

Мэндчилэх ёс

Зочломтгой зан

Айран

Имфия

СУРАЛЦАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

  1. Үндэсний сэтгэлгээг наргианаар өөрчилж болно
  2. Хийж чадах зүйлсээ тодорхойл. Монгол хүний хийж чадах зүйлсийг тодорхойл
  3. Өөрсөддөө байгаа нөөцөө тодорхойлж, өөрсдийгөө ойлгож, өөрсдийн гэсэн хөгжлийн ялгаралыг тодорхойл. Хоол гэхэд л цагаан идээ байж болно.
  4. Далбаа, Чингис хааны зургийг айл, байгууллага бүр залах
  5. Шашны нэгдсэн бодлоготой болно. Шашнаа цэгцэлснээр монгол хүний үзэл санаа цэгцэрнэ. Тэнгэр үзлээ цэгцлэх - Хөх тэнгэрийн судар.
  6. Өдөр бүр уншдаг сургаалтай бол. Чингис хааны сургааль
  7. ӨӨРИЙМШҮҮЛЭХ ҮЗЭЛ

Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

ТУРКИЙН ТЭМДЭГЛЭЛ by Luvsandorj on Mixcloud