"Сүү" компани сошиаль хэрэглэгчидээ мартахгүй
12 жил, 8 сар өмнө

"Шинээр маркетингжуулах нь" аяны хүрээнд "Сүү" компаниар зочилж интернэт маркетингийн талаар сургалт хийлээ. Маркетинг, борлуулалтын албаны мэргэжилтнүүд идэвхитэй оролцож интернэт хэрэглэгчид тэр дундаа сошиаль медиа хэрэглэгчидээ мартахгүйгээр олон сонирхолтой ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа хэлж байсан. 

 

Миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч нэгэн бөгөөд "Сүү"-ний бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргахуйц түвшинд ажиллах ёстой гэж үздэг. Мөн Монгол улс мал ахуйн орон атлаа сүү, сүүн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэгт гайхдаг. 

Тиймээс "Сүү" компани ч бай, бусад сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд экспортод гаргахуйц чанартай, өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлвэрлээсэй. Түүнийгээ гадаад зах зээл таниулахын тулд интернэт маркетинг, сошиаль медиа маркетингийг сайн ашиглаасай гэж боддог. Надад сүүлийн үед таалагдаж байгаа нэг бүтээгдэхүүн бол Милко компанийн ЗӨВ аарцны ундаа. Энэ ундааг экспортолж болно гэж би боддог. Харин "Сүү" компанийн гарын бэлэг дотор байсан "Баяжмал" хорхой ааруул буюу хорхой ааруул, үзэм, самар зэргийн хольж савласан бүтээгдэхүүн маш их таалагдлаа.

За эцэст нь эрхэм маркетеруудаа, маркетингийн шинэ чиг хандлагыг мэдэрч аль болох хэрэглэгчийг залхаах сурталчилгаагаа багасгаж үнэнч хэрэглэгчээ бөөцийлөх, хэрэглэгчидтэй илүү ойр дотно байж, түрхэн шуурхай харилцах, хэрэглэгчидийнхээ амьдрал ахуйд хэрэгтэй маркетингийн компанит ажлууд хийгээрэй гэж уриалж байна.