СУДЛААР ОНОЖ ТАНИХУЙН ХУРААНГУЙ-СУДАС УУ? СУДАЛ УУ?
Ном хэвлэлд судас барих, судал барих хоёр янз нэршил бичигддэг. Энэ хоёр адил уу? Эсвэл өөр үү? Адил юм бол өрнийн анагаах ухааны судас барьж хэм, дүүрэлт хүчдэл гэх мэт зургаа долоохон шинж чанар тодорхойлдогтой МУАУ-ны судас барих ижил болох нээ. Өөр гэвэл ямар ялгаа байна вэ? Энэ талаар өөрийн бодол эргэцүүллээ хэлье. МУАУ- нд юуны түрүүнд халуун хүйтний хоёр судлыг ялгадаг. Судсаар илч дулаан дамждаг байх нээ. Ийм илч энерги зөвхөн цусаар дамжих уу? Эсвэл өөрийн дамжих сүв сувагтай юу ? дулааныг үйлдвэрлэх гол эрхтэн нь бүдүүн гэдэс гэсэн олон баталгаа нотолгоог эрдэмтэд гаргажээ. Энд үүссэн дулаан хаана нөөцлөгдөж ямар зам мөрөөр тархдааг вэ? Хүмүүн судлал энүүнд одоогоор хоёр хариу өгөөд байна. Нэгдэх нь : Илч дулаан бүдүүн гэдэсний хөх судсаар зүрхэнд хүрч, цусаар тархдаг. Шулуун гэдэсний доторхи дулаан арьсны, биеийн захын халуунаас хавьгүй их байдаг. Энерги ихтэй тэр цусыг шууд хүлээн авч байдаг эрхтэн элэг, шарын өвчинд илүү өртөмхий байдагтай дээрхи онол баримтлал, суб хандал хоёр нийцэж байна. Зүрхийг галын орон гэсэн нь их илч энерги цусыг биеэр түгээж байгаатай нь холбоотой байх үндэстэй байгаа биз. Хүн хүнс хоолоор энерги илч дулаан авахаас гадна энергийн төрөлхийн нөөцтэй төрдөг, үздэг. Энэ нөөц дуусвал амьдрал зогсоно. Төрөлх хий хэдэн жилийн нөөцтэй вэ? Төрөлх хийг нэмэгдүүлэх боломжтой юу? Хэмнэж, гамнаж зарцуулж чадах уу? Төрөлх хий бохирдох уу? Төрөлх хий дотоод хий ялгаатай юу? гэх мэт олон сонирхолтой асуултууд судлаачаа хүлээж байна. МУАУ-ны болон бясалгалын онолоор дотоод хий эргэлтийн долоон хүрд 72000 сүв суваг бий гэдэг. Сүв сувгийн тархах зам мөр нь мэдрэлийн цагаан судал, цусны улаан судасны дагууд салаалж салбарладаг.
Энерги илчийн тархах хоёр дахь мөр нь энэ болой. Тархалтын замын баталгаа нь зүүний эмчилгээний үр дүн юм. Зүүг тавихдаа илчийн гүйдлийг нээх, хаах, бусад билчир рүү урсгах зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг гайхмаар үр дүн өгдөг. Өрнийн эрдэмтэд үр дүнг үзэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Тэгээд зүү эмчилгээний үр дүнгийн учир шалтгааныг мөн л аргын хүрээнд баригдсан аар саархан тайлбар өгсөн байдаг.
Зүрх нь амин цахилгаан үүсгэж түүнийгээ түгээн дамжуулах үйлийг гүйцэтгэдэг. Зүрхний синусын зангилаанд үүссэн имфульс амин гүйдлийг зөвхөн зүрхэнд тархаад л зогсдог гэж үзвэл дутуу дулимаг мэдлэг болно. Үүссэн амин цахилгаан гүйдэл цусны урсгал судасны дагуу зах хязгаар руу дамжих л ёстой шүү дээ. Одоогоор шинжлэх ухаан олж тогтоогоогүй тийм механизм сүв суваг байгаа.
Зүрх гэрлийн орон. / Хойно үз / Гэрэл багц багцаар лугшилт маягаар тархдаг. Зүрхний гэрэл зүг зүгтээ тархдаг. Бусад цуллаг эрхтэн ч ялгаагүй мөн л ялгаагүй хийн гүйдлийн сүв сувагтай. Амин цахилгаан гүйдэл, дотоод хийн тархалт, цуллаг эрхтэний гэрлийн түгэлт, энергийн эргэлт бүгд цусны судал шигээ төвөөс зах руугаа салаалж салбарлан тархаж зулай, салтаа, алга, улны хонхор, хурууны үзүүрт төгсөнө. Энэ бүх судас, сүв, суваг, гүйдлийн зам мөрийн батлагдах цэг нь шилбэ, хүзүү, шанаа гм. Эндээс цааш дахиад салж сарнидаг. Судлыг энэ бүхнийг илүү багцлагдан хумигдсан тэр л цэгт барьж мэдрэхээс аргагүй. Судал барих гэдэг шингэний лугшилт түүний илч дулааны байдал, энергийн агууламж, амин боронзон, амин цахилгаан гүйдлийн тархалт гэрлийн багцаар илрэлт дотоод хийн гүйдлийн хөдлөл зэрэг маш нийлмэл чанаруудыг эмч мэдэрнэ гэсэн үг. Өвчтөний эмгэг эрхтэний гаж цочруул, уураг тархины нь тусгал, хариу урвал зэрэгтэй нь эмч холбогдох боломжтой байдаг. Эмч өвчтөний дотоод хэлхээ сүлжээнд нь хажуугаас нь орж нэгдвэл таван мэдрэхүйгээр тусгаж байгдагаас хавьгүй тодорхой онодог. Эмчийн танин мэдэхүй нь илт ухамсараас далд сэрэхүйн хүрээ рүү нь нэр ч мэдэрхүйгээс хальж мэдрэмж сэрэмжийн түвшинд гүнзгийрэн орж түүниигээ буцаан ухамсарын хүрээ рүү бодчилон буулгаж өгнө. Гүн мэдрэмж, сэрэмжлэл, тусгал нь ухамсарын түвшинд бус арга-билэгийн ертөнцийн зааг, магадгүй, билэг оршихуйн босго алхсан байж болно. Тийм учраас хүний хир хэмжээнээс хэтэрсэн ид шид мэт байдаг. Орчлон ертөнцийг арга талаас нь тусган таних, бидний мэдрэхүйн хүрээ гүнзгийрэн үл тусгагдахуйн заагт тулж дүрс- дүрсжээгүйн давхцалд хүрдэг. Зүүд, зөн совин судал барих нь эмч өвчтөнтэй цорын ганц хамгийн нягт холбогдох боломж юм.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос