СУДАЛ БАРИХ ЦАГ, ОРОН, АРГА ЗҮЙ
13 жил, 1 сар өмнө

Судал барих цагийг ном хэвлэлд ялгаа зөрөөтэй бичсэн зүйл мэр сэр дайралддаг. Бидэр омбод судал барих цагийн тухай дурьдсан нь: "Огторгуйд наран ургаж гэрэл тусахаас өмнө өглөөгүүр гарын хээ үзэгдэхээс уулс шар малгайлах тэрхэн завсарт үз" гэжээ. Нар гармагц том судал эрчимжин гүйж шар халууны судалд эндүүрнэ. Том судлын эрчим хариагүй байх тул хүйтэн сэрүүний өвчинд эндүүрнэ. Халуун хүйтний эрчим тэнцсэн Ум судалд хүч төвлөрөн тэнцсэн тэрхэн үед судас бариваас аливт самуурах үгүй болой.

Судас барих цагийг ингэж нарийн заасан боловч эмч тэр цагийг болзон барих боломж тэр бүрт олддоггүй. Үзүүлэхээр ирсэн өвчтөнийг дулаацуулж тайвшруулж хэвтүүлж судсыг нь барьж үз. Хэвтэж эмчлүүлэгчдийн судсыг  оноосон цагт барьж хурууны өндөг тархиндаа тунгаан хоёр бусад цагуудад барьж харьцуулан зөрөөг нь олж тогтоох аргаар өөрөө суралц. Судсыг хэвтээ, суугаа, зогсоо байдалд барьж ялгааг нь олж тогтоо.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос