Сонгуулийн саналын “үнэ ханш”-ийн уналт…”хариуцлагагүй” сонгогч…”булхаатай” сонгогдогч…нэг үгээр,-тогтолцооны гажиг
“Үүрэггүй” төр бол хариуцлагагүй иргэд-сонгогчидын сонголтын алдааны үр дүн юм.Буруу сонголт нь сонгогчидын улс төрийн боловсрол, ухамсар, нийгмийн харилцаанд оролцох идэвхи доор түвшинд байгаатай л холбоотой. Нийгэмд “Үүрэггүй” төр буй болдогийн бурууд сонгогчидын буруу сонголтоос өөр анхдагч буруутан байхгүй!
Монгогчидын улс төрийн хараа, мэдлэг тааруу, тухайн цаг үеийнхээ улс төрийн үйл явдалуудын дутмаг, сонголт хийхдээ “хүний ам”-аар, улс төрийн хүчнүүдийн тооцоо муутай, үндэслэлгүй “хоосон амлалт”-аар, эсвэл гар дээр тавьсан эд материалын “ховс”-оор хийдэгээс өөрийн саналын “ханш” унаж, үнэ цэнээ алдаж, сонгогчид сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөрт, санал хураалтын хэдхэн түүхэн агшинд улс төрд “хаан байх” эрхээ алдаж байна!
Ард түмэн уг нь хүчтэй, тэд үнэнхээрийн түүхийн хөдөлгөгч хүч мөн. Гэвч ард түмэн дутагдалтай, дорой, сул талтай нь ч үнэн. Тэр нь юунд оршдог вэ? гэхүл тэд өөрийн хүчийг ойлгох нэгдмэл ухамсаргүй дээ оршдог. Ард түмэн ухаантай, хүчтэй ч нэгдмэл ухамсар, төвлөрсөн зохион байгуулалтгүйгээр өөрсдийн эрх ашигт харшлан буй сөрөг үйл явцыг харж чаддаггүй нь ард түмний хүчин мөхөсийг байнга харуулж ирсэн түүхтэй. Тэд энэ хүчин мөхөсийнхөө үндэсээс ангижраагүй цагт /нөхцөлд/ ямагт ямар нэг “үл ойлгогдох”, “үл танин мэдэгдэх” хүчний эрхшээл дор орших бөгөөд өөрийнхөө аварга хүчин чадлаа, ухаан санаа, бодот нөөц бололцоогоо хаа нэгтээ гээчихсэн сохор хүчтэн шиг л байх болно. Оюун сэтгэлгээ, үйл ажиллагааны мухардал, “харанхуйлал”-д ч ямагт төөрөлдсөөр байх болно. Жишээг Монголын нийгмийн амьдралаас хангалттай харж болно.
Өнөөдөр Монголд мөнгөтэй “цөөнх”-ийн хуйвалдаан хүссэн бүгдээ хийж чадаж байна. Манай асар гажуудалт “Ардчилал”-ын мөрөөр анархизм, аморализм газар сайгүй сад тавив.үр дүнд нь нийгмийн харилцаа хүнлэг чанараа бүрэн алдав. Нийгмийн сэтгэлгээ чөлөөт нөхцөлтэй боллоо гээд ч “чөдөр”-т үеийнхээ түвшнээс ганц хуруу ч дээшилсэнгүй. Нийгмийн хөгжил эцсийн дүндээ хүний оюун сэтгэхүйд хийгээд сэтгэлийн ертөнцөд гарсан эерэг өөрчлөлт,бодот гоосайханыг бүтээх бүтээлч чадварын хөгжлөөр л тодорхойлогдоно. Өөр үнэн, зөв үзүүлэлт байхгүй. Энэ шалгуураар үнэлбэл, өнгөрсөн хугацаанд нийгмийн харилцааны хүмүүнлэг чанарт өчүүхэн ч эерэг ахиц, үр дүн эс гарсанаар барахгүй, харин ч нийгмийн ёс суртахууныг доройтуулах, эдийн засаг- улс төрийн тогтолцоог бусармагжуулах үйл явц хүчтэй идэвхижив. Үүнд нөлөөлж буй бодот хүчин зүйлсийн нэг нь,- “үүрэггүй”, хариуцлагагүй төр, засгийн тогтолцоог бүрдүүлэх механизмболсон хариуцлагагүй сонгууль яах аргагүй мөний тул бидний анхаарлыг манай сонгуулийн тогтолцооны тухай яриа руу өөрийн эрхгүй түлхэж байна.
Бтд улс төрийнхөө амьдралыг жинхэнэ ёсоор ардчилахын тулд зарчимын олон өөрчлөлт хийх ёстой ч, ядаж наад зах нь, “ардчилсан сонгуулийн тогтолцоо” нэртэй улс төрийн хуурамч, “мөнгөний” үзэгдэлдээ хамгийн инээдтэй ч бай хамаагүй /инээх зарим нь инээлдэг хамаагүй, харин нэг “шизо” маань өөрийгөө инээдэм, элэг доогийн “бай” болох ч юм уу “сайн дур”-ын золиосонд гаргах сэтгэлгээний эрэл хийх, үндэстний сэтгэлгээний залхууралыг “үргээх” сэтгэл санааны ямар нэг өчүүхэн ч болсон зориг гаргах, тийн, ямар нэг шинэлэг санаа бодлын шальгүй ч бай “хөрөнгө оруулалт” хийх нь өнөөдөр бидэнд “Говь”-ийн хувьчлалаас ч юмуу “ТЭЦ”-үүдийн хувьчлалаас төсөвт оруулах мөнгөнөөс илүү хэрэгтэй, хэтийн үр ашигтай байж/ өөрчлөлт хийх сэтгэлгээний энгийн эрэл хийхээс аргагүй ээ.
“Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөн Монголын сонгуулийн тогтолцоо, үйл ажиллагаанд шинээр оруулахыг санал болгож буй өөрчлөлтүүд нь доорхи зарчимуудад үндэслэнэ:
1-р зарчим: Сонгогчидын санал үл худалдагдах чанартай үнэдэсний үнэмлэхүй үнэ цэнт баялаг байх:
2-р зарчим: Монгуульд оролцох хөтөлбөрийг нэр дэвшигч, эсвэл, нэр дэвшүүлэгч улс төрийн хүчин урьдчилан гаргадаг /өнөөгийнх шиг/ байх бус, харин сонгогчид өөрсдөө, эсвэл “Сонгогчидын орон нутгийн сонгуулийн зөвлөл” өөр өөрийн орон нутаг, аймаг, эдийн засгийн бүстйн хөгжлийн бодот хэрэгцээ, амьдралы шаардлагыг үндэслэн өөрсдөө амьдралаасаа тодорхойлдог, тэгээд тэрхүү зайлшгүй хөгжлийн “нэхэмжлэл”-ийг хэрэгжүүлэх эдийн засгийн “даалгавар”-ыг боловсруулж, тухайн орон нутаг,аймаг, бүсийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг хангах “Сонгуульд оролцох тендер”-ийн нөхцөл хэлбэрээр нэр дэвшигчдэд өгнө. Нэр дэвшигч тэрхүү “нийгэм-эдийн засгийн хөгжлийн захиалга, даалгавар”-ыг яаж хамгийн оновчтой, үр ашигтай, хөрөнгө-хугацааны хэмнэлтэй цогц аргаар гүйцэлдүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөж, санхүүгийн эх сурвалжуудыг тооцож, үр дүнг нягталсаны үндсэн дээр өөр өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулж, “Сонгуулийн тендер”-т өрсөлдөнө. Ингэснээр, сонгуулийн компани, сурталчилгаа нь “Сонгуулийн тендер”-т ялах хамгийн шилдэг сайн хөтөлбөр уралдуулах эдийн засаг-улс төрийн бодлого боловсруулах тооцоо, судалгааны мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, бодот чадварын болоод оюун сэтгэхүйн үйл ажиллагааны өрсөлдөөний хэлбэрт шилжинэ. Хамгийн гол нь, -Сонгуулийн тогтолцооны агуулга, хэлбэрт “дээрээс бус доороос!” гэсэн чиглэл бүхий зарчимын шинэчлэлт орно.
3-р зарчим: Олон тойргуудыг устгах буюу Тойргийг үнэмлэхүй томсгож, Монгол бүхэлдээ нэг тойрог байх. /УИХ-ын сонгуульд ялгаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялгаагүй!/
Өнөөдөр дэлхийн улс төрийн практикт хэрэглэж буй сонгуулийн тогтолцоонд 4 үндсэн хэлбэр зонхилж байгаа:
-Можаритор /Олонхийн төлөөллийн/
-Плюрал /Харьцангуй олонхийн/
-Пропорционал /Хувь тэнцүүлсэн/
-Холимог /Можаритор ба пропорционал/
Эдгээр тогтолцоонуудын аль аль нь өөр өөрийн дутагдал, сул талтай гэж улс төр судлаачид үздэг. Жишээ нь, сонгогчид сонгогчидтойгоо хариуцлага тооцох механизм, “эгэх холбоо” тасранги, ихэнхидээ улс төр дэх популистууд, нутаг довын бизнесчид сонгогдох боломжтой, нэр дэвших гөхцөлийн “босго” нь хөрөнгө-санхүүгийн чадварын үзүүлэлт байдаг зэрэг “гоохой” олонтаа дурьдагддаг. Эдгээрийн оронд өөр тогтолцоог эрэх, эрлийнхээ үр дүнд олж хэрэгжүүлэх сэтгэлгээний шамдал гаргах, өнөөгийн улс төрийн сэтгэлгээний “залхуурал” мухардалаас гарц хайх шаардлага зөвхөн монголчуудад ч бус, дэлхийн улс төрд тулгарчээ.
Монголын хувьд дутагдал, гажуудалтай, гадаад тогтолцоонуудын оронд монголын нөхцөлд илүү тохиромжтой “Бүхэллэг,тоталитари тогтолцоо” хэмээн нэрлэж буй шинэ тогттолцоо /Сонгууль явуулах, санал авах, дүн тоог нарийвчлан нэгэтгэх, УИХ-ын үйл ажиллагааг бүрдүүлэх цогц үйл явц/-г нэвтрүүлэх үндэстэй гэж бид үзэж байгаа юм. Энэ тогтолцоо манайд үйлчилж буй УИХ-ын сонгуулийн арга ажиллагаа, үр дүн, шинж чанарыг эрс өөрчилнө.Үүнд:
Нэгдүгээрт,УИХ-ын агуулга, ач холбогдолыг Ерөнхийлөгчийн сонгуультай адилтгаж, сонгогчидын саналын хүрээг нутаг дэвсгэрээр хязгаарлан тойрог тойрогт хэсэглэн хуваадагийг больж, Монголыг бүхэлд нт нэг том тойрог болгон үнэмлэхүй хэмжээнд тосмгоно.
Хоёрдугаарт, УИХ-д сонгогдох гишүүдийн тоо “76” гэсэн тогтмол, тэхдээ, товт нэг хугацаанаас нөгөө хугацаанд хэд ч болж өөрчлөгдж болох нөхцөлтэй, амьдралаас ургасан бодот үндэслэлтэй, математик гаргалгатай, “хувьсах хэмжигдэхүүн” болж хувирна.
Гуравдугаарт, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиг хандлагад бодлогын түвшний том өөрчлөлт гарна.
“Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-гоор Сонгуульд хичнээн ч нам, улс төрийн хүчнээс хичнээн ч хүний нэр дэвшүүлэн өрсөлдүүлж болно. Мөн хичнээн ч хүн бие даан нэр дэвшиж болно. Нэр дэвшигчидийн тоонд ямар ч хязгаарлалт байхгүй, чөлөөт “орон тоо” хүлээж байх болно. Гэвч энд хамгийн хүчтэй, бодтой, маш “материаллаг” хязгаарлалт үйлчилнэ. Юу гэвэл, сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчин, суыъектүүдийн боловсон хүчний оюуны потенциал буюу нэрийг нь дэвшүүлж болох хүмүүсийн нөөц, тэдний мэдлэг мэргэжлийн чадвар, ёс суртахуун, алдар нэр, хамгийн гол нь,- “Монгол” хэмээх нэг том тойргийн сая илүү сонгогчидоос харьцангуйгаар хамгийн их санал авч чадах итгэл найдвар тэр “хязгаарлалт” байх болно. Энэ бол тухайн нэр дэвшигчийн оюуны чадавхи, орон даяар танигдсан, үнэлэгдсэн ажил үйлсийн цар, үнэлэмжийн түвшин, нийт ард түмний хайр, хүндэтгэл, итгэлийг өөртөө татаж чадах дотоод чанар, гэгээрэл зэрэг эрдэм ухааны болон практик ажил мэргэжлийн дадлага туршлагыг таниулах “оюунлаг үзүүлэлт” юм.
Сонгуульд өрсөлдөх суыъектүүд нь ийм хэмжээний сэтгэхүйн өндөрлөгт хүрсэн хүмүүсийнхээ нөөц, дээрхи хатуу зорилго, дэнсийг баттай давж чадах “интелектуал”-уудыг хэд хичнээнийг дайчилж чадах боломжтой /” оюуны хөрөнгө”-тэй/ нь тэднээс нэр дэвших нөхдийн тоог тогтоох “хязгаарлалт” болж өгнө. Дээр нь, бас, тухайн улс төрийн нам хүчин өөрийнхөө нэр дэвшигчидийн сурталчилгаанд зарцуулж чадах хөрөнгө-санхүүгийн чадамж /далимд зориуд тэмдэглэхэд, сонгуульд нэр дэвшигчээс өөрөөс нь 10 сая төгрөг төлүүлдэг өнөөгийн буруу, ичгэвтэр практикийг халваас зохино!/ нэг том хязгаарлалт үүснэ. Юу гэвэл, улс төрийн субъектүүдээс нэр дэвшигчидийн замын зардал, хоол, байрны үнийг “албан ажлын томилолт”-ын хэлбэрээр, тогтсон тарифын дагуу төсвөөс бага хүүтэй зээлийн журмаар урьдчилан санхүүжүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд сонгууль явагдсаны дараа тухайн субъект УИХ-д сонгогдсон гишүүдийн зардлыг төр дааж, “унасан” нэр дэвшигчдэд зарцуулсан хөрөнгийг төсөвт буцаан төлүүлэх зарчим үйлчилбэл зохино.
“Монгол” хэмээх нэг том тойрогт өрсөлдөгчид сонгуулийн сурталчилгааны хугацаанд /одоогийнхтой харьцуулахад нилээд уртасгасан хугацаа!/ цөмөөрөө орон даяар явж эх орныхоо нийт сонгогчидтой /ард түмэнтэй/ уулзаж, орон нутаг, аймаг, эдийн засгийн бүсүүдээс “сонгуулийн тендер”-ээр “нэхэмжилсэн” хөгжлийн зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг эх орныхоо макро, микро хүрээ, түвшиний асуудлуудын интеграл сүлжээнд ямраар харж, яаж шийдэхээр тооцоолж, ямар үндэслэл, тооцоотой хөтөлбөр боловсруулснаа нэр дэвшигчид танилцуулж, хүн бүр өөр өөрийнхөө санаа бодол, арга зүйг тайлбарлаж судалгаа хийнэ. Энд, сонгогчидын санал өгөх журамд дэлхийд хаа ч байхгүй нэг шинэ хэлбэрийг оруулж буй. Үүнд, сонгогч одоогийн хэрэгжиж буй тогтолцооных шиг зөвхөн нэг нэр дэвшигчид саналаа өгөх бус, харин, мэргэжмл, мэдлэг, улс төрийн үйл ажиллагааныхаа туршлагаар Монголын нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадах хэдэн хүнд ч саналаа өгч болно.Өөрөөр хэлбэл, сонгогч заавал нэг хүнд саналаа өгдөг хязгаарлалтаас чөлөөлөгдөх цоо шинэ боломжийг олгоно. Тэгээд, эцэст нь, монголын нийт сонгогчидоос авсан саналынхаа нийлбэр дүнгээр нийт сонгогчидын 50-иас /математикийн тогтмол дундаж!/ илүү />50/ хувийн санал авч чадсан нэр дэвшигчид /хичнээн ч хүн бай/ УИХ-ын эрхэм гишүүн болж, тэдний тоо тухайн УИХ-ын гишүүдийн тоог тогтоож, УИХ-ыг бүрдүүлнэ.
Чухамхүү дээрхи тогтолцоотой сонгуулийн үр дүнд л УИХ-ын гишүүн нийт ард түмнээсээ сонгогдсон, тэднийг төрд бүрэн төлөөлсөн элч-төлөөлөгч болох, тэгж өөрийгөө нэрлэж чадах үнэмлэхүй эрх эдлэх боломжийг олох бөгөөд тийм УИХ-ын гишүүн ч улс үндэстнийхээ хэмжээнд “улс төрч”-өөр тодорно. Тийм хэмжээ, түвшиний оюунлаг “элит” хүн сонгуулийн үр дүнгээр 76 ч тодор, 30-40 ч тодор /хэн ч урьдчилан тогтоох боломжгүй/ , тийм “хувьсах хамэжигдэхүүн” чанарын тоотой, нийт ард түмнээсээ шалгагдсан,тэднээр шигшүүлсэн, үнэхээр шилдэг хүмүүс л Монголын төрийн эрхийг барина.Тэдэнд хийгээд тэдний боловсруулан баталсан хууль тогтоомжинд ч Монголын ард түмэн захирагдах, амьдрал ахуйдаа ёсчлон мжрджх үүрэгтэй үлдэнэ. Энэ үүргийг ард түмэн иргэнийхээ дээд үүрэг гэдгийг ч гүнээ ухамсарлах ёстой болно.Ерөнхийлөгчийн сонгууль ч ижил зарчимаар явагдах бөгөөд, тэхдээ, ерөнхийлөгчид зөвхөн УИХ-д суудал авсан нам, улс төрийн хүчний төлөөлөл буюу ард түмний дийлэнхийн саналаар УИХ-ын гишүүн болсон эрхэм гишүүдээс л нэр дэвшинэ. өөр нэр дэвшигчийг зөвшөөрөх, өрсөлдүүлэх ч утгагүй. Яагаад гэвэл, УИХ-ын сонгуульд нийт сонгогчидоос 50-иас илүү хувийн /олонхийн/ санал авч чадаагүй хүн ив ижил үйл явцтай, зарчим, тогтолцоотой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь хий дэмий л зардал мөнгөний үрлэг, хайран цаг,- хүч хөдөлмөрийн л гарз болоод өнгөрөхөөс цаашгүй нь мэдээж.
Дээр өгүүлснээс, “Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-ны шинэ, давуу тал илт харагдана. Үүнд:
-УИХ-ын гишүүдийн тоо нь “нийт ард түмний /сонгогчидын/ саналын 50-иас илүү хувь” гэсэн математик үндэслэлт, бодот тоогоор тогтоогдох болж байна.
-Нам хүчнүүдээс УИХ-д өрсөлдүүлэх нэр дэвшигчдэд хатуу лимиттэй, тогтоогддог тооны /76/ хязгаарлалт устаж, илүү чөлөөт боломжтой, жинхэнэ ардчилсан шинж чанартай аргачлал хэрэглэгдэх дэвшил гарч байна.
-УИХ-д хичнээн хүнээ дэвшүүлэх нь тухайн субъектүүдийн мэдэл дэх оюуны өндөр чадвартай хүмүүсийн нөөц, санхүүгийн чадавхинаас л хамаарах шууд хамааралт харьцаанд шудрагаар шилжиж байна.
-Срнгргч хичнээн ч шилдэг, авъяас чадварт хүмүүсийг шилэн сонгож, тэдэндээ саналаа өгч болох жинхэнэ чөлөөт, мардчилсан эрх эдлэх нөхцөл бүрдэж /нээгдэж/ байна.
Эдгээр шудрага, хатуу зарчимч, ардчилсан, оюунлаг “хязгаарлалт”-ууд буюу “босго” нь сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа, арга зүйг маш цэгцтэй, хэмнэлттэй журманд шахаж, элдэв үр ашиггүй шоу, нүд илбэдсэн үзүүлбэрүүдээс татгалзуулж, оронд нь шинжлэх ухаан-танин мэдэхүйн чанартай, мэдлэг боловсролын өндөр түвшиний уулзалт, ярилцлага, санал солилцлогын хэлбэрт сонгуулийн нийт үйл явцыг шилжүүлнэ. Нэр дэвшигч өөрөө зөвхөн нэг орон нутаг, аймаг, бүсийн эдийн засгийн тулгамдсан асуудалтай хутгалдаад зогсохгүй нийт улс орныхоо хөгжлийн суурь томоохон асуудлуудад ороогдож, хэтийн шаардлагатай нь танилцаж, тэдгээрийг биеэр мэдрэх, өөрийнхөө ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх, ард түмнийхээ бодот ахуй, бодол, хүсэл, сэтгэл зүй, амьдралын үнэнд нэвтрэх, энэ “их сургууль”-иар өөрийгөө даацтай цэнэглэх үнэт боломжийг олох ач тустай! Нөгөө талаас, ард түмэн ч эх орныхоо урдаа барьдаг эрдэмтэд, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй улаан нүүр тулж учрах, санаа бодлоо чөлөөтэй хуваалцах, мэдлэгээ баяжуулах, тэднээс орчин үеийн нийгэм-улс төр, шинжлэх ухаан техник, соёл-иргэншлийн хөгжлийн нэн шинэ мэдээлэл авах, амьдралын идэвхитэй хэв загварын үлгэр жишээг харах ач холбогдолтой юм.
Сонгогч, сонгогдогчидын хооронд тогтох энэ харилцан ашигтай коммуникац бол нийгэм жинхэнэ хүсүүштэй хамтын ажиллагаа,оюун сэтгэхүйн “хамтын амьдрал” мөн бөгөөд хүмүүсийн дотоод ертөнцийн “нэвтрэлцэл”, итгэлцэлийг хамгийн ариунаар бүрдүүлэх шижим болно.
Эцэст өгүүлэхэд, бид /“Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөн/ яагаад энэ тогтолцоог “Бүхэллэг, тоталитари тогтолцоо” гэж нэрлэж буйгаа тайлбарлах нь зүйтэй байх. Үүнд, яагаад, “Бүхэллэг” гэж байна вэ? гэвэл улс-гэр сонгуулийн тойргуудад хуваагдан хэрчигдэхгүй, бүхэл цэл, нэг том тойрог болж, улс төр –эдийн засгийн нэгдмэл эрх ашиг, зорилго, чиг хандлагын цогцыг бүрдүүлж чадаж байгаа ыөгөөд сонгуульд саналаа өгч буй сонгогчид ч нийт ард түмний төлөөлөл –хуулийн субъектийн шинж чанартайгаар нэг тойрогт харъяалагдан оролцож, сонгогдсон элч-төлөөлөгчидөө нэгэн санаа зоригоор цөмөөрөө нэгдэн сонгож буй бүхэллэг учраас; хоёрт, яагаад “тоталитар” гэж, өнөөгийн улс төлчдийн хэлэх хамгийн дургүй үгээр тодорхойлолт оноож байна? гэвэл, нийт ард түмний эрх ашигийн шаардлагын биелэлтэнд хийгээд тэдний амьдралын хөгжлийн зорилгод үйлчлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бол сонгогчидын хувьд заавал биелүүлэх ёстой захирамжийн чанартай, үнэмлэхүй эрхийн “захиргаадалт” /Сонгогчидын санал бол дээд үнэ цэнт итгэл найдвар, дээд хууль, иргэний эрхийн дээд илрэл мөн!/ учраас юм.
Зөвхөн ийм тогтолцоот сонгуулиар, мөн, ийм сонгуулийг шудрага технологиор, мөнгөний бохир оролцоогүй цэвэр ёс суртахуун, ухамсар, иргэний өндөр хариуцлагатайгаар явуулах арга ажиллагааг хуульчлан хэрэгжүүлснээр л Монголын төр жинхэнэ удирдагчидыг гаргаж ирнэ. Төрийг зөв, сайн,шудрага, билгүүн төгөлдөр, улс төрчидөөр бүрдүүлж байж л төр –засгийн үйл ажиллагааг сая тогтвортой, оюунлаг, бүтээлч, нийгмээ хагжүүлэгч хүчин зүйл болгож чадна.
Монголд нүүрлэж буй нийгмийн гол эмгэнэл бол байх ёстой маш олон юм байхгүй байгаа явдал юм.Байхгүй байгаа олон юмсаас нэг нь гэвэл, -үндэсний түүхэн удирдагч, шалгарсан гарамгай жолоодогчийн хийгээд улс төрийн манлай хүчний хомсдол! Библи хөлгөний “Proverbs” бөлөгийн 29 дүгээр зүйлд “Жинхэнэ шудрага удирдагчийг надтай уулзуулаад орхи, тэгвэл би та нарыг жинхэнэ аз жаргалтай ард түмэнтэй уулзуулаад өгье!...Ариун шударгууг эрхэм болгодог Эзэн дээдэстэй болвоос улс үндэстэн сая хүчин төгсдөг бөгөөд алт мөнгийг эрхэм болгодог Эзэд дээдэс гарваас улс үндэстнээ бүрэлгэдэг!” гэж айлддаг. Зах зээл, таваар мөнгөний мөлжлөгийн харилцаа монгол ялснаас хойших хугацаанд манай төр засгийн удирдлагад ихэнхидээ эдийн засгийн ашиг хонжоо хайгч “засаглагчид”, “албан тушаалтнууд” л дэвшсэнээс бус ард түмний жинхэнэ удирдагчид, жолоодогчид байсангүй. Төрийн эрх мэдлийг засаглан суусан тэдгээр хүмүүс, үндсэндээ, монголын нийгмийг задлан бутаргасан буруу бодлого, сөрөг үйл явцыг даамжруулсан заримдаг улс төрчид л байв. Тэднүүс, чухамдаа, тухайн түүхэн үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”, эсвэл монголд импортлогдсон “түүхий эд” л байлаа.
Цаашдаа “Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-т сонгуулиар л төрийнхөө түшээдийг сонгож байж сая нийт ард түмний жинхэнэ жолоодогчидын засаглалд хүрч чадна. Монгол хэлэнд Удирдагч, жолоодогч гэсэн хоёр үг адилавтар утгатай ойлгогддог ч монгол хүний сэтгэл санаанд хоногшсон дүр төрх, төсөөлөл ухаарлаар нь бодоход “Жолоодогч” нь сэтгэлд илүү ойр дотно, элгэн дулаан утгатай үлдсэнээр нь энд “Жолоодогчийн засаглал” гэсэн нэр томъёо хэрэглэлээ.
2005 оны нэгдүгээр сар
Алтан тэвшийн хөндий.
Д.Урианхай "Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос