Санхүүгийн зохицуулах хороо (2012 он)
12 жил, 10 сар өмнө

Шинэ оны анхны сургалтаа Санхүүгийн Зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын хамт олноос эхэллээ. Шинэ оны эхлэл дээр хамт олондоо оюуны хөрөнгө оруулалт хийж 2 хоног семинарддаг уламжлалтай нь таалагдлаа. Төрийн байгууллагууд энэ хамт олноос суралцаасай. Миний хувьд "Өөрийгөө хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавьлаа. Агуулгын хувьд хүн хорвоод ирээд буцах хүртлэх явцад хүн хэрхэн өөрчилөгдөн хөгждөг тухай, хүн төлөвшин хөгжихөд юу нөлөөлдөг тухай, хүний зан араншин, үзэл бодол хэрхэн хөгжиж бий болдог тухай, утга учиртай зөв хөгжихийн тулд яах ёстой тухай ойлголтыг Мэдээллийн шинжлэх ухаанаар тайлбарлахыг хичээлээ. Ямартай ч шинэ ондоо эрч хүчтэй, бүтээлчээр ажиллах эрч хүчийг өгсөн гэж бодож байна.

Сургалт хийх боломж олгож, хамтрах санал тавьсан тус газрын хянан шалгагч Л.Цогцэнгэлд маш их баярлалаа.
Санхүүг зохицуулагч танай хамт олны ажил үйлс тэгш сайхан байхыг ерөөе.