ОРЧЛОН ЕРТӨНЦ ҮЛ МЭДЭХЭЭР ДҮҮРЭН
Би мэдэхгүй байж болохгүй. Би үзээгүй худлаа. Энэ хоёр үзэл хүмүүний танин мэдэхуйн хамгийн гайхамшигт орцын үүд хаалгыг хааж дарсан бул хар чулуу юм. Бидний мэдээгүй бүхэн гайхамшиг, түүнийг мэдсэн нь ид шид болдог Би монголын дэлхийд нэртэй эрдэмтэн В.Ичинхорлоо багшийн лекц сонсож дадлагын хичээлд нь гар бие оролцож явсан үе.
Манай бага бүлэг мэс заслын дадлагын хичээлтэй В.Ичинхорлоо багшийн өглөөний үзлэг хийхэд нь дагалдваа. Хар хэмээх жижиг Аюушийн гар дахь мэс хүнд хүрмэгц илааршиж ид алдаршиж явсан үе нь дээ. Аюуш эмч өвчтөнийхээ түүхийг сугавчилчихсан товч танилцуулж, ингэ! Чиний зөв гэх мэт тун оновчтой зөвлөлгөө өгч явлаа. Нэг залуугийн орны дэргэд ирээд Аюуш эмч хэллээ. Энэ залуу гэнэт бөөлжүүлээд, үзсэн их дээр байрлалтай түгжрэл байсан. Тэгээд хэвтүүлээд шинжилгээнүүд хийлгээд хагалгаанд бэлтгэж байтал гэнэт зүгээр болчихлоо. Одоо гаргана гэв. Ичинхорлоо багш чи орон дээрээ хэвт үзье гэлээ. Хэвлийг нь аль хэдий нь эв хав нь эвдэрсэн бөгтөр гараараа нэг хоёрхон хүрэх төдий дарж узээд хэлж байна. Энэ залуу хүүхэд байхдаа төмөр шаариг залгичихжээ. Тэр нь гадуураа хоол хүнсний зүйлээр хучигдсаар Төмөрч үе үе ходоодны гарах хэсгийг дарж түгжрэл өгдөг юм байна гэв. Өвчтөн сандарч би төмөр шаариг залгиагүй. Тийм юмаар тоглож ч байгаагүй гэв. Ичинхорлоо багш бага байхдаа үмхэж яваад гэнэт залгичихсан байх. Тэгээд нэг хоёр өдөр айж байснаа мартчихаа биз! Аюуш чи гэрэлд харуул гэхэд хариу нь энэ гээд түүхийн нэг хуудсыг харуулав.
- Дахиад Пүрвээ рүү явуул. Тэр яахав харах гэж байхад нь нэг найз нь дуудав уу. Эсвэл нэг эмч орж яриа өдөөд анхаарлыг нь сарниулаа биз. Дахиад явуул. Манай Пүрвээ ч сайн шүү дээ. "Как орел" гэж хэллээ.
- Аюуш эмч урам муутайхан толгой дохилоо. Өвчтөн залуу шал солиотой юм. Би юу гэж төмөр залгихав дээ гэж дуулдах төдий хэллээ. Манай хэсгийн зарим оюутнууд багш зөнөчихөж гээд бие биенээ нударч зогслоо. Маргааш нь Аюуш эмчтэй дахин уулзаж дахиж харуулсан уу? гэвэл
- Харуулсаан. Жаахан шарик байсан гэж билээ. Энэ бол гайхамшиг, бас ид шид ч юм.
Ичинхорлоо багштай олон жилийн дараа уулзаж дээрхи явдлыг дурсч багш тзр тэмтэрч мэдэх аргаа зааж өгөөч гэж гуйлаа. Багш - тэр бүтэхгүй ээ! Цэрэндорж оо би дөч гаруй жил өдөр болгон оролдож байж арай дээр болоод байгаа юм. Тийм хялбар юм бол их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулчихлаагүй яахав гэж билээ. Орчлонт ертөнцийн хүний таван мэдэрхүйд өртөгдөж байгаа оршихуйг "бодит” гэжээ, Тэрний цаана бодижоогүй оршихуй буйг үгүйсгэж хүн төөрчээ. Бодит оршихуйдаа үндэслэсэн мэдрэхүй, хүртэхүй, сэтгэхүй оюуны дүгнэлтийн үр дүнг ухамсар гэжээ. Монгол гүн ухааны онолоор бол энэ нь аргын тал юм. Билгийн тал, билэг оршихуй гэж цаана нь бий. Билэг оршихуйг тусгах, хүртэх, түүнийг танин мэдэх боломж бүх хүмүүст байдаг. Түүнийг гуравдагч мэлмий, дотоод чанар: далд чанар, гэгээрхүй мөр гэхчилэн нэрлэж судалж сурагласаар иржээ. Билэг оршихуйд үндэслэсэн танин мэдэхүйг мөн л дээд ухамсар, дотоод ухамсар, гэгээрхүй, бурханы ухамсар гэх мэт бичсэн байдаг. Монголын уламжлалт арга - билэг ухаанаар бол арга -ухамсар буюу дүрсийг танин мэдсэн ухамсар. Билэг ухамсар нь дүрсжээгүй, юмсын нэгдмэл мөнх чанарыг
Аюуш эмч: гэрэлд харуулаад юу ч байгаагүй гэж ам бардам хариуллаа.
- Чи Пүрвээд харуул,
Пүрвээгээр харуулсан танин мэдсэн ухамсар юм. Тэгвэл арга - билэг ухамсарын шилжих зааг давхцах цэг байх ёстой. Амьтай амьгүй биет молекул атомын түвшиндээ бараг ижилсдэг. Эндээс алхам цаашилж эгэл бөөмсийн түвшинд ялгагдахаа больж бөөмөн долгио, долгио бөөмсийн зэргэмжинд хүрээд нэг л болчихдог. Тэгвэл танин мэдэхүй ч ялгаагүй арга танин мэдэхүйгээс (дүрсийг) билэг танин мэдэхүйд (дүрсгүй) шилжих зааг давхцах цэг гэж бий. Билэг оршихуйг тусгах, түүнийг дээд төвд дамжуулах зам мөрч байх учиртай. Эмчийн билэг зүйлийн танин мэдэхүй мэдрэмж яг энэ заагт болж байна. Ичинхорлоо багш өвчтөнийг тэмтрэхдээ гүн дарж нухалж бариагүй. Арьсанд шүргэх төдий хоёр гурван удаа ойртуулан өргөж байсан. Багшаар ном заалгаж явсан шавь бүхэн нь үүнийг анзаарч мэдсэн байдаг. Харин хуруунуудынхаа өндгийг аль болохоор ойртуулж хумбайлгасан байдгийг анхаардаг эсэхийг бүү мэд. Гарын хурууных нь байрлалд учир байсан байх. Биеийн амин соронзон амин цахилгаан, дотоод хийн гүйдлийн сүв сувгууд алганы хонхор хуруунуудад нээгдэж төгсдөг. Тэр соронзон цахилгаан гүйдлийн хурууны үзүүрдэх сүвийг нээж өвчтөний бие рүү нэвтрүүлдэг, тэр нь эргэн соронзон цахилгаан мэдээллийг буцаан цацдаг байж болно. Үүнээс ч нарийн хэт гэрлийн хэт авиан хэт гравитац долигос оролцдогийг ч үгүйсгэх аргагүй. Залгисан юм нь төмөр товч, төмөр биш, төмөр шарик байна.
- Гэрэлд харуул!
- Харуулсан,
- Пүрвээд харуул!
- Пүрвээ эмчид харуулсан, хариу нь энэ байна.
- Дахиад харуул. Пүрвээ сайн шүү үзнээ " Как орел"
Ямар их итгэл үнэмшил өөрт нь байгааг уншигч та анзаарч байгаа биз. Билэг танин мэдэхүй ийм алдаа мадаггүй байдаг даа. Бас нэгэн зүйл. Миний багш Жанцан Одь хоёр билэгдлийн судалыг сайн мэддэг төдийгүй дэндүү мэдэрдэг байсан. Одь багш минь хүнийг муу хэлэх нь байтугай хүний муу занг дахин дахин дуудах хэрэггүй. Энэ чинь тэр муу занг нь бэхжүүлж байгаа юм. Тэр занг нь эхлээд чи март дараа нь өөрөө ч мартана. Ингээд муу зангүй болно гэдэгсэн. Үүн шигээ бас ялангуяа шавь нараа магтах дургүй. Цаана чинь сурах юм сурсанаас чинь хавьгүй их байхад жаахан юм мэдчихээд цатгалдаж пологтож болохгүй гэх. Нэг өдөр надтай ярьж суугаад Баатар минь судал барьж овоо сурч байна шүү. Төгөлдөр билэгдлийн судал сүрхий мэдэрч хэллээ гээд дуугүй хэсэг сууснаа онол горьгүйлдээ гэв. Багшийнхаа хэлснийг би, чи сонсож уншиж ухаарснаа гартаа оруулж мэдэрч сур. Жаал жуул уншсан мэдсэч юм байдаг бол цаад хоёртоо хэлж бай гэж над хандсаныг ч ухаарсан. Энэ ярианаас хойш олон жилийн дараа бид гурав Хэнтий аймагт уригдаж үзлэг хийлээ.
Хүн олоон. Шөнийн 12 цаг орчимд ажлаа дуусгаад эм багажаа хурааж байтал гаднаас хөвөнтэй тэрлэгэн дээгүүрээ шороо тоосонд дарагдсан цувтай авгай орж ирлээ. Тэр эмэгтэй мэнд усаа мэдээд санаа нь зовж байгаа янзтай та нарыг ирлээ гэж дуулаад явсаар байгаад оройтчихлоо. Би нэг юм асуух гэсэн юм гээд над руу дөхөв. Та мэргэлүүлэх гэж байгаа бол манай тэр хүүгээр судалаа бариул гэлээ. Баатар судалыг нь барьж хэдэн хурам өнгөрөхөд бүсгүй Баатар хоёрын амьсгал авалт, гаргалт нь таарч байхыг би ажигласан. Баатар нүдээ аньж хөмсгөө үл мэдэг атируулсан нь бясалгал хийж байгаа юм шиг харагдсан. Тэгээд:
- Та чинь долоон хүүхэдтэй юмаа гэлээ.
- Тийм хүү минь. Тэгээд гэвэл: Баатар:
- Та дуугүй бай. Би хэлье гэв.
Судалыг дахин барьж ман л урьдах байдалдаа ортол бас л хэд хэдэн хурам боллоо.
- Долуулаа хүү юм гэхэд бүсгүй толгой дохиж сууна. Эдний чинь нэгэнд мэс хүрчихсэн юм шив дээ. (Шив дээ гэж эргэлзэнгүй хэлсэн) Баатар маань шургаж орсон, өмнөх хэлхээ холбооноосоо төөрчихэв үү дээ гэж миний санаа зовлоо. Тэгсэн бүсгүй тэссэнгүй.
- Тиймээ хү минь. Тэрнийгээ л асуух гэж ... тэр газраас...
Баатар дахиад та дуугүй суу гээд судалаар барьсаар сэтгэлийн дотоод гэрэл гэгээнийхээ луужингаар ямар нэг юм эрж хайж байгаа нь илэрхий байлаа. Би ч цуг эрж хайлаа. Хатиг хагалуулсан юм уу? Үгүй ээ! Олгой авахуулсан байж болно. Бас л биш ээ. Хэн нэгэнд хутгалуулчихаагүй юм шиг гэх мэт элдвээр эрэгцүүллээ. Тэгтэл Баатар:
- Хамгийн бага нь өрөөсөн төмсгөө авахуулчихсан юм байна гэж огт эргэлзээгүй хэлдэг байгаа.
Бүсгүй:
- Харин тэгсэн юм хүү минь гэж дуу алдав.
Ямар засал хийх талаар зөвлөсөн. Бүсгүй баярлан хадаг барьж мэргэн, сайн сайхныг хүсээд гарч билээ. Тэр өрөөнд байсан хүмүүс мэл гайхан биширсэн. Тэр шөнөжин гэгээрлийн зам мөрийн тухай бидэнтэй ярилцсан билээ. В.Ичинхорлоо багш, П.Баатар хоёр адилхан билгийн танин мэдэхүйн аргыг ашигласан. Харин тусгах зам нь өөр өөр юм. Эмгэгшсэн эрхтэний дүрсэд өөрчлөлт бий болж түүний гайгаар тухайн эрхтэний амин орон, гэрлийн цацрал, амин соронзон, амин цахилгаан зэрэг их олон билэг чанар нь гажиж судалдаа тусдаг. Түүнийг эмч мэдэрч оношилдог. Үүнээс илүү нарийн гүн далд илүү төвөгтэй ч алдаа мадаггүй таних арга бий. Эрхтэн эд эс уураг тархитайгаа холбогдсон очих ирэх зам мөртэй. Түүнийг рефлексийн дугуй гэдэг. Энэ хэлхээ холбоог мэдрэл шингэний хоёрхон замтай гэдэг. Бид түүнд үнэмшиж байсан. Гэтэл энэ маань дүрсэд төөрсөн хагас мэдлэг байжээ. Амин соронзон, амин цахилгаан гэрэл цацралын дотоод хийн гүйдлийн, хэт авиан, элч дулааны гэх мэт олон янз хэлхээ холбоо билэг-дуугүй байх үндэстэй ажээ. Энэ хэлхээ холбооны аль нэг буюу үндсэн хэд хэдэн зам мөрт нь эмч гаднаас холбогдох боломжтой. Ингэвэл тухайн хүнийхээ уураг тархины болоод амин оронд хадгалагдаж байгаа мэдээллийн санд ч нэвтэрч болно.
Алдаа мадаггүй таних энэ арга ийм зам мөрийг билэг танин мэдэхүй хэмээчихүй. Бас-амин орны харилцаа шүтэлцээний талаар бидний мэдлэг хомс байна. Хүний амин орон нь дотоод гадаад хоёр ертөнцийн жийргэвч харилцан нэвтрэлцэх үүд хаалга, алс холд цацагдан дамжих хэт нарийн долигос гүн далдыг хайж мэдээлэх тэмтрүүл юм. Бас хүний өнгө жавхаа хийморь сүлдний илэрхийлэл болдог. Амин орон бол хоёрдогч бие, билэг оршихуйн тал болно. Амин орны талаар нарийн судалгаа шинжилгээ хийж олз омог ч чамлалтгүй хуримтлуулжээ.Тэгээд эгэл материаллаг чанарынх нь дүрс зэргэмжээр эдгээр бие астралт бие менталь бие гэх мэтээр ангилан ялгасан байдаг. Бидний физик бие арьс өөх мах булчин дотор эрхтэн цус шингэн гэх мэт олон давхар ялгамж, заагтайн адил амин оронч ялгаагүй ийм олон зэргэмж, бүтэцтэй юм.
Эфир бие гэдэг нь бидний таван цул зургаан сав эрхтэн яс булчин цус шингэнээс цацран гарсан гэрэлт долигос элч дулааны оршихуй мөн. Сэтгэлийн таван өнгө түүний илрэл бодол санааны орон зайг астрал бие гэж бичдэг. Тэдний Менталь бие гэж үзээд байгаа хэт нарийн тогтоц нь дотоод далд ухамсар бурханлаг чанар сүнслэг оршихуйн гадаад тусгал байж магадгүй.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос