Олон нийтийн сүлжээ цахим хуудсуудын маркетинг
Вэб 2.0 технологи бий болсоноор хэрэглэгчид цахим хуудасны агуулгыг өөрсдөө бүтээх боломжтой болж олон нийтийн сүлжээ цахим хуудсуудын хөгжлийн эрин үе эхлэв. Ингээд олон нийтийн сүлжээ цахим хуудсуудад амьдрал буцалж сая сая хэрэглэгчидтэй боллоо. Энэ амьдрал дунд бизнесийн байгууллагууд хэрхэн оролцох нь мөн л шийдвэрлэх асуудлуудын нэг болов. Эхний үед компаниуд "Наана чинь орчихоор хүмүүс харааж, нулимаад байна" гээд олон нийтийн цахим хуудаснаас айж дөлөх хандлагатай байв. Гэтэл тэд байсан байгаагүй хүмүүс ярих юмаа хэнээр ч заалгахгүй ярьсаар л байв. Компаниуд олон нийтийн цахим хуудаснуудаас цугтаад юу ч олж хожихгүйгээ ухаарч эхлэв. Харин байснаараа хүмүүстэй харилцах, үнэн зөв мэдээллийг хүргэх, буруу зүйлдээ уучлал гуйх, зөв зүйлдээ талархал хүртэх боломж байгааг ухаарч эхлэв. Хэрвээ эх сурвалж үнэн мэдээллийг гаргаж тавихгүй бол буруу ташаа, цуурхал үргэлжилж газар авсаар л байгааг тэд харж байв.
ХҮН БАЙГАА ГАЗАР ХАРИЛЦАА БАЙНА, ХАРИЛЦАА БАЙГАА ГАЗАРТ МАРКЕТИНГ БАЙНА гэсэн алтан дүрмийн дагуу компаниуд өөр өөрийн тактигийг боловсруулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон нийтийг сүлжээг идэвхитэй ашиглаж эхлэв. Олон нийтийн сүлжээ цахим хуудсуудыг ашиглан хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлж, тэдний санал хүсэлтийг сонсож чадсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх давуу талыг бий болгов. Байгууллага үйл ажиллагаа, мэдээ, мэдээллээ ил тод, нээлттэй байлгаж чадсанаар хэрэглэгчийг татаж, хэрэглэгчийн итгэлийг олж авч жинхэнэ утгаар нь хэрэглэгчийг сонсож, хэрэглэгчтэй харилцаж эхэллээ.
Хэрвээ та энэ хэрэгцээ шаардлагыг ойлгосон бол одоо ажил хэрэг болгох л үлдлээ. Бидний хөгжүүлж буй болон хөгжүүлсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсуудаар зочилж санал бодлоо хуваалцаарай.
"Алтай кашмир" ХХК
http://facebook.com/AltaiCashmere
http://twitter.com/AltaiCashmere
http://youtube.com/AltaiCashmereLLC
"Everyday International" ХХК
http://facebook.com/EverydayCenter
http://twitter.com/EveryDayLLC
http://youtube.com/EveryDayLLC гэх мэт.