Нарийн ногооны "ЭХ ОРОН" Улаанбаатарт
13 жил, 3 сар өмнө

Өчигдөр орой 3, 4-р хорооллын Смарт худалдааны төвийн урд задгай талбайд байрлах хүнсний ногооны худалдаагаар орлоо. Эх нутгийн хөрсөнд ургасан шинэ ургацийн бүх төрлийн хүнсний ногоо дүүрэн байна. Нарийн ногооны эх орон гэгдэх Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 50 айл хамтаар ирсэн гэнэ. Энэ жил хур бороо элбэгтэй, тариа ногооны гарц сайн байсан тухай ногоочид ам булаалдан ярьна. Шаамар сум нь мөн зөгийн балаараа алдартай юм байна. Зөгийн балын найрлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд мөн худалдаалж байсан. Эндээс зөгийн бал, даршилсан ногоо, бүх төрлийн нарийн ногоог хямд үнээр худалдан авах боломжтой байгаа нь таалагдлаа. Яриа хөөрөө элбэгтэй, энгийн сайхан зантай ногоочидтой яриа үүсгэнгээ худалдаа наймаа хийлээ. Ямартай ч 10 сар хүртэл орж гарна аа, Хөө.

Уг худалдаа нь 10 сар хүртэл гарч байгаа бөгөөд  өдөр бүр 20:00 цаг хүртэл ажиллах юм байна.