"МОНГОЛ БЭЛЭГ" АЯН
13 жил, 11 сар өмнө

#МонголБэлэг уриалгыг 2011 оноос хойш жил бүр олон нийтэд хүргэж үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ дэмжих сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


ЦАГААН САРААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

Монгол хүн Цагаан сараа элбэг дэлбэг гаргавал тэр жилдээ баян явна гэж үздэг учраас өр шир тавиад ч хамаагүй 2'000'000- 10'000'000₮ зарцуулна. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа байдаг. Энэ цагаан сараар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжье. Чихэр боов, жигнэмэг, ундаа, махан бүтээгдэхүүн, ногоо, сүү, цагаан идээ, бээлий, гутал, оймс, энгэсэг, тос, саван, тоглоом, утасны нэгж, ном, СД гээд л Монголчуудын хийж байгаа болон хийж чадах маш олон зүйл байна. Цагаан сарын үеэр эргэлтэнд ордог олон тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрээ дэмжихэд зориулъя гэсэн санаачлагыг гаргаж та бүхэнд хүргэж байна.

МОНГОЛ ХҮНИЙ бүтээл, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя. Үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ ХҮН л дэмжиж хөгжүүлэхгүй бол шар шүдтэн толгойтнууд дэмжээд хөгжүүлжихнэ гэж худлаа. Эх оронч гэж хашгиралгүйгээр, зүгээр л МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ СЭТГЭЛГЭЭтэй байя. Эрээнд Монголын шилдэг оёдолчдыг хөлслөөд Монгол дээлийг олноороо үйлдвэрлэж байгаа гэнэ. Бид монгол дээл, монгол гэрээ арай ч Эрээнээс худалдах авах дээрээ тулаагүй байлтай.

БЭЛЭГНИЙ ХУВИЛБАРУУД:

  1. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм авч чаддагүй. Хямд юм өгөх гээд Эрээний оймс, цамцхан өгөхийн оронд мөнгийг нь шууд өгчихөж болно. Хүүхдүүд цуглуулж байгаад өөртөө хэрэгтэй юмаа аваг.
  2. Бэлгийн карт, хадгаламжийн карт, утасны нэгж, ном гэх мэт гоё соёлтой бэлэгүүд байж болох юм.
  3. Эрээний цоорхой оймс 500₮. Янмалын монгол оймс 1000₮. Эрээний таавчиг 3000₮, монгол эсгий углааш 5000₮. 5, 10₮-ий зөрөөг биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа монголчууд нь олон монголыг тэжээж байгааг тооцох хэрэгтэй.
  4. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм бэлэглэх гэхээр хэцүү. Гэр бүлийг гишүүн бүрт хямдхан чанаргүй юм өгөхийн оронд гэр бүлд нь хэрэгтэй 1 том бэлэг өгдөг байж бас болох юм.

ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛҮҮД: Цагаан сар өнгөрсөн хойно Эрээнийг бид хөгжүүллээ гээд л халаглах биш харин өмнө нь иргэдэд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх мэдээ, нэвтрүүлгийг хүргэх, Цагаан сараар бэлэглэж болох монгол бүтээгдэхүүнүүдийн талаар "Монгол бэлэг" цуврал нэвтрүүлэг хийж хүргэх.

ИРГЭД: Үндэсний үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэлээ хуваалцаж, гэр бүлээрээ ярилцаж Цагаан сараараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шийдвэр гаргах.

БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД: Ажилчид тэдгээрийн гэр бүл, ахмад настануудад бэлэг сонгохдоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Цагаан сард зориулсан бэлэгэнд өгч болохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сайн хүргэж мэдээлэх, Цагаан сард зориулсан шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олноор нь гаргах. Нэгдсэн, задгай худалдааг олон нийтийн газруудад тогтмол зохион байгуулах.