Монголын гар урлалын төрөл ангилал
10 жил, 11 сар өмнө

Гар урлалын гол төрөл болох ган сийлбэр, модон сийлбэр, цутгуурийн аргаар урласан бүтээлүүд, ихэвчлэн хөөмөлийн технологоор бүтээсэн ахуйн хэрэгцээний эд зүйлс, мөн хатгамалын урлалын зарим төрлийн талаар товч танилцуулья.Монголын төвийн бүс нутгийн хойд хэсэгт ган сийлбэрийн урлал сонгодог хэлбэрээ олж, эрчимтэй хөгжиж байсан бол дорнод хэсэгт мөнгөний урлал ур хийцийн хувьд давуутай байв. Тухайлбал, Түшээт хан аймгийн Далай Чойнхор хошуу (одоогийн Хөвсгөл, тэрчлэн Архангайн хойд хэсэг) ган сийлбэр, Цэцэн хан аймгийн зарим хошууд, Дарьгангийн мөнгөний дарх уран сайхны шийдлээрээ алдаршиж байсан. Цаасан шуумал, сийлбэр, хөөмөл, цутгуур, уран хатгамал, уран зураг, зээгт наамлын урлаг бурханы хөрөг дүр бүтээхэд гол арга нь болж байв. Бид зээгт наамал болон хатгамлын урлаг, бурхадын хөргүүдийг бүтээсэн уран зургийн шилдэг дурсгалуудыг Дүрслэх урлагийн музейд үзэж болно. Мөн цаасан шуумлын аргаар бүтээсэн томоохон бүтээлүүдийг Чойжин ламын сүм музейд сонирхож болно.

Гар урлалыг ерөнхийд  нь 3 ангилдаг.

1. Ахуй хэрэглээний

2.    Эрэгтэй / гоёлын, энгийн, ахуйн

3.    Эмэгтэй / гоёлын, энгийн, ахуйн /

Гар урлалын бүтээлийг хийсэн материалаар нь 8 ангилдаг.

1.    Болор

2.    Шилэн

3.    Даавуу

4.    Төмөр

5.    Мөнгө

6.    Алт

7.    Циллиод

8.    Мод

Гар урлалын зарим бүтээлийг алт, гууль, зэс, ган  зэргээр хийдэг. Гар урлалын салбаруудын нэг уран зургийг 4 ангилдаг.

1.    Монгол зураг

2.    Зан байдлыг харуулсан

3.    Угсаатан

4.    Олон үйл явдалыг харуулсан

Гар урлалын бүтээлүүдын тухай

“Дарьганга хийц” гар урлалын бүтээл

Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь  мөнгөн урлал юм. Ман-жийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бий болсон байдаг.  Дарьгангад мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьгангын дархчууд, Дарьганга хийцийг манай эрдэмтэн судлаачид багагүй судалж өөрсдийн бүтээлдээ арга барил, мөн чанар, онцлогийг нь тусгасан байдаг. Тухайлбал, эрдэмтэн Ш.Баатар “Хархорум хотын Түмэн-Амгалант ордны тухай” өгүүлэлдээ  “Китан нарын ур хийцийг  Их Монгол Улсын дархчууд өвлөн авч одоог хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол  Монгол Улсын зүүн хязгаар дахь  Дарьганга хийц юм. Дундад Азиас улбаатай соёл бидний өнөөг хүртэл  амь бөхтэй оршсоор байна” гэж тэмдэглэсэн байдаг. Эргэцүүлж бодоход Китан гүрний үеийн түүхийн дурсгалт барилгын хананы болоод  гоёл чимэглэлийн зүйл дэх билэгдлийн чанар нь үнэхээр Дарьганга хийцэд уламжлагдан шингэсэн байдаг юм.
Дарьганга нутагт 1800-1970 оныг хүртэл зуун дал орчим жилийн хугацаанд  хорь гаруй алдартай дархан амьдарч байжээ. Тухайлбал, Сүрэнхор, "хөл" Галай, "жараахай" Балдан, Дугар, Ласран, Очир, Ням, Чойннямбуу, Б.Лхамсүрэн, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, Д.Цэеэрэгзэн, М.Зундуй, Н.Содов, Загдсүрэн нар байна. Эдгээр авьяас билэгт урчууд нь олон арван жил хуримтлуулан баяжуулсан  бурхан ухаан, уран гар, хурц сэргэлэн нүд, өвөрмөц арга барилаар  мөнгөн урлалд Дарьганга хийцийг бий болгосон юм.

 Сэврэй хийц -Мөнгөн эдлэл-Урлагын бүтээл

      Балдан засгийн хошуу Одоогоор Өмнөговь аймгийн Сэврэй  сумын  мөнгөн эдлэлийн хийц  мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй улсад алдартай  хийц байдаг.   Монгол улсад энэ чиглэлээр  ардын урлаг монгол дархны аргаар  уралдаг Дарьганга  Сэврэй  хийц гэж байдаг. Сэврэй хийц нь утас сувьмалын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтай  Сэврэй хийцийг Дархан Данзан , Пунцагдаржаа Ёндон, Балжин  зэрэг олон дархчууд урлаж  нэрд гаргасан   Энэхүү гайхамшигт монгол дархны урлагийг Үе уламжлагдан ирсэн МУ –ын Төрийн дархан  С.Сугир агсан , Дүү С.Эдэнээ , А Цоож  С.Сугир агсаны хүү С.Оюунсүх нар өвлөн авч хийж байна . МУ-ын төрийн дархан С.Сугир нь МУ-ын төрийн тамгийг  хайрцагны  хамт мөнгөөр урлаж бүтээсэн  5 кг мөнгө орсон.  Маршалын од , Алдарт эхийн одонгийн хэв, зэрэг шилдэг бүтээлийг хийж байсан юм . С.Эрдэнээ нь 2008 онд Говь үзэсгэлэн худалдаанаас “ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН”   бүтээл  шагнал авсан. С.Эрдэнээ нь одоо нутагтаа мал маллан өрхийн үйлдвэрлэл эрхлэн мөнгөн эдлэл урлаж байна . Энэхүү монгол гар урлалын шилдэг бүтээгдэхүүн авч хэрэглэх сонирхолтой хүмүүс доорхи  утсаар холбоо бариж захиалга  өгч болно. С.Эрдэнээгийн бүтээлүүд 

Мөнгөн аяга, бугуйвч, бөгж, ээмэг Их дунд бага гарын мөнгөн аяга

Монголын уламжлалт тоглоом

Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан "ертөнц" болдог онцлогтой.Аливаа угсаатан ард түмний уламжлалт тоглоом нь соёлын чухал өв юм. Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал, тоглоом нь жижиг хэмжээтэй зохион байгуулсан бичил загварчлагдсан "ертөнц" болдог онцлогтой. Монголын уламжлалт тоглоомын төрөл зүйлийн дотор малын яс (шагай)-аар тоглодог тоглоом чухал байртай. Ийм тоглоомын төрөл хэдэн аравт хүрнэ. Энд шагайгаар өрсөн "алаг мэлхий", тэрчлэн "морин уралдаан" хэмээх тоглоомыг үзүүлж байна. "Алаг мэлхий" тоглоом нь бэлгэдлийн шинжтэй бол "морин уралдаан" тоглоом нь нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралыг загварчлан тусгасан онцлогтой. Уламжлалт тоглоомын төрөлд 4, 6, эсвэл 8 хэсгээс бүрдэх модон оньсон  тоглоомууд нэн сонирхолтой. Оньсон тоглоом нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ амьтадын дүрс бүхий сийлбэр болон зурагт тоглоомууд ихэд тархмал байдаг.

Монголд шатар ихэд эртний гаралтайг судлаачид тэмдэглэсэн буй. Шатрыг голдуу гуулиар цутгах, мод, ясаар сийлбэрлэж хийх нь дийлэнх байжээ. Монгол тоглоомын төрөл зүйлд шах сум, эсвэл жижиг шагайн буу-чавхаар хасаа буюу бай онож тоглодог "Шагайн харваа" хэмээх тоглоом нэн дэлгэр, одоо ч хот хөдөөд өргөн тоглосоор байна.

Хөөрөг  

     Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт төрөл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хөөргийг хийж ихэд хэрэглэх болсон бөгөөд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ.

Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Мaонгол хөөрөг хийц загварын хувьд хятад  бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг. Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон төрлийн чулуунууд орох бөгөөд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хөөрөг хийлгэх болсон байна.

Хаш хөөрөг

Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.
Шүрэн хөөрөг
Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.
Мана хөөрөг
Мана чулууны хувьд олдоц ихтэй, энэ чулуугаар хийсэн хөөрөг олон байдаг тул төдийлөн үнэ хүрдэггүй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.
Сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.