МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ Монголын эко брэндүүдийн өртөгийн сүлжээ хөгжүүлэх боломж судалгаа
11 жил өмнө

Монгол улс бол хөдөө аж ахуйн орон, тэр дундаа мал аж ахуйн орон. Бид улсаа хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно, үйлдвэрлэл хөгжүүлнэ, start up гэх мэтчилэн уран гоё үг ярьж байгаа боловч хөгжлийн суурь болон мал аж ахуйн түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тогтолцоог огт ярихгүй, хийхгүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол энд тэнд уялдаа холбоогүй хэдэн шалдан үйлдвэр байгуулаад хөгждөг зүйл огт бишээ. Малын амьсгалаас бусад түүхий эдийг нэгдсэн байдлаар татан авалт хийдэг, анхан шатны боловсруулалт хийдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэр, ложистикийн бүрэн бүтэн тогтолцоо бүтций бий болгосны үндсэн дээр энэ салбар хөгжинө. Монгол хүн бүр ажилтай орлоготой болно. Монгол улс өөрийн гэсэн онцлогтой хөгжлийг бий болгож чадна. Тиймээс та үнэхээр Монголоо гэсэн хүн бол, Монгол улсын ирээдүйд, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдог бол хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөлт, суурь судалгаан дээр хамтран ажиллаж, дэлхий нийтээрээ хайгаад жил бүр нөхөн сэргээгддэг баялаг дээр тулгуурласан эко хөгжлийн жижиг, эко бүтээгдэхүүний өртөгийн сүлжээ хөгжүүлэх судалгааг бид эхлүүлээд байна. Хөдөө аж ахуй, мал ахуйн түүхий эд боловсруулалтын үйлдвэрлэл хөгжүүлэх, мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бэлчээрийн зохистой ашиглалтын чиглэлтэй бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Бусад санал санаачилга

  1. Судлаачидтай хамтарна. Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулна.
  2. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь яагаад чухал вэ гэсэн ойлголтыг орон даяар ойлгуулна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн ач холбогдолыг ойлгуулсан лекц, сургалтыг олон нийтэд хүргэнэ.
  3. Үйлдвэрүүдтэй танилцах аялал (нэвтрүүлэг) зохион байгуулна. МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ цуврал нэвтрүүлэг
  4. Сошиаль медиа хөгжүүлэлт, маркетинг. Үндэсний үйлвэрүүдэд маркетингийн үнэ төлбөргүй зөвлөгөө, сургалт өгнө
  5. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгтгэсэн цахим хуудас хөгжүүлэлт, онлайн худалдаа. Үндэсний үйлдвэрлэгчийн үндэсний борлуулалтын сүлжээ
  6. Үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын нэгдсэн шоу, үзэсгэлэн
  7. Монгол худалдааны төв байгуулна

ҮНДЭСЛЭЛ

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Засгийн газраас бодлого гарч жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед монгол хүн бүрийг үндэсний үйлвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх нь чухал юм. Монголоос экспортонд гаргаж болохуйц чанартай дахин давтагдашгүй бүтээгдэхүүнүүд бий. Мөн импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүнүүд ч олон бий. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс амжилттай явагдаж байгаа боловч тухайн бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэх тал дээр учир дутагдалтай байна.

Тиймээс Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” обьектийг Монгол худалдааны төв болгон өргөжүүлж, үндэсний үйлдвэрлэл, монгол хүнээ дэмжих боломжоор хангаж өгнө үү.

Монгол худалдааны төв байгуулснаар, иргэд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг доороос худалдан авах боломж бүрдэнэ. Үүнтэй уялдан жижиг дунд бизнес эрхлэгчийн тоо болон түүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тоо эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий боловч эдгээр байгууллагуудыг холбосон, мөн бизнес эрхлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах хэвлэл мэдээлэл байхгүй байна. Ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчид энэ чиглэлээр мэдээлэл багатай байгаа нь жижиг дунд бизнесийн хөгжлийг удаашруулж байна.

БОЛОМЖ

Гэртээ эсгий таавчиг хийж байгаа гар урлаачаас эхлээд үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулж буй бизнесменүүд та бүхэн Монголын гэх нүүр царай болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байдаг билээ. Монгол хүний хөлс хүч шингэсэн, монголдоо нэмүү өртөг үйлвэрлэсэн бүхнийг би хувьдаа дэмждэг. Дэлгүүрт ороод аль болох монгол бүтээгдэхүүн сонгохыг боддог. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаа. Ямартай ч хөргөгчөө үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр дүүргэж болоод байгаад их баяртай байгаа. Цаашид Монголчууд бид статегийн ач холбоглолтой үйлдвэрүүдээ хөгжүүлж, бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Гар урлал, цагаан идээ, зөгийн бал, хүнсний ногоо, тариа буудай, мах бол экспортолж болохуйц салбар. Одоогоор уул уурхайн салбар гол орлогыг бүрдүүлж байгаа хэдий ч уул уурхай бол шавхагддаг нөөц шүү дээ. Харин цагаан идээ, органик хүнс гэх мэт нь хүний амьдралын насан туршын хэрэглээ учир байнга л экспортолж болно гэсэн үг. Монголчууд бид ааруулаараа чипс шиг дэлхийд танигдсан нэг брэнд гаргахад л олон зуун малчин айлыг тэжээх боломжтой шүү дээ. Энэ үүднээс бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аян эхлүүлсэн. Монгол хүн бүр монгол хүнээ дэмжиж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулаарай.

АРГАЧЛАЛ

Монголоос экспортонд гаргаж болохуйц чанартай дахин давтагдашгүй бүтээгдэхүүнүүд бий. Мөн импортыг орлож чадахуйц бүтээгдэхүүнүүд ч олон бий. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж бүтээгдэхүүний чанар сайжирч байгаа хэдий ч хэрэглэгчид хүрч танигдах бүтээгдэхүүний сав баглаа боодлын өнгө төрх, глобал орчинд харагдаж танигдах томоохон суваг болсон цахим хуудас зэрэг нь маш муу байна. Монгол бүтээгдэхүүн чанарын хувьд өрсөлдөхүйц боловч хэрэглэгчид гадна талаасаа таалагдаж, сэтгэлд хүрч чадахгүй байна. Бүтээгдэхүүний дизайн, өнгө төрх, брэндийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулахгүй байна. Мөн цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүнээ гадаад зах зээл таниулах тал дээр анхаарахгүй байна.

Энэ тулгараад буй асуудлууд дээр бид анхаарал хандуулж, бүтээгдэхүүний дизайн, цахим хуудас хөгжүүлэлт тал дээр монголын сайн мэргэжилтнүүдийг бэлтгэж “Монголд үйлдвэрлэв” үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аянг эхлүүлээд байна. Аяны хүрээнд үндэсний бүтээгдэхүүнүүдийн өнгө төрхийг сайжруулах, цахим хуудсыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахаас гадна үйлдвэртэй танилцах аялал зохион байгуулж, цахим орчинд, гадаад зах зээл бүтээгдэхүүнээ хэрхэн таниулж болох талаар сургалтыг зохион байгуулж дэмжиж байна.

Үндэсний Төслийн Удирдлагын хүрээлэнгийн зөвлөх Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

Холбоо барих: info@creativemongolia.com