Манлайлагч гэж од уу? мод уу?
13 жил, 3 сар өмнө

Манлайлагч гэж хэн бэ?
Өнөөдөр техник технологийн хөгжил асар хурдацтай өсч бараг бүх л зүйл автоматчилагдан, хүний гараар хийгээгүй зүйл гэж бараг үгүй болжээ. Та биднийг ийм түвшинд хүрэхэд хэн тусласан бэ?
-Тиймээ, мэдээж үе үеийн агуу манлайлагчид, удирдагчидын хүчээр бид энд ,одоо амьдарч байна. Хамгийн ойрхоноор бодоход Чингис хаан байгаагүй бол Монгол гэж үндэстэн байхгүй байх байсан.
• Манай тооллын өмнөх тавдугаар зуунд амьдарч байсан Сократын тухай Алкивиад гэгч өгүүлэхдээ: Сократын яриаг сонсоход онгод нь орсон тайлгач нарынх шиг зүрх минь булгилан цохилж хоёр нүднээс минь нулимс асгардаг, бусад хүмүүс ч мөн л тэгдгийг би харсан, Перикл хийгээд уран илтгэгчид уран сайхан ярьдаг боловч тэгж уярч байсангүй, боолын амьдралдаа гутавч сэтгэл минь тэгж үймэрч бачимдаж байсангүй” гэж өгүүлжээ.
• Күнз: Түүнийг 3 настайд эцэг нь, 17 настайд нь эх нь хорвоог орхиж амьдралын хүчир хатуу хяслан нөмөрсөн ажээ. Өнчин хөвүүн амьдрахын эрхээр амьтан хүний найр наадам, бэлэвсрэл гашуудлын үйл дээр очин бүрээ бишгүүр үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдан амьдралыг туулах гараагаа үл шантран эхэлсэн юм. Күнзийн хамгийн хайртай шавь нарынх нь нэг Ян Хуй нэгэнтээ хэлэхдээ: “Өдөрт ганц сагс хоол, ганц тужрага усаар гол зогоон, бөглүү гудамжнаа суух нь бусад хүмүүн аваас түүний зовлонг үл тэвчилтэй” хэмээн халаглан өгүүлж, амьдралын бэрхийг даван туулах хүчийг нь бахдан өгүүлжээ. Күнз бүхий л амьдралаа уламжлалт соёлыг сэргээх, сайн ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд зориулсан байна. 

Тэд бол гайхамшигт хүмүүс
Тэд бол амьд түүх
Тэд бол амьд бурхад 
Тэд бол мод.
Яагаад мод гэсэн бэ гэвэл мод хамаг бүхнийг тэжээгч хүчилтөрөгчийг үүсгэж бас усыг ялгаруулдаг. Тэр модыг ивээгч нар нь хайр, харин услах хур бороо нь урам зориг бас шүүмжлэл юм. Учир нь тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж тэдний урмын бас шүүмжлэлийн үгсээр улам бүр хурцлагдаж байдаг.
Үндэс нь тэдний сэтгэл зүрх ба мөчир нь эргэн тойрон хүрээлэгч хамт олон, ажилагсад юм. Үндэс сайтай мод сайн, өндөрт ургадаг. Тэр чинээгээрээ олон ч мөчиртэй болж түүнээс нь их үр жимс ургадаг. Өөрөөр хэлбэл сэтгэл сайтай удирдагчийн ажил ч бүтэмжтэй байдаг. Тэр ч утгаараа түүний ажилчид ч бусдаас сайн ажиллаж байгууллагаа амжилтанд хүргэдэг. 
Үндэс хэдийгээр хамаг хүндийг үүрч модыг газартай бэхэлдэг ч, хэзээ ч “Би хамгийн хүнд ачааг үүрдэг” гэж гомдолдоггүй, тэр газар доор байдаг, хэнд ч харагдахгүй. Тэрээр чулуу ч таарсан тойроод гардаг уян шинж чанартай. Тэрэн шиг сайн манлайлагчид өөрийгөө дөвийлгөж магтдаггүй, тэд байгууллагын хувь заяаг шийддэг, хамаг ачааг үүрдэг атлаа гомдолдоггүй, тэвчээртэй.
Өндөрт ургасан модыг салхи ганхуулах гэж, унагаах гэж үздэг. Түүний адилаар хэрэв хүмүүс танаар оролдож, унагаах гээд байвал та том болсон байна гэсэн үг.
Хүн болгонд манлайлагч болох чадвар бий. Гагцхүү өөрийгөө нээж, юуг хүсч мөрөөддөгөө тодорхойлж, ямар ч зүйлд хүрнэ гэдэгтээ л итгэлтэй байх хэрэгтэй. Итгэл гэдэг бол манлайллын хамгийн гол зэвсэг юм. Учир нь та бусдын итгэлийг даадаг, бусдад итгэл хүлээлгэж чаддаг, хэнийг ч өөртөө итгүүлж бусдыг байлдан дагуулж чаддаг л бол та манлайлагч.
Та бол гайхамшигт хүн
Та бол амьд түүх
Та бол манлайллын мод
Та бол Монголын ирээдүй.