ЛУСТАЙ БАРИЛДАЖ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛД БАГТАХУЙ
13 жил, 1 сар өмнө

Үлгэр домог зөгнөлт уран зохиолд байж болмоор энэ уг өгүүлбэр шинжлэх ухааны хөгжлийн чамлахааргүй дээшилсэн 21-р зууны хоёрдугаар онд анагаах ухааны зохицсон нэр томъёо болон хэрэглэгдэхээр хүлээгдэж байжээ. Хүн ердийн ахуйдаа гадны түм буман авиа, өнгө гэрэл, халуун, хүйтэн, үнэр, нар, сар, оддын нөлөөлөлд ухамсартай, ухамсаргүйгээр хариу өгч байдаг. Ийм үед хүний тархинаас замбараагүй давтамжит хэлбэлзэл секундэд хэдэн зуун хэлбэлзэлтэйгээр цацагдаж байдаг. Гадаад орчноос биед нөлөөлж байгаа олон сөрөг дуу, чимээ, уур, уцаар, зэрэг үйлийн хэлбэлзэл давхцавал когрентолж / багцлагдаж / хүний эрүүл мэндийг сарниулдаг. Амь насанд аюул учруулах ч ховор биш. Ижил давтамжит хэлбэлзэл долгио нэгдэн нийлдэг физик хууль бий.  Ийм когрент болсон долгио асар их хүчтэй илчтэй болчихдог. Нарны гэрлийн давтамж олон янз учраас тэр нь гэрэл дулааны үйлчлэлтэй. Харин нарны гэрлийг гал шилээр нэвтрүүлбэл шил нарны гэрлийн долгионы давтамжийг нэгтгэн когрен У болгож гал гарна. Лазерын туяаны их хүч нь когрент гэрэл болоод тэр шүү дээ. Физикийн энэ хуулийг нээгдэхээс олон зуун жилийн өмнөөс хүн төрөлхтөний суутнууд, ухаан - оюун ухаан, сэтгэлийн хэлбэлзлийн долгиог нэгтгэн ид шид мэт хүчийг үзүүлж байжээ. Тэр нийтгэгдсэн "ухамсраар" долгионоор орчлон ертөнцийн мөн чанарын гүнд нэвтэрч далд үнэнийг нээн олсон байдгийг ном судрын шарласан хуудсууд бидэнд илэхнээ гэрчилж байна. Атомын бүтэц зохион байгуулалт нээгдэхээс 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан Эрдэнэ Цорж Занын Агваанбалдан " Орчлон ертөнцийн маш жижиг хумхи нь байнга хөдөлж байдаг, тэгэхдээ нэг нь дунд нь түүний гадуур  6-8 биет тойрон эргэлдэж оршдог" гэж бичжээ.

Дорнын уламжлалт анагаах ухааны ном сударт хүний цусанд дугариг хорхой эргэлдэн оршдог гэсэн бий. Эротроцит, Лейкоцит гэж хэлээгүй болохоор үнэнээс гажуу гэх мэт маргах үндэс байна уу?  Энэ мэт баримтаар ном судар дүүрэн юм, Ямарч атом хөдөлгөөндөө вибрац авиа үүсгэдэг л юм бол орчлон ертөнц чинь долгионлог чанараар төгсч, долгионлог чанараас үүсч байгаа юм биш биз Физикчдийн лабораториос алдагдсан бөөмөн долгио, долгио бөөмөөс цаана юу оршино вэ? Дүрсээс цааш дүрсжээгүй буюу "Билэг" ертөнц оршдогийг Монголын гун ухаан аль хэдийн мэдээд орчлонт ертөнц бол хоёр юм. Арга -оршихуй, билэг - оршихуй юм. Арга -билэг гэж тодорхойлсон байна. Тарни засал бол арга -билэг оршихуйн заагийн долгионлог чанарын засал шүү дээ. Мухар сохор шүтлэг гэх мэт. Чухам мухар сохроор болгоомжлох хэрэггүй. Судлаачид бидэнд маш их зүйлийг нээж бэлэглэжээ. Хүний уураг тархинаас хөнгөн бөөмс ялгардаг. Хүний гадна хувьсах орон нил улаан гэрэл байна. Когрентийн хууль , хүний тархины суурь хэсгийн торлог байгууламж тарни давтан хэлэх бодоход хариу гэрлийн цацруулалт өгч байна гэх мэт.

Үг бол ухагдахуйн тал цаана нь үл ухагдахуйн тал бий. Үг сонсогдохуй цаана нь үл сонсогдохуй буй. Үг, мөсөн уул хоёр ижил. Үг өөрийн утгатайн хамт, айзам хэмнэлтэй. Хүн энэ хосолмол чанарыг нь мэдэж мэдэрч сэтгэлээ шингээвэл утга айзам нь хүчтэй болно. Бүү ай!   гэдэг үгийг хэлэхэд бидэнд нэг их гоц юм мэдрэгдэхгүй. Эх хүн үрээ тэврээд сэтгэлийн илч гэрлээ шингээн аялгуулах бүү ай...бүү ай..... хэлэхүй үхэшгүй мөнхийн шидийг олно. Эхийн бүүвэйн дуу үргэлж сэтгэлд насан туж хайрлахуйн, амьдрахуйн гэгээрэхүйн хүч уриа болон үлддэг. Тарнийн үгийг үүнлүгээ адил хүчжүүлж болно. Тарни утга - аялгуу хэм гурван хүчтэй. Энэ тусдаа бол юу ч биш. Утгаар тарьмин ухааныг хөдөлгөж, аялгуугаар сэтгэлииг нь хөглөж, хэмээр дотоод далд эрчимийг оюун ухаан сэтгэлийн долгиллыг нэгтгэн / когрент / гаргана. Энэ нь тарничийн амин орны соронзон, цахилгаан, гэрлийн хэсгүүдэд очиж дахин когрент болж өвчтөний эдгэрэхсэн гэх сэтгэлийн эрчимд цутгана.

Тарнийн эрүүлжүүлэх нэгэн боломж ийм буюу. Хэрэв тарнич бясалгалаар хичээллэж дээд төвлөрөлд ордог бол гарах долгио нь газрын гэрэл цахилгаан соронзоны долгионтой когрентлон бидний баримжаалахын аргагүй хүчин болно. Үүнийг Лустай барилдах хэмээчихүй. Од гариг, сансар огторгуйгаас гэрэл, соронзон, цахилгаан гравитацын их долгиос цутган байдаг Тарни түүнд нэгдвээс дээд хүчийг олох агаад тэнгэрийн ивээлд багтах тэрээ. Когрент ... Когрент... юун гайхамшиг вэ?

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос