Зөгийн бал, хэрэглээ, ашиг тус
9 жил өмнө

Зөгийн балыг сайн, сайн гэж хүмүүс ам дамжин ярьдаг. Мөн чанартаа яг юунд хэрэгтэй, түүний анагаах чадварын талаар тэр бүр мэддэггүй. Иймээс миний бие та бүхэндээ зөгийн балны үндсэн мэдээллийг хүргэе. Зөгийн бал нь зөгий цэцгийн тоосыг хөлөндөө шавж үүрэндээ авчирсны дараа биеэсээ ялгаруулах шүүрэлтэй хольж хийсэн нийлмэл бүтээгдэхүүн юм. Зөгий балыг бүлийн хүнсний хэрэгцээнд зориулан боловсруулж, нөөцөлдөг. Нарийн нийлмэл бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийн болон гар аргаар хийх боломжгүй. Харин зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүс зөгийн өвөл идэх гэж зунжин нөөцөлсөн балыг хураан авч оронд нь элсэн чихрийн уусмалыг бага хэмжээний балтай хольж өгдөг. Харин өнөөдөр Монголд зарим нэг хүмүүс тэрхүү чихрийн уусмалыг бал хэмээн зарж байгаа нь харамсалтай. Зөгийн бал нь найрлага дэх цэцгийн тоосноос хамаарч өөр өөр өнгөтэй байх боловч цэвэр бал үндсэн хоёр өнгөтэй.

a. Арапсны хэмээх алтлаг шар өнгөтэй шингэвтэр бал
b. Гурвалжин будааны хэмээх хар хүрэн (кола шиг) өнгөтэй өтгөн бал. Эдгээрийн аль аль нь жинхэнэ бал гэдэг нь үнэн боловч арапсны бал нь дотроо байгалийн сахарозын бага зэрэг хольцтой байдаг. Энгийн үгээр бол арапсны шингэн шар бал нь дотроо бага хэмжээний элсэн чихэр агуулдаг гэсэн үг. Харин гурвалжин будааны хэмээх хар хүрэн бал нь 100% фруктозын агууламжтай (сахар биш) учир эрүүл мэндэд хамгийн сайн болох нь нотлогдсон билээ. Гадны оронд үйлдвэрлэгдсэн зөгийн бал нь Монгол хүний биед төдийлөн сайн нийцдэггүй учраас эмчилгээний чанараа алддаг юм байна. Зөгийн бал яагаад хүнд хэрэгтэй вэ? Дэлхий дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн сайн хадгалалт даадаг нь зөгийн бал юм. 2000 орчим жилийн өмнөх Египетийн пирамидаас олдсон хатсан зөгийн балны үлдэгдэл нь найрлага дахь шингэнээ алдснаас бус анхны шинж чанараа алдаж муудаагүй нь гайхалтай. Муудах гэдэг үзэгдэл бол биет гадны бактерийн нөлөөнд орж задрах үйл явцыг хэлдэг. Харин зөгийн балан дотор энгийн задлагч бактераас эхлээд онц аюултай томуугийн вирус хүртэл үржиж чаддаггүй. Цэцгийн тоос бол цэцгийн үр удам учраас тэр. Тэгвэл байгаль эх үр удмаа гадны халдвараас хамгаалсан төрөлхийн дархлаатай бүтээдэг. Зөгийн баланд хоорондоо ялгаатай сая сая цэцгийн, тэрбум тэрбум тоос нэгдэн нийлсэн байдаг тул энэхүү дархлалын тогтолцоо нь төгс хамгаалалт гэсэн үг. Бактер үржихгүй л бол өвчин гэж байхгүй. Зөгийн балны энэхүү гайхамшигт шинж чанарыг ашиглан 1990-ээд оны үед ДОХ -ын вирусын халдварыг саармагжуулах эм бүтээж байсан нь амжилттай болсон юм.

Зөгийн бал ямар өвчинд тустай вэ?
Юун түрүүнд вирусын гаралтай халдвар буюу энгийн ханиад томуу, төрөл бүрийн харшлаас эхлээд элэгний B,C гепатитийн үед ч халдварыг хязгаарлах зориулалтаар хэрэглэнэ. Дараа нь бактерийн гаралтай халдварын үед гадуур хэрэглэнэ. Энэ нь хэрвээ таны нүдэнд идээт үрэвсэл гарах эсвэл арьсан дээр яр шарх гарах, арьс зүсэгдэж шалбарах, эсвэл мэс заслын дараахи хагалгааны шарханд зөгийн балыг түрхэж хэрэглэх нь асар их үр дүнтэй. Учир нь тэр бүх шарх шалбархайд гадны бактер үржих нөхцлийг 100% хязгаарладаг юм. Зөгийн балыг хэрхэн хэрэглэх вэ? Та эдгээр өвчөлийн үед зөгийн балыг хэрэглэнэ. Хэрэглэх заавар нь тун энгийн шүү дээ. Айл бүрт, албан байгууллага бүрт байдаг цэвэр усны машинаас 500мл хэртэй хүйтэн эсвэл бүлээн (халуун биш) усанд дээд зэргийн "оригиналь" зөгийн балнаас цайны жижиг халбагаар хоёр удаа хийж, сайтар хутгахад л хангалттай. Та өдөрт хэдэн ч удаа уусан болно. Хэрэв тогтмол дэглэм барих бол өдөрт гурван удаа хоол идэхийн өмнө хэрэглээрэй.

Зөгийн балны дагалдах ашиг тус гэж юу вэ?
Та зөгийн балтай усыг гурван сар хэрэглэхэд дээрхи өвчлөлүүд бүрэн эдгэрэхээс гадна зөгийн балны дагалдах ашиг тус гарах нь дамжиггүй. Зөгийн балтай усыг уух явцад гарах хүний биед ашигтай үр дүнг дагалдах ашиг тус гэнэ. Зөгийн балтай ус нь амаар ороод бөөрөөр шээс болон гадагшлах хүртэлх ашиг тус нь; -шүдний шарлалт алга болж буйлны үрэвслийг анагаана -хэл ам гэмтэх витамины дутагдал алга болно -хэлний угт бактер үржих, амнаас эвгүй үнэр гарахаа болино -улаан хоолой, залгиур хоолой эрүүлжиж амархан хоолой өвдөх, ангина тусах эрсдлээс хамгаална -мухар олгой ургах өвчнийг мартана -цээж гашуун оргих, ходоодны хүчил ихдэх, хеликобактерийн өвчинг ор мөргүй мартана. -ходоодны шархлаа, нарийн гэдэсний халдвараас урьдчилан сэргийлнэ, ялангуяа "нарийнтах" өвчнөөс хамгаална -бүдүүн гэдэс болон шулуун гэдэсний элдэв өвчнөөс сэргийлж, шамбарам зэрэг ужиг өвчнийг эмчилнэ -бөөр түүгээр дамжаад элэгний хэвийн ажиллагааг дэмжинэ -хорт хавдрын эрсдлийг 70% хүртэл бууруулна. Эрдэмтэд олон жилийн судалгаагаараа зөгийн балны дээрхи ашиг тусыг батласан байдаг юм байна. Хэрэв хүн ходоод гэдэсний тогтолцоогоо эрүүлжүүлж чадвал бие бүхэлдээ эрүүлжинэ. Монголчууд өнөөдөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт их хийдэг болжээ. Бие эрүүл, зовлон зовиургүй байж л амжилтанд хүрч, гэр бүлтэйгээ жаргалтай байж чадна. Энэ нь ч зөв. Харин жинхэнэ бүтээгдэхүүн хуурамч бүтээгдэхүүн хоёрын ялгааг зөв таньж худалдан авалт хийх нь л чухал. Эрүүл биед саруул ухаан оршино.

Зөгийн балаар хүнс, эрүүл мэнд, гоо сайхны маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болно. Эндээс хараарай http://tentorium.mn/

Илүү мэдээллийг: Монголын Зөгийчдийн нийгэмлэгээс http://monapi.mn/