Зөвхөн охид бүсгүйчүүддээ зориулах нь...
13 жил, 2 сар өмнө

Зарим нэг эмэгтэй хүн хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлсэнээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нөгөөх нь хүйтэн хөндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Тэгвэл эмэгтэйчүүд бид хайр дурлалын асуудал дээр азтай байхад гаднах төрх биш харин үйл хөдлөл, байгаа байдал чинь нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд доор бичсэн зүйлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй.

1. Өөрийгөө өндөрт үнэл. Тэр цагт чамтай байгаадаа өөрийгөө хамгийн азтай хүн гэдэгт залуу чинь итгэх болно. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй бүсгүйг эр хүн хүндэлдэггүй бөгөөд бас түүнтэй хамт байх хүсэлгүй болж эхэлдэг. Хэрвээ чи араас нь гүйсээр байвал тэр чамаас зугтсаар байх болно.

2. Эр хүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хэт их хичээвээс харин ч өөрөөсөө түлхэж, харилцаагаа цэглэхэд хүргэнэ. Өөрсдөд нь таалагдах гэж хэтэрхий их хичээдэг бүсгүйчүүдийг эрчүүд ихэнхдээ нэг их сонирхоод байдаггүй.

3. Бүсгүй өөрийнх нь болоогүйн хэрээр эр хүний сонирхол түүнд татагдаж байдаг. "Би бол гайхалтай эмэгтэй. Хэрвээ хүсэж байгаа бол намайг ав. Үгүй бол бүү ойрт". кккк  Хэрвээ та 2 танилцаад удаагүй байгаа, ёстой л нэг салж хагацахааргүй байх учиртай энэ үед тэр чамд таалагдах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа бол ирээдүйд түүнээс ямар ч сайхан зүйл хүлээх хэрэггүй.

4. Хэрвээ тэр чамтай урьдынхаасаа арай удаж байж холбоо барьж байгаа бол түүнийг нь огтхон ч тоогоогүй мэт бай. Үүний ачаар залуу чинь чамд үгүйлэгдэж байгаа гэдэгтээ итгэлтэй байхаа больж, урьд урьдынхаасаа илүү хичээл чармайлт гаргах болно. "Яагаад утасдаагүй юм бэ?, Яагаад ийм удаан таг чиг болов? гэж асуухгүй байхыг хичээгээрэй.

5. Эхнээсээ л " чамд бол би бүхнээ зориулна" гэсэн байдалтай байвал тэр чамаас зугтана. Учир нь түүний хувьд өөрийн болгож чадаагүй байгаа зүйл л зорилго нь болдог юм шүү дээ.

6. Өөрийнхөө дутагдалтай талыг, өөрийн илүүдэл жингийн талаар болзоон дээрээ хэзээ ч бүү ярь. Хэрвээ тэр чамд магтаалын үг хэлсэн бол түүнийг нь бүү эсэргүүц.

7. Найз залуугүй байхаас бүү ай. Ганцаараа үлдсэн ч амьдарч чадна гэдгээ залуудаа харуул.

8. Эр хүний араас хөлөө хугалах шахам хэзээ ч битгий гүй. Залуугаа үргэлж хажуудаа байлгах гэж битгий улайр. Залуус бол цорын ганц эрдэнэ биш шүү дээ.

9. Эмэгтэй хүнд эр хүнээс гадна хүсэл сонирхол, тэмүүлэл гэж байх хэрэгтэй. Өөрийн сонирхож хийдэг зүйлстэй тул залуугийнх нь утас холбогдох боломжгүй байсан ч гомдоллохгүй бөгөөд эр хүн бүсгүйнхээ хувьд хамгийн чухал нэгэн биш гэдгээ мэдэх тусам түүнтэй хамт байхыг хүсдэг.

10. Хошин шогийн мэдрэмжтэй байж өөртөө цаг зав хангалттай гаргадаг байх хэрэгтэй. Залуугийнхаа биш өөрийнхөө амьдарлын хэмнэлээр амьдар. Эхний ээлжинд охид бүсгүйчүүддээ дээрх зөвлөгөөг хүргэлээ дараагийнхаа нийтлэлд илүү сонирхолтой аргуудыг нийтлэх болно.