Завгүй амьдрал !!!
13 жил, 3 сар өмнө

“Сортоо” клубээс санаачилсан “Ээждээ зориулж мод тарьцгаая” уриалгыг дэмжиж, өөрөө ч уриалж хүмүүсийг хэрхэн хүлээн авах нь вэ? гэж ажиглалаа. Ихэнхи хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байна. Баглаа цэцэгний мөнгөөр ээждээ зориулан мод тарьж, гарын бэлэг авч, дурсгалын самбар босгуулж, тоглолт үзүүлж ээжийгээ баярлуулах боломж энэ хөтөлбөрөөс өөр үгүй биз. Хүмүүсийн тарьсан мод нь нийлээд Эх нялхасын төвийн гадаа төгөл болно. Ингээд л боллоо. Хэн нэгнийг хийсэнгүй гэж орилж хашгирч энергээ барахын оронд хамтын хүчээр хийчихэж болж байна.За тэр дунд завгүй гэж байгаа хүн ч багагүй байна.
... Тэгээд асуулаа ...
Та, төрүүлсэн ганц ижийдээ л... зориулаад ядаж 1 мод ч гэсэн тарихгүй юм уу ?! Та яагаад завгүй байгаа юм бэ? Төрүүлсэн ганц ээждээ хэзээ зав гаргах вэ? Ижийдээ зориулах 30 минут танд байхгүй гэж үү? Завтай болох тэр өдөр чинь нэгэнт оройтсон байх вий дээ? гэж асуусаны дараа ганц нэг хүн юм бодож л байх шиг байна.
... Тэгээд бодлоо ...
Завгүй амьдралын хэмнэл дунд бид юуны төлөө өдөр шөнөгүй гүйлдэнэ вэ?
- Ээжрүүгээ утсаар ярьсан уу?
- Би завгүй
- Аав аа, надтай хамт тоглооч
- Би завгүй
- Ээжээ, надтай ярилцаач
- Би завгүй
- Уулзаж, нэг сайхан ярилцах уу?
- Би завгүй
- Сайхан хоол хамт хийж идэх үү?
- Би завгүй
- Хамтраад хийнэ гэсэн юу болсон бэ?
- Би завгүй
- Би завгүй, БИ ЗАВГҮЙ, ЗАВГҮЙ ЭЭЭ,... завгүй, ... зав байхгүй,... зав болохгүй байна, уг нь зав байсан бол, завтай ч болоосой, ЗАв, зав, ЗАВ... АЙМААР ЗАВГҮЙ... Зав чөлөөгүй амьдрал...
Аз жаргалын төлөө гэсэн атлаа, хажууханд минь аз жаргалаа, баяр баясгалангаа анзаарах ч завгүй амьдраад л... хамгийн үнэ цэнэтэй зүйлээ орхиод,... Юуны төлөө амьдраад байгаагаа ч анзаарах сөхөөгүй... АМЬДРАХ Ч ЗАВГҮЙ АМЬДРАЛ.

Гэр бүлээ жаргаана гээд л гүйгээд байсан. Нэг сэхээ орсон чинь, хүүхэд нь ч танихаа байчихсан байвал яах уу? Гэр бүлийнхэн нь нэг оройг ч болов халуун ам бүлээрээ хамт сууцгаахыг хүсэж, тэр нь гэр бүлийн аз жаргал нь байсан байвал яах уу? Хүүхэдтэйгэээ хамт хичээл давтах нь нөгөө бүтээх гээд байсан аз жаргал нь байсан бол яах уу?

Хамгийн чухал зүйлдээ цаг гаргахаа мартчихдаг завгүй хүмүүс л гүйлдээд байгаа юм биш биз дээ!!!.. Өнгөрсөн хойно эргээд харсан чинь хамгийн чухал зүйлсдээ зав гаргалгүй өнгөрөөсөн байх вий дээ!!!