Д.ЭРДЭНЭЧУЛУУН: Мод тариад алтаа ухсанаас илүү их мөнгө олж сайхан амьдрах боломжтой
МОНГОЛЧУУД БИД МОД ТАРИАД АЛТАА УХСАНААС ИЛҮҮ ИХ МӨНГӨ ОЛЖ САЙХАН АМЬДАРЧ БОЛНО
"Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн монголд" буюу зуун сая эзэнтэй модтой дэлхийн газрын зургийн хэлбэртэй дэлхийн гайхамшиг болсон хамгийн том цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгох ажлыг санаачлан эхлүүлсэн Дуламжавын Эрдэнэчулуунтай уулзаж ногоон ирээдүйн тухай хөөрөлдсөнөө танд хүргэж байна.
- Заамарт алт олборлож байсан хүмүүс болон компаниудтай ярилцаж ойлголцож дэмжлэг авч хамтран ажиллаж чадна гэж найдаж байгаа.
Я: - Одоо яг ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
- Эхний ээлжинд л Баянгол дүүрэгт. Дээр нь мод үржүүлгийн газраа хийнэ. Өргөжүүлнэ. Би хүчин чадал нь ямар болдогийг мэдэхгүй байна, дараа жил, дараагийн 2 жил гэхэд л...
Я: - Эхний хөрөнгө босоод ирэхээр нь хамгийн сайн чадвартай хүмүүсээр нь хуримын ордныхоо зураг төслийг гаргадаг тийм ажлын багуудыг, чадвартай хүмүүсийг өөрсөндөө ажилд авах маягаар явж болох уу.
Яг үнэн. Тэрийг яг мөрөөдөж байна. Би нөгөөдөх манай найз нар хүрж ирээд уулзлаа шдэ тийм үү. Тэднээс би юу хүссэн гэхээр мөнгө хэрэгтэй байна аа, чи дарга нь тийм ээ, яг урьд нь мөнгө аваад хэрэгжүүлсэн төслүүд нь хаана байна харъя, тэрийг ярьсан байгаа. Надад юу гэж хэлсэн гэхээр: Чука чи яг зорилгоо тодорхойлчих оо, яг юу хийх гэж байгаагаа сайхан бичээд өгчих өө. Тэгэнгүүт нь энэ чиглэлийн төсөл нь надад таарах юм байна үз гээд өгсөн байхгүй юу. Эхний ээлжинд бүр дагнасан тэсвэр хатуужилтай чин сэтгэлээсээ хуульч хэрэгтэй. 2-т нь менежер. Манай Буйданбаатар. Эхний өдрөөсөө эхлээд болсон бүх процесийг мэдэж байгаа. Тэнд байгаа амьдралаа бүгдийг нь орхиод ирж байгаа учраас чадалтай дайчин үзнэ гэж бодож байгаа. Дээр нь олон бүлэгт манай хүн байдаг хүмүүстэй харилцах чадвар бас байгаа гэж үэзж байгаа. Энэ хоёр. Дээр нь дүү. Дүүг би нарийн бичгээр ажиллуулна гэж бодож байна. Нарийн бичиггүйгээр хүмүүс хяналтын албагүйгээр ажиллана гэдэг бүтэшгүйн далай болэ. Эхний ээлжинд энэ 3 хүнд цалин өгнө. Дараагийн ээлжинд зураг төсөл гаргах, дэлхийд үорилгоо таниулаад хүмүүст яг яах гэж байгаагаа хэлээд мөнгөө авна. Тэгэхгүй мөнгө орж ирэнгүүт нь чимээгүй байж байгаад юм хийчих юм бол арай аюултай юм болэо. Та нар хийж байгаа, та нар надаа хийж өгөх гэж байгаа юм бишээ гэхэд битгий солиор гэх хүн байж болох боловч солиор биш ээ, чи бидэнд сайхан юм байна буян хийж байна гэдгийг ойлгох хүмүүс гарч ирэх хүмүүс байгаа гэж бодож байна. Тэгэхээр океу гэж бодож байна. Санаа зовохгүй байна. Манай 2 Герман гишүүн ирнэ гээд амлалтаа өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ жилдээ ямар ч тохиолдолд 100 мод ч хамаагүй тарьна. Тэр баттай. Өнөөдрийн хурал бол үр дүнтэй болж өнгөрлөө. Хүмүүс маань хэн хэндээ харъяалагдаж хаана ямар бүлэгт орохоо мэдчихлээ. Одоо нөгөө газрынхаа зургийг би авч ирээд лицензүүд нь энэ байна, тэр компанид байгаа юм байна, энэ 3 газрыг ИТХ-аар шийдчихлээ май гээд ороод ирэхэд манай дарга, байгаль орчны аль хэр хүлээж авахнав тийм ээ.Я: - За одоо тэгвэл эрсдэл талаас нь харъя л. Сая гэхэд мазаалай гэхэд 20 хэдэн ТББ байгуулагдчихсан. Бүгд мөнгө босгох гээд бүгд хандиваа далд зарлаад явж байгаа байхгүй юу. Би хүртэл өөрөө хараад сууж байна л даа, тэгвэл яахав? World Garden Mongolia гээд бөөн гарууд мөнгө босгох гээд энд тэндгүй гарч ирээд замбараагүй юм болох вий дээ?
- Одоо ийм байна л даа, тэрийг патентжуулах ёстой чиний хэлдэг түмэн зөв. Тэрийг хийе.
Бид нар болохоор ердөө л төслийг нэг том юм гэж харах юм бол нэгдүгээр шатныхаа л ажлыг л хийж танилцуулах ёстой юм байна. Ерөнхийлөгчид ч бай, хэнд ч бай нэгдүгээр шатныхаа юмыг л бэлдэх юм байна за юу. Тэгээд энэ төслийг дараа нь хөгжүүлээд л явах юм байна. Нэмэлт шинэ шинэ ажлын хэсгүүд орж ирээд тэгж байж явах юм байна.
Яаааг үнэн. Хүмүүс надад ингээд байгаа байхгүй юу, Чука төслөө бич гээд байгаа байхгүй юу, хүмүүст би оролцох боломжийг л өгмөөр байна хэн нь ч бай хамаагүй.
Хамгийн гол зүйл нь, тэр олон оролцоог зангидаж авдаг баг л чухал юм байна. Хүмүүс дэмжье гээд ороод ирдэг ерөнхийлөгч ч бай хэн ч бай тэрийг бүтэцжүүлж аваад тэрийг цааш нь тэгвэл танай төсөл дээр ингэж хөгжүүлэх тухай өөрсдийнхөө саналыг бичээд ирээч гэдэг юмуу, тэгж цаашаа хөгжиж явах ёстой. Олон сонирхлын бүлгүүд дэмжье гээд ороод ирэхээр одоохондоо яг хаана юу хийхээ мэдэхгүй, юун дээр оролцох нь тодорхой биш байгаа учраас зарим нь гайхсан ч юмуу зарим нь ойлгохгүй байх асуудлууд бий. Хундам нь бол 1-р шатны танилцуулга хийх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь ийм өгүүлбэр орох ёстой байхгүй юу, энэ төслийг дэлхийн ч юмуу хүмүүс хамтарч бид нар хийх учраас энэ дээр хийж чадах өөрийн оролцоотой бүх талдаа манай байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх өөрийнхөө мөрөөдлийг хэрэгжүүлэх гэх мэт.
Хамтдаа хөгжицгөөе, хамтдаа дэлхийн гайхамшгийг бүтээцгээе.Чука нээх олон юм хэрэггүй ээ, эхний 2 3хуудас л нөлөөтэй бүгдийг нь уншаад суудаг хүн байхгүй болчихсоон гэж.
Бусад дэлхийн хамгийн том цэцэрлэгүүд нь ямар цэцэрлэгүүд байдаг юм? Хамгийн том нь хэдэн орон хамтарч хийж байсан юм зэргийг ингэж харьцуулж харуулмаар байгаа байхгүй юу, Германд ийм цэцэрлэг байдаг юмаа, төдөн хүн хамтарч хийсэн гэх мэт харьцуулсан юм хэрэгтэй байна.
Учиргүй тусгаарлах гээд төмөр гээд байх юм байхгүй, аль болох байгальдаа ойр, миний хүсэж мөрөөдөж байгаа юм юу гэхээр тэнд амьтны парк хийнэ. Задгай парк хийнэ, хөөрхий муу амьтныг шоронд оруулчихсан хориод байх чинь муухай юм байхгүй юу. Буга явж байгаагаар төсөөлж байна. Тэрэнд учиргүй төмөр юм авааччихаад тойруулаад байх юмгүй. Шашны тэр байрнууд бол заавалчгүй байна. Монголд ирж байгаа жуулчид мод тарина. Яагаад гэвэл Монголын жуулчлалын үнэ өндөр байдаг байхгүй юу, европд мянгахан евро, зарим нь бүр хямдхан. МОнголруу 3000 евро. Тийм юмыг төлөвлөөд ирж байгаа хүмүүс потенциал арай өөр л байгаа. Мод тарья 1 евро өгөөч гэхэд солиор гэх хүн нэг ширхэг ч гарахгүй.
Тэр хуримын ордон дээр гадаадын хөрөнгө оруулалт оруулж болно, тэрэн дээр заавал махаа идээд байх шаардлагагүй. Германы тийм компани өмнөд африкт хуримын ордон барьчихсан германууд өмнөд африкт очоод хуримаа хийгээд байдаг. Тэнд хуримын ордноос гадна ургийн баяр хийхээр гоё юм барина. Модоо тарьчихаад ургийн баяраа хийнэ, ураг төрөлтэйгээ уулзаад. Хаалган дээр нь хамгаалагчид бий болгоно бүх хүмүүсийг шалгах. Архи тамхи эхнээс нь хэрэглүүлэхгүй. Хамгийн гол нь МОнголчуудыгаа эрүүлжүүлээд ухааруулах гээд байна. Бид нар буруу юманд аймар хэвшчихсэн байгаа байхгүй юу, нөгөө багшийн хэлдгээр цөвүүн цаг гээч юм. Пүрэвбат лам ингэж хэлсэн. Чука энэ чинь бүтэх юм байна. Монголын мод зүлэгтэй холбоотой газрын ихэнх нь миний шавь. Эхлээд зөв сэтгэлээр эхлэх ёстой. Удирдаж байгаа хүн чинь эхлээд өөрийгөө бэлд сэтгэлээ тэгшитгэ. Эхний жилд энэ хэлмэгдэгсдийн цэцэрлэгийг хийгээд 2 жил тэвчиж чадвал амжилтанд хүрнэ. Багшид би мундаг шавь гэдгээ харуулна, өөрөө хийнэ гараараа хийнэ, баримтат кино хийнэ. Багшийг оюун санааны удирдагчаа болгоно.
Ингээд хүмүүс их дэмжинэ гэж харж бана
Я: - Монголын улсын хувьд ямар үр дүнгүүд гарах вэ?
- Дэлхийн цаг уур, агаарын дулаарал, хүмүүсийн жирийн иргэдийн танин мэдэхгүй байгаа байдалийг тэгээд хөрш орнуудын бодлоготой үндэстнээр минь устгах бүхлээр нь залгих бодлогын уршигаар эх орон минь олон сая ямаа, ноолуурын үнийг өсгөж зохиомлоор өсгөж олон сая ямааг сүүлийн 20 жилд бодлоготойгоор өсгөлөө л дөө. Зөвхөн энэ жилд л гэхэд манай улсын хэмжээнд 1400000аар өссөн байна дан ямаа. Энэ бол 5 хошуу малын даац алдагдаж байгаа бэлчээрийн даац хэтэрснээс болж герман судлаачдын гаргасан тооцоогоор бараг 1000-аад 5000 гаран нуур цөөрөм, усны ундаргатай газруудаас бараг 1000аад нь байхгүй болчихсон байж байна. Энэ бол ганцхан Монголд болоогүй дэлхийн цаг уурд хамаатай гэж биднүүсийн өөрсдийн маань Монгол хүмүүсийн маань хийж байгаа бодит буруу үйлдлүүдээс сүйдэж байна л даа. Энэ сүйдэж байгаа нь болохлээр зөвхөн цаг зуурын юм биш энэ бол бидний ирээдүй бүхэл бүтэн үндэстний маань ирээдүй одоо асар том аюулд орчихоод байна аа гээд түрүүнд сая хэллээ. Энэ юу, бэлчээр сүйдэж байна, сүйдэж байна гэдэг бол одоо яг одоо ч гэсэн жишээлбэл бэлчээрийн бэлчээр дэх өвс ургамлын найрлага бүтэц нь тийм ээ асар их алдагдсан байгаа учраас бэлчээрээр дамжуулаад бид нар мах хэрэглэж байгаа учраас энүүгээрээ бид генетикийн өөрчлөлтөнд орчихсон байж байна. Энэ болгоныг үзээд ойлгоод, би бас 21 жил гадаадад амьдраад энэ болгоныг хөндлөнгөөс харахад 2 шатар тоглож байгаа хүнийг харахад хөндлөнгөөс харахад олон боломжууд харагддаг шиг олон боломжууд олон асуудлууд харагдаж байна л даа. Энэ болгоныг таньж мэдчихээд би зүгээр суухын арга алга аа. Тэгээд энэ ажлыг бодож хийсэн бодож явж байгаамааа
За тэгээд бид нар юуг буруу хийгээд байна юуг зөв хийгээд байна буруугаа яаж засах юм гэдгийг ойлгохын тулд эхлээд цөмөөрөө тал талаас нь тунгааж бодох хэрэгтэй. Тийм ээ одоо байгалийн тэнцвэрт байдал гэж юу юм, бид нар тэрнийг яаж сэргээх ёстой юм, тийм ээ. Яг биднүүсийн ирээдүйн амьдрал бүх л үндэстнийхээ, зөвхөн хэдэн хүнийг ярьж байгаа биш шүү бүхэл бүтэн үндэстэн гэдгээрээ энэ аюулд орчихсон байгаа учраас бид нар маш сэрэмжтэй, бүх ард түмнийг сэрээх хэрэгтэй байна л даа, хамгийн наад захын жишээ гэхэд л олон айлуудаар ороод явж байхад л төмөр шанага хэрэглэдэг айл байхгүй болчихож. Бүгд хуванцар шанага, хуванцар гэдэг юм чинь яг хэрэглэж байх халуун юмыг, ялангуяа буцалж байгаа халуун усанд хэрэглэх эд биш. Энэ чинь дахиад эрүүл мэндийг сөнөөж байна тийм ээ. 2010 онд миний ээж нас бараад би хийдэд очоод чандарладаг хийдэд очоод харахад маш олон, бүр ухаан алдаж унамаар олон залуу хүмүүс нас барсан байсан. Тэгээд би бас дахиад ойлгосон, ийм, яагаад буруу яваад байна аа миний харж байгаагаар бол УБ хотыг усны хам шинжээр хордуулж байна гэж үзэж байгаа тэгээд энэ утаа байна дээр нь идэж байгаа хоол хүнс хятадаас орж ирж байгаа хоол хүнс бол мэдээж ойлгомжтой байгаа тийм ээ ингээд тал бүрээр нь хордуулж байна л даа. Тэгээд нэг хүн надад хэлж байсан сүүлийн 20 жилд ингээд асар ихээр хордуулж байхад Монгол хүн яагаад өөрчлөлтөнд орохгүй байна гэхээр нөгөө малынхаа махнаас. Тэр нь одоо эмийн ургамалтай эмийн ургамлыг иддэг малын махыг бид нар идэж байсан учраас ... тал байна тийм үү. Одоо тэр маань бас байхгүй болчихож. Түрүүн өн өөдөр ярьлаа шдэ 20хон жилийн дотор ямааны ноолнуурынх нь бүтэц нь өөрчлөгдчихсөн байж байдаг энэ асар хурдтай өрнөж байгаа байхгүй юу бид нар одоо энэ хэмжээнд ойлгохгүй бол бид нар үндэстэн даяараа байхгүй болох гэж байна яг энэ зорилгоор зорилготой аялал нэвтрүүлэг хийж байна. Одоо би ингэж санадаг юм л даа 17 нас хүрээд 91 онд байхад анхны хятадууд орж ирж байсан. Тэр хүмүүс ямар байдалтай байсан. Тэд нар Цэцэг зочид буудалд буудаг байсан. Ингээд ийм цөөхөн хугацаанд энэ хятадууд манай МУ-ын ЭЗ-т асар их том нөлөө үзүүлдэг болчихлоо. Энэ бол хамгийн том аюул за тэр байгаль орчин ямар нэгэн байдлаар засч болно. Хөрөнгө оруулалт гэдэг юмыг хуулиар ингэж шийдээд олон улсын гарахад хэцүү. Тэгэхээр энэ юмыг аль болох л хязгаарлаж үндэсний үйлдвэрлэл гэдэг юмыг дэмжих ёстой. Би өөрөө Монголд хүрж ирээд монгол хүний хийсэн өмд худалдаж авдаг. Сая хүртэл би хөдөө явахдаа аяны хөнжил Эрдэнэт хивс компанийн үйлдвэрлэсэн аяны хөнжил, гутал өмд би авлаа. Монгол хүн бүр өнөөдөр занших ёстой. Заншвал зөв замруу нь оруулна гэх юмуу тэ байгаль дэлхийгээ хайрладаг усаа хэмнэдэг тэ энэ болгон чинь бидний юм байхгүй юу энэ болгоныг чинь хайрлаж байлгахын тулд яах ёстой вэ хүн бүр бүх хүнд байдаг нэг нандин үнэт зүйл дээр нэгтгэе гэж бодсон. Тийм ээ нэгтгэе. Үндэс суурь байгаа юу, бүх хүн болгоны үндэс суурь болох үнэт зүйл байгаа юу байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монгол хүн уяхан байдаг Монгол хүмүүс дэлхийд эхийн тухай бичсэн дуу шүлгээрээ дэлхийд №1. Ерөөсөө хаана ч байхгүй онцлогтой. Эх нутгаа хайрладаг, эх орноо хайрладаг эх ...гаа хайрладаг юу хүн болгонд байдаг. Адгийн дуракд хүртэл бий тийм үү. Тэгэхээр их ийм үнэнтэй хэн ч маргаж чадахгүй нэг үнэт зүйл байна шдээ бид нарт тийм үү, тэрэн дээр нь тулгуурлая гэж байгаа байхгүй юу. Тийм ээ. Ээжийгээ хайрлах сэтгэл эх орноо хайрлах сэтгэл эцэг эхээ хайрлах сэтгэл дээр нь нэгтгэчихье, яг тэр нэгдсэнийг нь нэг дор бий болгочихъё. Ээжийнх нь мод аавынх нь модыг хүн бүрт. За ингээд хийсний дараагаар ургийн мод ургийн цэцэрлэг нэг ёсондоо ураг төрлөө таних ёстой. Яагаад гэвэл чи бид 2 ч хамаатнууд байж магадгүй шдэ мэдэхгүй яваад байх тийм үү. Энэ чинь нөгөөдөх биднүүсийг бодлоготойгоор үр дагавар яваад байна шдээ чадахгүй болохоор. Одоо бидний зорилго бол тэр аюул заналтай юмнаас холдъё, ухааръя гэж н тулд ургаа мэдэх ёстой, юмаа хайрлах ёстой. Тэгэхлээр энэ ажлууд ерөөсөө энд л чиглэгдсэн юм бгам. Ерөөсөө энэ хүмүүсийг ухааруулъя, ард түмнээ бүгдээр нь ухааруулъя, нандин хайрладаг үнэт зүйл дээр нэгтгэе л гэсэн юм бгам.
Я: - Энэ ажил дэлхийд ямар хэрэгтэй вэ гэдгийг та нэг томъёолж хэлнэ үү?
- Хаа хамаагүй байгаа МУ-д бүр хөдөө хичнээн зуун сая мод тарихын шаардлага нь юу юм бэ гэхээр би 21 жил гадаадад амьдарсаан. Олон сая хүмүүс манлайлагч нар байна аа, тэд нар бүгд дэлхийн дулаарлын эсрэг , дулаарал маань одоо бид нарт хэн хаана амьдрах нь хамаагүй аюулд учруулж байна аа, бид нарт ирээдүй байхгүй болж байна аа, үнэхээрийн үндэсгүй болж байна аа гэдгийг манлайлагч нар мундагчуул ойлгож байна. Тэгээд бүгд дор бүрнээ ойлгож байгаа боловч нэгдсэн нэг талбай алга одоогийн байдлаар. Тийм гоё зохилдуулсан тийм төсөл алга тийм үү. Тэгэхлээр бид нар болуул бодоод энэ дэлхийн дулаарлын эсрэг бодож байгаа хүмүүст яг бодит ажил өөрөө хувь оролцуулах нэгтгээд хамтраад юу ч хамаарахгүй фэйсбүүк дэлхий даяар тарж байгаа шиг мод тарих ажлыг дэлхий дээр гаргаж ирье аа. Хүмүүст хамгийн гол нь баяр баясгалан өгье. Би энд л нэг гоё юм хийх гэсэн шүү гэсэн бололцоог гаргаж өгье. За тэгээд энэ ажлыг хийгээд явсны дараагаар дэлхийн хүмүүс ухаарна. Бид нар чинь бас хэл яриа ондоо боловч, шашин шүтлэгээрээ ондоо боловч хамтарч ажиллах түвшинд хүрчихжээ, хамтарч ажиллаж болох юм байна аа. Энэ дэлхийн олон том асуудлуудыг хамтын хүчээр шийдэж болох юм байна аа гэдгийг л дэлхийн ард түмэн ойлгохдоо энэ ажлын ач холбогдол оршино.За бүс нутгийн асуудлууд байна л даа, тэр нь юу гэхээр манайд дэлхийн цэвэр уснуудын том нөөц болох байгаль далайд цутгаж байгаа сэлэнгэ мөрөн маань туул голоор тэжээгддэг, туул гол маань цэвэршээд тэрнийг цэвэршүүлчих юм бол Сэлэнгэ маань цэвэршээд, Сэлэнгэ маань цэвэршчих юм бол Байгаль далай маань үүрд мөнхөд цэвэр ариун байх тийм ээ энэ нөхцөл нь бүрдэж бгам, тийм учраас энэ бүс нутагтаа ч бас ач холбогдолтой. МУ-д Солонгосууд Япончууд мод тарих гээд оролдож байна өөрснийхөө махаа идэж хийж байгаа юмаа хамгаалах зөвхөн тэр утгаараа ч биш, ингээд ач холбогдолтой болох юм байгаамаа
Я: - Энэ ажилруу яагаад орох болсон вэ?
- Би олон жил хөдөлмөрлөөд та нарын бүтээж чадлаа өөрийн гараар. Хүн аягүй сонин юм билээ, нэг юм хийгээд дуусчингуут дараагийнх нь асуудал орж ирдэг юм билээ. Хийвэл өндөрсөөд байдаг юм билээ би юу бодсон гэвэл барилгын хуурай гор...гэж байдаг байхгүй юу хуурай ... усаа хийгээд
Бүх юм чинь стандартын дагуу байж бүтдэг байхгүй юу, одоо манай монголд гадна талын шалыг/шатыг стандартын дагуу хийж байгаа нэг ч газар байхгүй яагаад гэвэл тэр зуурмаг нь болуул буруу бүтэцтэййй тэ, ерөөсөө ямар ч юм стандартын юу хангаагүй учраас бүгд нурсан байдаг тийм үү, энийг би харчихаад Германд хуурай зуурмаг хийдэг юм байдаг байхгүй юу, зориулалт зориулалтаараа 2 литр ус хийгээд зуураарай, гээрэй ч гэдэг юмуу тэ, тийм хуурай зуурмаг хийе гээд би яг тэр барилгаа ашиглалтанд оруулсан 2006 онд бодож байлаа. Зөндөө зүтгэлээ, зөндөө юмыг ойлголооо, энэ зуун модны Дарханы тийм ээ цементийн үйлдвэрийн гаргасан цемент бүгдийг нь аваад Германы мэргэжлийн лабороторид компанид шинжлүүлээд ийм ийм бүтээгдэхүүн хийж болох юм байна гэдгийг ингээд аваад үзлээ цуглуулчихлаа. За ингээд байж байтал би бас бодлоо
Барилгын материал холбогдлын газрын Намжилдорж ч билүү тэр ахтай уулзсан чинь өө наадхыг чинь энэ Эрэл компани хийх гэж байгаа гэж надад хэлдэг байхгүй юу, Максип гээд брэнд оруулж ирдэг гэж хэллээ. Тэгэнгүүт нь би бодлоо, хүмүүс хийх гээд эхэлчихсэн зүтгэж яваа юмыг бид нар зэрэгцэж давхиад жижигхэн зах зээл дээр нэг нэгнийгээ унагаагаад яах вээ, тэгээд би шууд тэгээд хаагаад ингэсэн. Бид нар нэг нэгнийгэаэ дэмжиж ажиллах ёстой болохоос нэг нэгнийгээ шатаах ёсгүй. Ингэдэг учраас бид нар ерөөсөө урагшаа явахгүй байгаад байна. За тэгвэл ондоо юм бодъё. За тэгээд жоохон пауз авлаа. Тэгээд нөгөөдөх Германд амьдрах нөгөөдөх виз мизээ аваад ингээд бүх юмаа хөөцөлдөөд яг тэгээд таарлаа. Оюутныхаа визийг болиод жирийн үнэмлэхтэй болоод 2009 он боллоо. Тэгээд явсаар байгаад 2010 онд 1 сард 2 сард ирлээ. Ээж минь нас барлаа намайг ирсний дараа. Ээжийнхээ дурсгалд зориулж зүгээр ингэж би явмааргүй байна, миний ээж өөрөө хүүхдийн эмч, дандаа бусдын төлөө гэж явдаг би юм аваад өгөхөд хадгалсаар байгаад дүүдээ өгчихдөг хүүхдүүддээ өгчихдөг бусад хүнд өгчихдөг тийм хүн байсан тэ миний ээж, тэгээд би энийг зүгээр өнгөрөөмөөргүй байсан, за тэгээд ээждээ зориулж мод тарья гэж бодоод хашаан дотроо мод тарьсан, 170 мод тарьсан, зүлэг мод гайхамшигтай, байгалимйн бүтэц ургахдаа хүртэл аягүй сонин юмнууд тохиолдсон. Тэгээд би ингээд ... гэж ярьсан шдэ тэ, мөнгөгүй байгаад байдаг карманд 20 төг байгаад байдаг, яаая даа гэж бодоод гэхдээ би мод тарьж чадна гэдгээ мэдрээд байгаа байхгүй юу, тэгээд манай ах хэлсэн тэ ялалтын талбай дээр мод үржүүлгийн газар нягтлан болчихоод байж байнаа, тэгээд яг тэр долоо хоногт нь ерөнхийлөгч зарлиг гаргаад модны өдөрийг зарлаад ялалтын талбай дээр 3 гэр барьчихсан байгаа байхгүй юу 2 давхар нэг ногоон хүрээтэй гэр барьсан, тэгээд би давхиад орлоо, нэг үг солилцохгүйгээр надад мөнгө өгөхгүй гэдгийг нь мэдэж байгаа байхгүй юу, шууд нүдийг нь хараад л мэдэж байгаа байхгүй юу ...бүсгүйн нүдийг харлаа шууд ойлгочихсон би. Юу ч ярих шаардлагагүй шууд гүйж гараад машин дуудаад шууд нөгөө ... нөгөө бүсгүй аймар гайхлаа тэ, би мөнгийг нь авчихсан ч билүү гэж бодож байгаа байхгүй юу тэ, хүн учиргүй мөнгийг нь өгөх.... гээд байнгуут чинь гайхна биз дээ, тэгээд би хэллээ за би ингээд байшингаа аваад зугтаачихаж чадахгүй ээ, энчээ ингээд байжинаа, одоо дараагийн 7 хоногт мод тарих ... дууслаа. Энэ моднуудаасаа надад нэгийг өгчих өө, сүйрээд унахгүй ээ, би чамд мөнгөтэй болохоороо өгчихнө өө, за гээд, шууд аваад очоод тарьлаа, тэгээд байж байтал манайх чинь нөгөө налуу шдэ лантуугаар цохисоор байгаад бүгдийг нь зөөгөөд хаячихлаа, тэгээд нөгөөдөх ийм налуу газарт нөгөөдөх үрээрээ ургуулах гэхээр урсаад байдаг байхгүй юу тэ, тогтохгүй аймар ... тэгсэн чинь манай урд талын Монгол дизель гээд компани гээд байгаашдэ, тэр нь тохижилт хийгээд бүх юунуудаа гаргаад хаях гээд бэлджийдаг байхгүй юу, давай би авъя гэхэд өө ав ав гээд баяртай байгаа юм чинь, давай....х гээд яаая даа гэж бодоод явж байсан чинь нэг залуу өргөө рүү алхаад явж байсан чинь нэг залуу ...ямар сонин юм бэ тэ, яг ингээд налуу хэсэгт нь дүүрсэн, тэгээд модоо тарьсан, тэгээд мундаг ургасан, тэгээд би нөгөөдөх, анх нөгөө анх яг эхний байдалдаа бетон ямар байв, дан ажил хийж байхдаа ямар байв тэ, зүлгээ тарихад ямар байв, мод тарихад ямар байв, бүгдийг нь яг зураг аваад яваад байсан байхгүй юу, ингээд бүх ингээд ургасны дараагаар бүгдийг нь би нөгөөдөх хурууныхаа хээг өгөөд шинэчилсэн бүртгэл хийдэг шдэ тэ, өгөөд орсон чинь ...ах дууддаг байхгүй юу, Чука чи аягүй гоё мод тариад байсан тэ, альбомоо өгчих би чамайг уралдаанд оруулна аа гэв ээ, 50 мянган төгрөг зарцуулаад л аягүй гоё зураг мургаа угаалгаад л альбом хийлээ, тэгээд дүүргийн уралдаанд оролцуулна гэлээ, за океу дүүргйин уралдаанд оролцуулна гэх юм бол энэ хавьдаа л лав над шиг ийм юм хийсэн хүн алга, тэгэхээр ямар ч байсан 3-р байр бол найдвартай гэж бодож байгаа байхгүй юу яг. Тэгээд би хэлэхгүй юу дахиад нөгөө уралдаан муралдаан юу болсон бэ би мөнгөө авъя гэсэн чинь нөгөөдүүл чинь инээгээд та чинь ёстой алдаг гар байна, уралдаанд орчихоод шалгаруулаагүй байхад мөнгөө авъя гээд байдаг хүн байдаггүй шд ямар сонин юм гээд, гүйээ гү ямар ч байсан би 3-р байранд орсон нь найдвартай би мөнгөө авъя надад мөнгө хэрэгтэй болоод байна гээд, та байж бай байж бай хэд хоногийн дараа зоригоо ах хүрээд ир гээд очсон чинь харин таны материалыг хот руу явуулчихсан гүйээ тэгээд хот мот маань яамай надад энэ дүүрэгт ямар ч байсан би байр эзэлсэн би мөнгөө авъя гээд та байж бай л даа гээд дахиад 2 3 хоногийн дараа очсон чинь за хотоос шалгарч байна шүү гээд за гээд очсон чинь харин шалгараад түрүүлчихсэн байсан, тэгээд хотын даргаас шагнал өгсөн. Тэгээд би хотын дарга Мөнхбаяр даргын гарыг бариад тавьдаггүй байхгүй юу хүмүүс гайхаад хажуу талын хүмүүс гайхаад намайг тэ, за Мөнхбаяр дарга аа дараагийн удаа би аягүй том төсөл барьж орж ирнэ шүү тэ, тэгэхэд та дэмжих үү? Гээд, тэгээд 4 сард Берлинд очиход нь Эрдэнэчулуун байна аа гэхэд намайг шууд таньж байна лээ шд тэ, тэгээд шагнал авч байх мөчид надад санаа орж ирж байгаа байхгүй юу би 170 мод тариад ингэж гоё болгочихож байгаа юм чинь Монголчуудыг бүгдийг нь нэг дор цогцлоож чадах юм бол аймар том юм болох юм байна гээд санаанд орж байгаа байхгүй юу тэгээд тэрний өмнөх жилд нь Берлинд байдаг Монголчууд шинэ жилээ хийгээд ширээнүүдэд интернэт тавьчихаж байгаа байхгүй юу тэгээд номерлцон, тэгээд бид нар цэцэрлэг хийж болно оо, бид нар нөхөн сэргээж болно, аа цэцэрлэг байгуулж болно, аан гэхдээ хаана ч байдаг юм хийвэл энэ хэнд ч сонирхолтой биш, тэрнээс 100 жилийн өмнө хийцэн хүмүүс ч байна, 300 жилийн өмнө хийцэ ч улсууд байна, сонин биш. Жишээ нь яаж дэлхийн хүмүүсийг татах вэ, тэгэхээр бидний бүтээлүүд маань эхнээсээ л маш гайхамшигтай ажил байх ёстой, дэлхийн бөмбөрцөг, одоо байгаа таван тив гэдэг бол гайхамшигтай, африкийн хүмүүс африктаа, америк хүмүүс америктаа, жирийн иргэд, жирийн иргэд шүү мундагчуул биш, жирийн иргэдэд оролцох боломжийг өгье өө, тэрүүгээрээ дэлхийн цэцэрлэг гэж байгаа шүү, тэрнээс бол бараг манай монгол улсаас бусдад нь бүгдэд нь байна тийм үү, тэгэхээр жинхэнэ утгаараа дэлхийн цэцэрлэг ямар байх уу гэхээр дэлхийн хүмүүсийн оролцсон оролцоотой байх юм тийм үү, гэж бодож энэ ажлыг хийхэд хүрсэн юм бгамаа. Аймар урт түүх ярьсан уу тэ кк
Я: - Таны хамгийн том зорилго юу вэ?
За, харж байгаа зорилго бол ерөөсөө л ийм, бид нар дэлхий ертөнц бол ерөөсөө л ганц юм. Бид нар зүй бусаар харьцаад, хүн бол ерөөсөө эдэлж хэрэглэх юм нь ч бэлэн байдаг, аа тэрнээс илүү эдэлж хэрэглэх юманд шунаад байгаа чинь ерөөсөө аймар буруу байгаад байгаа байхгүй юу, энэ их шунал тийм ээ, энэнээсээ болоод энэ газар дэлхийг сөнөөдөг, ирээдүйгээ ... байгаа чинь эндээ байгаад бгам. Энэ их буруу шүү, энэ чинь буруу шүү тэгвэл юу хэрэгтэй юм бэ, ганцхан гэр бүл мөртлөө олон давхар байшин бариад амьдраад байх ерөөсөө шаардлагагүй ээ, хэрэглээгээ хэрэгцээгээ багасгая аа, ялангуяа баруунд Германд бол аймар хүчтэй явж байгаа байхгүй юу, Герман улс мундаг юу амьдардаг шдээ юу билээ, ерөнхий нөгөө зөв хэвшилтэй, архи уугаад хэтэрхий архи уугаад яваад байхгүй, орой 5 цагаас хойш хоол идэхгүй тэ, мэдэхгүй хүмүүс бол тэрийг аймар нарийн харамч марамч гэж ярьж болно, энэ нь ерөөсөө харамлаад юмуу нарийлж байгаа юм ерөөсөө биш. Зөв хэрэглээ. Нэгэнт хэрэглэж чадахгүйгээс хойш ерөөсөөө хэрэггүй шдэ, зөв хэрэглээнд сургая. Дэлхийн хүмүүсийг шүү. Дэлхийн хүмүүсийг зөв хэрэглээнд сургая, зөв юманд сургая. Энэ их машинтай 4 7 милляард машин уначихаад юу болохов тэ, энэ болгоныг зөв юманд оруулахын тулд хамтарч ажиллах ёстой, хамтарч дасгал сургуулилалт хийх ёстой тийм үү, тэгсэн цагт, энийг хийгээд бэлэн болгосон цагт дэлхийн хүмүүс ойлгочихно. Аа хамтарч чадах юм байна, зөв юмандаа төвлөрч чадах юм байна, зөв голдиролд орж чадах юм байна, дэлхий ертөнцөө аварч чадах юм байна. Ач холбогдол нь тэр.
Я: - Ажлын явагдах үе шат, төлөвлөгөө ямар байгаа вэ?
- Хамгийн анх санаа төрснөөс хойш би өөрөө гадаадад байсан учраас та бүгдтэй биечлэн уулзах боломж байсангүй ээ тийм ээ, мний хувийн амьдрал гээд. За тэгээд би юу гэж бодсон гэхээр эрх биш гэртээ компютертэй хүмүүстэй танилцъя, эрх биш ажил дээрээ ком-той хүмүүстэй ярилцъя, гэр хорооллын хүмүүстэй харилцахад бэрх байна хол байна, аа ком-той хүмүүс чинь эрх биш нэг холбоо тогтоогоод суухад эхлээд би танилцуулъя хүмүүстээ танилцуулъя, ингээд нэг бүрчлэн ярья, за ингээд явлаа. Мундаг супер явж байлаа тэ, тэгсэн чинь нэг өдөр пан, алга болцон тэ энэ чинь л ингээд алга болгосон хүмүүс шоконд орсон тэ, одоо ч хүртэл шокноосоо гарч чадахгүй байгаад байна, бага багаар гайгүй болно гэхдээ болоогүй, тэгээд аймар шоконд орлоо хүмүүс маань алга болчихлоо тэгэхээр надад аймар том сургамж өглөө. Тэгээд фэйсбүүкд орлоо, хүмүүстэй танилцлаа хүмүүс үр бүтээлч биш байдлаар орж ирдгийг ойлголоо. Хүрээлэл нь ямар юм байдгийг би ойлголоо, энэ 4000 хүнтэй би 4000уулантай нь бараг ярьлаа асар их цаг зарцууллаа. Хэдийгээр өнөөдөр ирэхгүй байгаа ч гэсэн тэр хүмүүсийн сэтгэлдэх галыг нь асаачихсан. Би бүр тууштай явж байгаа, би бүх юмыг орхиод явж байгаа гэдгийг хүмүүс харж байгаа, заавалчгүй тэр хүмүүс пост коммент бичих албагүй, уншаад л явж байгаа, уншихгүй хааяаа нэг хардаг ч хүн байгаа. Миний бүр санаанд орж байгаагүй хүмүүс хүртэл гэнэтхэн юм бичдэг, уншаад явж байсан байгаа байхгүй юу тэ, эндээ асуудал байгаа. За одоо твитерт хүчтэй үзнэ хүчтэй орно. За энэ бол медиа талдаа шүү. Одоо зохион байгуулалт талаасаа ярья. Эхлээд төрийн бус, за ямар ч юм хууль зүйн үндэстэй байх ёстой. хуулийн этгээд байх ёстой, хуулийн этгээд болохын тулд эхлээд ТББ түрүү жил байгуулсаааан. За ингээд явж байхад хүмүүс маань, юу гэдэг билээ энэ чинь яг ном журмаараа явж байгаа зарим хүмүүс аймар их мөнгө олно гээд бодчихсон хүмүүс ч явж байгаа, бүтэн жил яваад итгэл үнэмшилтэй болж чадахгүй байгаа хүмүүс ч байгаа, янз бүрийн хүмүүс байгаа. Тэр бол нормал. Байх ёстой. За ингээд дараагийн шатандаа орж ирж байна тийм үү, дараагийн ш атандаа орлоо нөгөөдөх бүтэн жил ярилцсан хүмүүс сэтгэл зүрхийг нь ойлголцсон хүмүүс сэтгэлийнх нь галыг нь асаасан хүмүүсээ цуглуулж байна. Бүгдийг нь цуглуулаагүй шүү. Өнөөдөр би ТББ гэдэг байдлаар л цуглуулсан шдэ, тэрнээс биш бүх нөгөөдөх ярилцсан бүх фэйсбүүкт ярилцсан бүх хүмүүсээ оруулах гэж оролдоогүй эхний ээлжинд тэ би дараа нь гэж бодсон тэ тийн.
Тэгээд багаа бүрдүүлсний дараа, эхлээд яг юунаас эхэлж явах юм гэдэг таны төсөөлөл?
Яг ажлаа гэдэг нь яг аль алийг хэлж байна вэ? Мэдэхгүй, заамар дээр юмуу яг алийг хэлээд байгам?
Одоо Заамар дээр л гэсэн үг л дээ, тарих газруудаа та яг ямар ямар
Аа за ингэнэ, ингэнэ. Түрүү жил түрүү жилийн Энхтөр ахыг манай Германд ...ийм ийм байна аа гээд. Ерөнхийлөгчийн айлчлалын үед повэрпойнт прэснтэйшнийг ...-д манай бүгдээрээ ажиллаа л даа. Тэгж байхад тэр хүн оон ийм хүн байдаг юм байна шүү, тэгээд Энхтөр ахтай намар 8 сард Энхтөр ах намайг Заамарт аваачаад аан ингээд бүтэн өдрийн аялал хийгээд, бүх газруудаар яваад ингэсний дараагаар би нөгөөдөх анхандаа бол аймар хэцүү санагдаж байсан яагаад гэвэл ядаж л нөгөөдөх мод үржүүлгийн газраа ч хийж эхлээгүй.
Тэгсэн чинь аз таараад Энхтөр ах мод үржүүлгийн газартай байсан. За энэ жил юу хийх вэ гэхлээр, бид нарт бааз суурь байгаа, Энхтөр ахын мод үржүүлгийн газрыг өргөжүүлнэ. 1-т. Бүр далайцтай хийнэ. 2-т нь гэх юм болуул, энэ цэцэрлэгээ хийнэ. Яаж ч байсан хийнэ. Бүр ёстой нэг зүтгэсээр байгаад хийнэ. За 3дахь ажил нь гэх юм бол ахын хэлсэн 3 газар байгаашдэ, тэрний 1-т нь 100 мод тарина. Одоо миний 6 сар хүртэл хийх ажил энэ юм бгам. Тэрэн дундаа, мод тарьж эхлэхээс өмнө, яараад байгаагийн учир юу гэвэл чи бол медиа маркетингаа хийгээд байгаа, би одоо юу хийх вэ гэхээр нөгөө нийгэмд. Манай Герман гишүүн надад аймар эрч хүч өгч байгаа байхгүй юу, дэлхийн 30 улсад төсөл хэрэгжүүлсэн мундаг байгаа байхгүй юу, чи монгол улсынхаа заавалчгүй ерөнхийлөгч байх албагүй, гол нь хүлээн зөвшөөрөгдсөн, нэг...тай улсуудтай нэг бүрчлэн уулзана. Энэ улсуудыг ажилдаа оруулна. Тэрний дагуу багштай ярина, Пүрэвбат. Дараа нь Баттулга ахтай уулзана, Хөдөө аж ахуйн яамны сайд. Дараа нь Ганбаатар ахтай уулзана. Чойжамц гуайтай уулзах гээд би ярьчихсан байгаа. Сосорбарам ахтай уулзана. Ерөнхийлөгчийн бүх зөвлөхүүдтэй нэгбүрчлэн уулзана. Ерөнхийлөгчтэй уулзах гээд байна шдэ, тэр хооронд манай бүлгийнхан нөгөө тараах материалаа өгөөд яваад байна шдээ, тэр хооронд би нөгөөдөх хүмүүстэй яриад яваад байна шдэ, ямар гайхамшигтай мэдээ вэ Лука, түрүү жил манай ТББ байгуулагдсан Цогтсугар ах маань ерөнхийлөгчийн зөвлөх болчиж. Дээр нь Батзаяа байгаа,хуучин ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга байсан одоо ММ агентлагийн дарга болчихжээ. За энэ хоорондоо ярьж байхдаа баримтат киноныхоо бичлэгийг аваад яваад байна . Энэ 3н ажлыг хийхээр төлөвлөж байна.
Юу юу байгуулна гэж та төлөвлөж байна? Зохион байгуулалт.
2010 онд ирээд 2хон удаа ТВ үзсэн. Нэг нь болохоор аав маав нь бүх хүмүүс нь алуулцан нэвтрүүлэг байсан, нөгөөдөх нь болохоор багшийн нэвтрүүлэг байсан. Багш бид хоёр юу ярьсан гэхээр манай Монгол үндэстний барилгын онцлог, классик аргууд. Шууд толгойд шингэчихсэн байхгүй юу, яг энэ цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн Монгол барилгын онцлогоор барина, юун хятад нтр биш шүү. Хятад биш байна, Солонгос биш байна, Тайландын барилгын стилл биш байна гэдгийг онцлон тодорхойлж харуулах барилгууд баригдана. Тэнд юу байхав гэхээр хамгийн түрүүнд ажилчдын байр байна. Ажилчдын байрыг барихдаа хаягдал цаасыг нягтаршуулсан байр, за тэнд хэн ажиллах юм бэ гэхээр одоо ирэх долоо хоногоос эхлээд би Эко Ази сургууль дээр хамгийн түрүүнд очъё гэж бодож байна, тэгээд энэ байгаль орчны холбогдолтой болон мод тарьдаг одоо ландшафтын сургуулиуд хаана байна тэ, ХААИС, ШУТИС, Эко ази гээд бүгдэнгээр нь би явна, тэнд хүүхдүүдтэй багш нартай уулзахаас гадна, 2011 онд Учралын ....тогтсон юм. Аймар сонин. Тэр нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байсан бэ гэхээр бүтэн өнчин хүүхдүүдийг 18 нас хүрэнгүүт МУ шууд баяртай гээд байрнаас нь хөөгөөд гаргадаг юм гэнэ ээ, 18хан настай бүтэн өнчин хүүхэд хаана очих уу ойлгомжтой тийм үү, ийм орчинд жил болгон 50 орчим хүүхэд гардаг юм гэнэ ээ, тэр хүүхдийг би авмаар байна, тэр хүүхдүүдийг энэ сургуулиудад сургамаар байна, энэ дээр бас Герман нөхөртэй Монгол эмэгтэй, Германаар орчуулаад байгаа бүсгүй бгаз? Тэр энийг даагаад явах юм бгам. Хүнээ бэлдэнэ шдэ бид нар. Тэрийг хийгээд явах юм бгама ирэх долоо хоногоос. За гол асуулт юу байна?
Юу юу байгуулах вэ?
Аан тэрэн дээр байна шдэ, дэлхийн хосууд ирдэг дэлхийн гайхамшигтай том 4 төрлийн шашны сүмтэй, тийм хуримын ордон барина. Монгол хүүхдүүдийг амраадаг амралтын газар барина. Мэдээж олон улсаас мод тарихад туслах гээд, тусламжийн....байна. за энэ гурав ямар ч гэсэн байна. Аа тэгээд усан бассейн гэх мтэ, яг нүдэнд тодорхой харагдаж байна л даа, сая багштай очоод ярилаа, хийд байгуулъя аа, та зураг төслөө гаргаж өгөөч ээ гээд. За дараагийн асуулт. Наадахаар чинь явчих юмуу? Тийм энүүгээр л явчихна.
Хүлээгдэж буй үр дүн гэж, та энэ төслөөс ямар үр дүнг хүлээж байна?
Үр дүнг ярьчихсан дөө, аягүй их алт ухаад байна, бэлчээрийн талбай модтой болно, зүлэгтэй болно. Мал өснө, мал эрүүлжинэ тийм ээ, тэгээд хүн бүр эрүүлжинэ. Нутгийн иргэд тогтмол орлоготой болно, хамгийн наад зах нь гэхэд л 10хэдэн давуу тал банйа л даа.
Одоо ингээд жишгээ илэрхийлчихсэн зөвлөх баг ч гэдэг юмуу хүмүүсийн жагсаалт надад хэрэгтэй байна л даа?
Аа тэрийг би чамд гаргаад өгчихье, тэрэн дээр ямар хүмүүс байх вэ гэхлээр, түрүү жилийн 4 сард Халлэ гэдэг хотод Монголын ..../34:34/судлалын 50 жилийн ой болоод, тэнд дэлхийн 10хэдэн улсуудаас 210н хэдэн эрдэмтдийн Монголоос 32 нь гарч байсан, тэр хүмүүстэй би бараг нэг бүрчлэн бүгдэнтэй нь уулзсан байгаа. Тэр улсуудыг бүх хаяг надад байж байгаа. Тэр хүмүүс бол тодорхой хэмжээгээр оролцоно. Дээрээс нь манай гишүүд байна, 1-т Германы Люүбек гээд хотод амьдарч байгаа Манфрэт Хэдбак гээд хүн байгаа, тэр болохоор 91 оноос хойш манай МУ-д гурван газар мод үржүүлгийн газар хийсэн хүн байгаа. 2-т Вааян Штэфан гэдэг хотод байгаа европдоо 3-т ордог Хөдөө аж ахуйн том захиалагч хүн байгаа. Энэ хүн бол бидний ажлуудыг эхэлсний дараа том тусламж үзүүлнэ ээ гэсэн амлалт өгсөн байгаа. 3-т нь гэх юм бол Ханна кнафт гэж хүн байгаа. Германы байгаль орчны газрын дарга, 1976 оноос хойш Монголд олон удаа айлчилсан, байгаль судлаач хүн байгаа. Тэр хүн мундаг туслалцаа үзүүлэхээ амалсаан. Герман хүмүүс амалсан бол тэрэндээ хүрдэг ээ. За тэгээд европын парламентийн бүлгийн гишүүн эмэгтэй байгаа. Тэр бас туслана гээд амалчихсан байж байгаа. За тэгээд европын 3дахь том онгоцны буудлын дарга нь Монголч эрдэмтэн хүн байдаг юм. Тэр хүн бас мундаг туслалцаа үзүүлэхээ амалсан. Бас нэг хүн нь болохоор манай гишүүн байгаа. Тэр болохоор дэлхийн 30аад оронд байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг удирдаж байсан хүн байгаа. За ингээд эхний толгойд бууж байгаа хүмүүс ийм байна, дээр нь бол манай Одгэрэл гээд Германы хөрс сайжруулдаг Хэропак технологиор хийдэг компани байдаг тэрний төлөөлөгчөөр ирэх юм байгаамаа. Хөрс шинжилгээ, хөрс баяжуулалт дээр бас ажиллах юм бгам. Дээр нь манай тэр Сүхрагчаа гээд гишүүн байгаа. Тэр Враяберг гээд хотод уул уурхайн их сургуульд Монгол Германы ЗГ хоорондын байгууллагын гэрээний тэтгэлэгт сургалтаар сурч байгаа. Гэх мэт ингээд олон хүмүүс байна аа. Мэргэжлийн талаа гэвэл ийм байна.
Өнөөдөр ирсэн Ганчөдөр Хандаа эгч гэх мэт хүмүүсийг бүрдүүлнэ ээ. Зөвлөх багаас манай менежер болох Буйданбаатар маань эхний өдрөөс эхлээд мундаг явж байгаа. Дээр нь мундаг ажил оруулж байгаа эгч бол манай өвөрмонгол эгч Урнаа байгаа, дэлхийн 100 мянган хүнтэй стадионд Монгол дуугаа хөгжимгүйгээр дуулж байсан тэр хүн бол мундаг том хүч болж орж ирж байгаа. Тэр үед төсөөлөгдөж байсан байхгүй юу, энэ ажилд маань Урнаа эгч ороод концертийнхаа дараа Би нэг мод тарих байгаль орчны чиглэлийн ажил хийж байгамаа, хэрвээ сонирхсон хүн байх юм бол надаас ирж танилцуулга аваарай гэж хэлээд гарахад миний нүдэнд харагдахгүй юу, бид нар энд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн” ТББ газраа албан ёсоор авлаа. Албан ёсоор ажлаа эхэллээ. Тэрний дарааагаар тараах материалаа модны хэлбэртэй, номертой.
/40:30/Дэлхийн модны цэцэрлэгт хүрээлэн заамарт гэдэг нэртэй. Франц ч юмуу өөр нэг оронд энэ ТББ байгууллаа гэхэд тэрийг яаж албажуулах вэ? Эсвэл төвөөсөө лиценз авдаг ч юмуу, жишээлбэл тийм арга хэмжээ манайх ЗБлдаг байхгүй юу, Америкт төвтэй, дэлхийн бүх оронд арга хэмжээ нь зохиогддог, нэг лиценз өгдөг байхгүй юу, та нар одоо энэ лицензийн дагуу ү.а явуулаарай гээд стандартыг нь тогтоогоод өгчихдөг, тэрнийх нь дагуу л явуулдаг байхгүй юу, тэрнээс халих юм бол, тэрийг жишээ нь тэгж стандартжуулах уу? Яаж албажуулах вэ? Тийм төсөөлөл байгаа юу л гэж.
Эхний ээлжинд Монголчууд байгаа газар, Монголчууд ихээр байдаг Солонгос Чех гэх мэт улсуудад байгуулна. Хайгаад л явж байна. Тэрийг байгуулахын өмнө ядаж тараах материалаа хийгээд хүмүүст үзүүлэн таниулах юмаа хийсэн байх хэрэгтэй. Би нэг удаа очоод яг сайхан зохион байгуулна.
Би нэг АНУ иргэн байлаа гэж бодъё, мод тарихыг хүсэж байгаа, тэгвэл яг тарья гэвэл яг яах уу?
Амархан. Тэр хүн 2 аргаар тарьж болно. Өөрөө биеэрээ оролцох. Хамгийн эхний барилгажилт гэдэг юмуу тэр юм нь бол World Camp байгуулна. Хүмүүс ажиллана, хажуугаар нь амарна. Тийм юм дэлхий даяар байна, тийм байгаа. Тэнд ажиллаад амарч болох нь ээ, 2-т нь интернэтээр модоо захиална. 144 төрлийн мод, зурагтайгаа, латин нэршилтэйгээ байж байна. Тэр хүн хулганаараа татлаа, өөрийнхөө дуртай газраа тавьлаа. Номероо авлаа. Эсвэл нэрээ өгнө. Номероо мартаж болно, тэгвэл нэрээрээ хайгаад л олчихно. Нэг мод тарьвал 50 доллар ч юмуу, 20 доллар ч гэдэг юмуу тэ, энд нь дугаарлах, арчилгаанууд, жилийн татвар гэх мэт багтана. Жилийн та баталгааны 2 доллар ч юмуу, зөвшөөрч байвал баталгаажуулаад л болоо.
Тариулагчид дараа жил татвараа төлөхгүй бол яах уу? Төлөхгүй бол ямар ч байсан тэр модыг үхүүлэхгүй нь мэдээж, явуулаад л байна, тэр хүн 3 жил 4 жилийн дараа ...
Төслийн багт ажиллаж байгаа хүмүүсээ ТББ-т албан ёсоор гишүүнчилж явах уу гэдэг асуудал байна л даа?
Тэрийг асуучихъя л даа, хүн дуртай үедээ орно биз, дургүй бол болино л биз.
Санхүүжилт?
Санхүүжүүлэх асар олон арга зам банйа, хамгийн эхлээд биднүүс ерөнхийлөгчтэйгээ ярина аа, ерөнхийлөгчтэй хамтарч ажиллана аа, ерөнхийлөгчийн өөрийн зарлиг байна, ойн тухай хууль мод тарих тухай хуулиуд зарлигууд байж байна. Нэгэнт л зарлиг гарчихсан, хууль гарчихсан бол тэрийг хэрэгжүүлэх ёстой. ЗГ, хэрэгжүүлэх агентлагууд байгаа. Тэр ажлыг одоохондоо хийж эхлээгүй байгаа. Фонд гэж байдаг болов уу үгүй болов уу би мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар одоогийн байдлаар бол хэрвээ Монголын иргэн болгон жил бүр нэг мод тарьж байх ёстой, ёсгүй бол тэр мөнгө гарах зардлыг ...тэр фонд хаа байна? Байхгүй бол тэр фондыг байгуулна. Тэрнээс манайх санхүүжилт авах хууль зүйн эрхтэй шүү. Яагаад гэвэл бүх Монголчуудын хийх хамтарсан мод тарих ажил учраас тэрийг хуулиар авах эрхтэй гэж үзэж байна.
2-т нь гэх юм бол Энхтөр ах хэллээ. Тэр алтыг нь авсан хүмүүсийг эрэн сурвалжлаад нөхөн төлбөр авна, ойлгохгүй нэгэнтэй нь шүүхийн шийдвэр аваад жинхэнэ ул суурьтай үзнэ. Сайд дарга хүмүүс угаасаа орж ирнэ тэднээс авна. Дээр нь нүүрс хүчлийн наймаа. Тэр байна. ОУ-ын сангууд байна. Ингээд би жагсаагаад бичмээр байна.
Нэг өрөө байр хэрэгтэй байна, ханаар нь дүүрэн цаасан дээр бүгдийг нь бичмээр байна. Энэ ажил бол Монголчуудад асар чухал ажил. Юун тэр таван толгой вэ, оюу толгой вэ.
2013 оны 1 сарын 13