Дээд эрүүл мэнд цуврал 3: Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго
Орчлонгийн ухамсарын хөгжил буюу хүмүүний туйлын зорилго
Орчлон ертөнц ухамсартай юу? Тэр нь хөгжил өөрчлөлттэй юу? Ер нь ухамсар гэж юу вэ? Гэх мэт нарийн төвөгтэй асуултууд ар араасаа гарна. Энэ бүхний хариуг олохын тулд ухамсар гэж юу вэ? гэдэгт түлхүүр хариулт, тодорхойлолт хэрэгтэй. Ухамсарын бүтэц бүрэлдэхүүний тухай бүдүүн барагч гэсэн зөв ойлголттой болвол тодорхойлолт гаргахад их дөхөмтэй болно. Ухамсар нь: Ухаан-оюун ухаан- сэтгэл сэтгэхүйгээс бүрэлдэн бүтдэг ажээ.
Үүнээс бид сэтгэл сэтгэхүйн талыг нь нягтлан үзвэл: сэтгэл сэтгэхүйн орон нь хоосон чанар, хэт чанарын ойлголттой адил, давхцсан мөн чанартай юм. Одоо ухамсарыг оюун ухааны буюу арга талаас нь бус билэг оршихуйн тодорхойлолт гаргая. Ухамсар гэдэг нь Оршихуйн чиг хандлага зорилго юм. Ийм өргөн утгаар авч үзвэл орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийг ойлгоход их дөхөмтэй байж болно. Дүрс үүсэхээс өмнө юу байсан бэ? Тэр үед ямар ухамсар байгаа бол. Мэдээж оршихуйн ямар нэг хэлбэр байсан л бол ухамсар байсан гэж үзэхэд нэг их алдаа гарахгүй.
Орчлон ертөнцийн үүслийг 15 тэрбум жилийн тэртээх их тэсрэлт буюу Сингулярний цэгээс эхэлсэн гэдэг. Тэрхүү их тэсрэлтээс орчлонгийн тоо томшгүй олон глактикууд үүсчээ. Сингулярний цэгээс урагших оршихуйн хэлбэр нь хоосон чанар, хэт чанар магадгүй ганцхан эх чанар ч байсан гэх үндэс бүрэн байна. Энэ үед дүрсжихүйн ухамсар байгаа биз. Хоосон оршихуйн чиг хандлага нь хуран нягтрах. Нягтарлын үр дүн нь тэсрэлт. Тэсрэлтйн үр дүн нь дүрсжилт байсан гэдэг нь маргашгүй ил тод харагдаж байна.
Байгаль орчлонгийн хөгжил, хөдөлгөөнийг сөргүүлэн харвал үр дүн нь зорилго байсан мэт харагддаг. Үнэндээ ч тийм юм. Тийм болохоор Сингулярний цэгээс урагших хоосон оршихуйн “ билэг оршихуйн” ухамсар нь дүрсжихүй “аргажих” байжээ гэдэг утга яандаа ойлгогдоно. Гуравдугаар мянганы босгон дээрээс орчлонгийн хөжглийг эргэн харвал дүрсжих, аминжих, амьтанжих, хүнжих, хүмүүнжих, бурханжих, үе шатууд тодрон гарна. Орчлонт ертөнцийн ухамсрын хөгжлийн ул мөр хүний ухамсарт тов тод илэрсэн байдаг. Дорно дахины тарнийн ухааны нээснээр хүнд хийн босоо долоон хүрд байдаг. Тэр долоон хүрд нь эх буюу төв судал баруун “арга”, зүүн ”билэг” судал ороон сүлжилдэж үүсдэг. Хүрд бүр өөр өөрийн ухамсартай бөгөөд гадаад оронтой харилцах нэвтрэлцэх өөрийн арга мөртэй юм. Ийм болохоор хийн долоон хүрдийг ухамсрын долоон түвшин гэж болно. Ахар сүүлэнд анхын хийн хүрд байрладаг.
Энэ хүрдний үндсэн чанар нь амиа хамгаалах байдаг. Дүрсжиснээс хойш хэдэн галавын туршид өсч төлөвшин үүссэн “амь” туйлын үнэт зүйл мөн. Амьтай бүхэн байгалийн зөн билгээрээ амиа хамгаалдаг. Тэр нь сул дорой идэвхгүй, идэвхтэй янз бүр байдаг. Мод ургамалд ч ийм шинж бий. Өт хорхой шавьж адгуус араатан жигүүртэн хүн бүрд амиа хамгаалах өөр өөрийн өвөрмөц аргатай ч зөвхөн амиа хамгаалахын хувьд ижил юм. Үүний дээр асуух нурууны хүрдэн гэж бий. Энэ хүрдний ухамрын ноён нуруу нь тааламж байдаг.
Нэг эст амьтнаас хүн хүртэлх бүх амьтан өөрөө хамгийн тааламжтай орон зай, цаг хугацааг эрэлхийлж тэмүүлдэг. Гүрвэл чулуун дээр хэвтээ нуруугаа наранд ээх, хонь ямаа хотондоо тарайж хэвтээд яраглах, хүн гэртээ аяглах мөн чанартаа ижил юм.Гуравдахь ухамсарын түвшин буюу хүрдэнг хүйн хүрд гэнэ. Энэ хүрдний онцлог нь Би гэсэн бие даасан байдлыг илэрхий бий болгоно. Бас амь тааламж бие гуравт нь ямар нэг саад бэрхшээл учруулагч гарвал түүнийг хүчирхийлэн зогсооно. Тийм болохоор гуравдахь хүрдэнг хүчирхийллийн ухамсартай гэж болно.
Хүчирхийлэлгүй амьд оршихуйн байхгүй ногооны талбайд зэрлэг их ургавал таримал ногоо зэрлэгийн хүчирхийлэлд өртөөд ургац өгөхгүй амьтан мал араатан жигүүртэн хүнд энэ ухамсрын зан үйл байнга их эрчимтэй тод илэрч байдаг. Дөрөвдэхь хүрдэн зүрхэн хүрд гэнэ. Өөрийгөө ба төрлөө хайрлах ухамсар ялгаран хөгжиж төлөвшсөн ухамсарын дөрөвдэх шат юм.
Орчлонгийн ухамсрын энэ дөрвөн түвшинд бүх амьд оршихуй бие биеэсээ бараг ялгарахгүй адил юм. Амиа хамгаалах, тааламж эрэлхийлэх, хүчирхийлэх, хайрлах ухамсрын дөрвөн төлөв ургамлаас аваад хүн хүртэлх бүх амьд амьтанд байна. Ухамсрын хөгжлийн алхам байгаа уншигч та мэдэрч мэдэж байгаа. Түүн дэр чинь нэмж нэг зүйлийг хэлэхэд хүн амьтан чанараасаа нэг их салж чадаагүй байна гэсэн үг харамсалтай ч гэсэн үнэн ийм л байна.
Дэлхий даяар хайрыг бус хүчирхийллийг хөгжүүлэн дэмжиж байна. Уралдаан тэмцээн ч гэсэн хүчирхийллийн арай азтай аюул осол багатай хэлбэр мөн. Хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн дайн дажин өнөөдрийн бэлдэж нөөцөлсөн буу, сум, атом, нейтроны бөмбөг, пуужин аллагын тоног төхөөрөмж, хүн орчлонгийн ухамсрын гуравдахь түвшнээс дээш алхаагүй байгаагийн баримт юм. Орчлонгийн ухамсарын тавдахь түвшний хүрдэнг монгол ном сударт хоолойн хүрдэн, дуун хүрдэн гэхчлэн нэрлэж бичсэн бий. Ухамсрыг зүрхэн хүрднээс эхлэн ёс зүй, сэтгэл сэтгэхүйн агуулгаар нэрлэх нь илүү зохистой төдийгүй зөв юм. Зүрхэн хүрдэнг, хайрын хоолойн хүрдэнг энэрхүйн цохны хүрдэнг нигүүлсэхүйн зулайн хүрдэн бурханжхуйнхэмээн нэрлэвэл илүү ил тод ойлгомжтой болно. Махан биеэс хөндийрөн билэг оршихуй руу ойртон нэгдэх хандлагатайг бодсонч чингэж нэрлэж заншмаар санагддаг.
Энэрхүйн хүрдний ухамсарт хүн л хүрэх боломжтой. Хүний амьтнаас ялгарах онцлог нь орчлонгийн ухамсрын хөгжлийн чиг зүгийн дагуу өөрийгөө хөгжүүлэн ухаанаа тунгалагшуулан сэтгэлээ ариусгах энэрхүйд хүрэх боломж юм. Энэрхүйн хүрдний ухамсар нь бүх амьд оршихуйг хайрлан хамгаалах явдал юм. Ухамсрын энэ түвшинд хүрсэн хүн туйлын өршөөнгүй уужуу болж бусдын төлөө амьдарч бусад бүхий л юмс миний төлөө амьдардгийг ойлгодог.
Орчлонт ертөнц амин барилдлагатайг ухаарна. Хайр бол өөрийгөө, үр удмаа, хань ижилээ, төрлөө, улс орноо гэх мэт ямар нэг зааг хязгаартай байдаг. Хайр нь нөгөө талдаа үл хайрлах үзэн ядах, нөхөр дайсан гэх мэт ялгарал үүсгэхдээ амархан учраас явцуу юм.
Энэрхүйн ухамсар энэ бүх эндэл дутагдлаас холдож эргэж холилдохгүйгээр ангижирсан байдгаараа яахын аргагүй давуу дээд юм. Хийн зургаа дахь хүрдэн цохны, гуравдахь мэлмий гэх мэт нэрлэдэг. Ёс зүйн үүднээс бол ухамсрын энэ түвшин нигүүлсэхүй буюу орчлонгийн хайр, бурхны ивээл юм.
Нигүүслэл нь амьтай , амьгүй, биетэй хоосонг ч ялгалгүй ивээлдээ багтаадгаараа алагчлалгүй хязгааргүй хайр юм. Ухаан ухамсраа хөгжүүлэн сэтгэл сэтгэхүйгээ ариусгасан хэнч бай гэгээрэх бүрэн боломжтой. Гэгээрэл хэмээгч нь одоохондоо бидэнд мэдрэгдэж байгаагаараа бол орчлонгийн ухамсрын хөгжлийн дээд туйл юм. Хүмүүн болж төрсний туйлын зорилго нь орчлонт ертөнцийн ухамсрын дөрөвдэхь түвшнээс дээшлэн гэгээрч бурханжих юм гэдэг хэнд ч ойлгомжтой боллоо...
Х.Цэрэндорж
ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номоос цувралаар хүргэж байна.