ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД Хөтөлбөрийн
Нэг. Зорилго
Эрүүл мэнд дээд эрүүл мэндийн ялгааг хүн бүрт ойлгуулж дээд эрүүл мэндэд тэмүүлэн түүнд хүрэх мэдлэг арга дадлагыг олгоход оршино. Дээд эрүүл мэнд гэдэг нь:
- Бие эрүүл - Гоо сайхан ,
- Ухаан саруул - Цэцэн мэргэн,
- Сэтгэл ариун – Өршөөнгүй уужуу,
- Дотоод хийн эргэлт тэгш - Амар амгалан,
- Амин орон цэвэр – Гэрэлтэнгүй тунгалаг байхыг хэлнэ” гэж бид томъёолж байна.
Дэлхийн аль нэг гэгээрэнгүй улс орноос хэзээ мөдгүй дээд-эрүүл мэндийн төлөө уриа дуудлага хөдөлгөөн эхлэнэ. Үүнийг л монголоос эхлүүлье гэж бид зорьж байгаа юм
Хоёр. Онолын үндэслэл
- Монголын уламжлалт арга бэлэг ухааны хүнийг үзэх үзлийн бүрэн цогт сургаал монголын ба дорно дахины уламжлалт тэжээхүй ухааны гурав таван махбодийн онол баримтлал харилцан барилдлага шүтэлцээний хууль номнол
- Монгол зурхайн ухааны од гариг, нар сар дэлхий байгаль хүний биеийн хэмгүй хэмнэлийн давтамжийн үзэл баримтлал
- Монгол Түвд, Энэтхэгийн тарины гүн ухааны туулж таньсан сургаал онол
- Орчин үеийн квантын анагаах ухааны үзэл нээлт баталгаа
- Элементарны физикийн хамгийн шинэ ололт амжилт нээлт
- Орчин үеийн анагаах ухааны онол пратикийн ололтыг дээрхи суурь онолуудтай харьцуулан эс молекул эгэл бөөмсийн түвшинээс цаашхи хэт нарийн түвшиний онол сургаал үйл ажилллагааны пратик үр дүнд үндсэлсэн болно.
Гурав. Практик үндэслэл:
- Зурхайгаар эрүүл мэндийг төлөгчлөх ба урьдчилан сэргийлсэн үр дүн
- Жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх, одны орд давхцах, час өдөр зэрэг давтамжуудад эрүүл мэнд доройтох эмгэгших өвчлөх осол эндэлд өртөх зэрэг учир шалтгааны нууц бодит үнэн
- Зүү төөнүүр бариа засал эмчилгээний үр дүн
- Монгол, Япон Хятад зэрэг улс орны ардын уламжлалт урьдчилан сэргийлэх, эмчлэх, эзотерк арга туршлагын үр дүн
- Амьд бие махбодын өөрөө шинэчлэгдэн эрүүлждэг өвөрмөц чанар зэрэгт тулгууласан болно.
Дөрөв. Агуулга:
- Хүнийг бие оюун ухаан сэтгэл амин орон сүнс зэрэг бүрэлдхүүний таван цогцсын аль нэгийг хэтрүүлэлгүй дутаалгүй адил тэгш авч үзэх
- Од гариг, нар , сар, дэлхий байгаль хүний өөрийн хэмт лугшилтын мөн чанар харилцан шүтэлцээг таньж, эрүүл мэнддээ таатай нөлөөлөхөөр хувиргахад суралцах
- Усаар гар нүүр биеэ угаадаг шиг сансар огторгуй газрын эрчимт урсгалаар таван цул зургаан сав эрхтэн цусан, усан, хийн, галан дотоод нарийн хийн эргэлтийн хүрдүүдийг цэвэршүүлэх аргыг хүн бүрт эзэмшүүлнэ.
- Өөрийгөө жолоодох, сулраах хоослох дасгалаар сэтгэлийн зовиур шаналгааг арилгаж стрессээс гаргах аргыг хүн бүрт заах.
- Өөрийгөө ухамсартайгаар эмчлэх амар амгалан, инээмсэглэлээр дотоод эрхтэний эс эдийн оронг цэвэршүүлэх
- Эмчилгээнд: Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах, төвлөрөх, бясалгах, тарни зэргээр, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүн ардыг өргөн оролцуулах
- Өөртөө хоолоо тохируулах хянах аргад суралцах
- Ухааныг хөгжүүлэх, сэтгэлийг хир хороос ариусгах амин оронг цэвэршүүлэх дасгал зааж дадал хэвшил эзэмшүүлэх
- Агуулгыг товчоор тодорхойлвол ард түмнийг дээд эрүүл мэндэд сургах явдал болно.
Тав. Шинэ шинэлэг өгөөж:
Энд дурдагдаж байгаа эмнэлзүйн шинэ шинэлэг арга хэлбэрүүдийг бид бүгдийг таньж олсон юм бишээ. Хүн төрөлхтөний их далайгаас түүж цуглуулснаа өчье. Энэ дотор таны таньж олсон нээлт бүтээл мартагдсан уламжлалт арга хэлбэр дахин дурдагдсан байгааг зориуд ил тодоор хэлье. Ийм зүйл байвал хүн төрөлхтөний сайн сайхны тулд та ч гэсэн бидэнтэй хамтран бүтээлцсэндээ баярлаарай.
- Мэдээлэл эмчилгээ
- Цэвэрлэх эмчилгээ
- Цусан Усан
- Хийн Галан
- Дотоод хийн эргэлтүүдийг цэвэрлэх
- Таван цул зургаан сав эрхтэнийг цэвэрлэх
- Үе ясны тогтолцоог цэвэрлэх
- Ариусгах эмчилгээ :
- Оюун ухааны оронг ариусгах
- Сэтгэлийг оронг ариусгах
- Эгэл орон, молекулын эсийн эдйин эрхтэний амин
оронг ариусгах
- Үйл үрийн оронг ариусгах
- Ухамсарлаж, эдгэрүүлэх, сэргийлэх хөгжүүлэх:
- Инээмсэглэлээр таатай орчинг бүрдүүлэх
- Сансарын эрчимт урсгалаар цэвэрлэх
- Газар байгалийн цэнгэг урсгалаар цэвэрлэх
- Дотоод төвлөрөл, залбирал, мөргөл
- Дуу авиа, гэрлийн урсгалаар цэвэрлэх /тарни/
- Өөрийгөө жолоодохуй:
- Сулраах
- Хоослох
- Халаах
- Гэрэлтүүлэх
- Бясалгал эмчилгээ:
- Үйл үрийн орныг ариусган үлдээх бурханлаг дээд зорилгыг гэр бүлд ухамсарлуулж ойлголгуулах
- Хоёр чиглэлийн шинжлэх ухаанд аль эрт нээгдсэн ч
гэсэн анагаах ухааны үйл ажиллагаанд бараг бүгд цоо шинээр нэвтрүүлвэл зохих зургаан бүлэг, хорь гаруй , эрүүлжүүлэх , цэвэршүүлэх , ариусгах, амар амгаланг хийгээд дээд гэгээрлээд, дөхүүлэх арга, зам мөрийг оруулсан юмаа.
Зургаа. Хөтөлбөрийн давуу тал
Өрнө дорны анагаах ухааны онол пратикийн дээд ололтуудыг барилдуулан шүтэлцүүлж хүний бүтэцийн бодьлог хийсвэр хоёр талыг тэгш авч үзэж байгаа юм. Урьдчилан сэргийлэх өвчингүй амьдрах эмчлэхэд хамгийн хямд хамгийн хялбар хамгийн үр дүнтэй аргуудыг нэвтрүүлнэ.
Айл өрх, ард иргэд, албан ба хувийн хэвшлийн хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд нэвтрүүлэх хэвшүүлэх боломж ихтэй.
Хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн биеийг эрүүлжүүлэхээр хязгааарлагдахгүй оюун ухаан сэтгэл ухамсарын хүрээг ч цэвэр ариун болгодог. Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах, ухамсарлаж эмчлэх, орон зайн эмгэгийг арилгах зэрэг олон шинэлэг арга зүйг нэвтрүүлж байна.
Долоо : Хөтөлбөрийг ажил үйл болгох
Эмч эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсож дахин дахин тунгааж төгөлдөржүүлнэ. Эрүүл мэндийн яам төрийн байгууллагын удирдах хүмүүст танилцуулж ойрын үед хийж бүх нийтэд хүргэх үйл ажиллагаа болгоход төрийн байгууллагын тусламж дэмжлэг авах. Бүх ард түмэнд ТВ хичээл зааж сургах, СD бичлэг хийж бх шатны эмнэлэг айл өрх, хүмүүст хүргэх.
Биеэ эрүүлжүүлж, ухаанаа саруул тунгалаг болгон сэтгэлээ ариусгаж амин орноо цэвэршүүлж, дээд эрүүл мэндийн төлөө хүн бүр хичээн суралцах хөдөлгөөн өрнүүлэх
үлгэр дууриал , жишиг болохуйц , эмнэлэг сургалтын төв нь Одь эмнэлэг байна. Эмнэлгийн үйл ажиллагааны зарчим нь байгалийн /mini max/ хууль байх болно.
Найм: Хөтөлбөрийг бүх нийтэд дэлгэрүүлэхэд тулгарах бэрхшээл :
Эмч эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн удирдах ажилтнуудын хэвшмэл сэтгэлгээг даван туулахад цаг хугацаа алдах магадлалтай. Дээд эрүүл мэнд, сургалт хийж биеэр үлгэрлэх бэлтгэгдсэн мэргэжилтэн ховор байна.
Ес : Үр дүн
Хүн ардын хичнээн хувь сургалтанд хамрагдан төчнөөн хувь нь архаг хууч өвчнөөсөө бүрэн сална.Хүмүүсийн харилцаа уян зөөлөн бурханлаг өгөөмөр болж нийгмийн стресс эрс буурна.
Өвчингүй ажилллаж амьдрах бие ухаан сэтгэл гурвын нэгдмэл аргад суралцах мэдлэг дадлага хүн бүрт эзэмшүүлж хэвшүүлнэ. Хөдөлмөрт хандах сэтгэл зүйд эргэлт гарна. Цалин авхын тулд бус халагдахгүй байхын тулд ч бус энэ ажил бол хүмүүсийн өмнө бурханы өмнө миний хүлээсэн үүрэг гэж ажилладаг болно.
Дээд эрүүл мэндийг эзэмдэхийн тулд тэмүүлэн байнга хичээллэж гэгээрэлд хүрч хүн заяанд төрсний туйлын зорилгоо биелүүлэх болно. Үйл үрийн орон ариусан цэвэршиж хойд үедээ гэгээрэнгүй орон зай үлдээх болно .
Манал бурхан хийгээд Жанцан, Одь, Сахалт багш нарынхаа лүндэн сургаалыг даган сонсож ...