ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД номын хуримд урьж байна
11 жил, 8 сар өмнө

Энэ номын ариутган шүүгч болон уран сайхны зөвлөхөөр ажиллаа. Миний хувьд олон жил бодож хариултыг нь олж чадахгүй байсан олон асуултынхаа хариултыг энэ номноос оллоо. Өмнө нь тэгэх ёстой, ингэх ёстой гэж зөвлөсөн олон л ном уншиж байлаа. Харин энэ номны хувьд яагаад "ингэх ёстой"-гийн учир шалтгааныг маш сайн тайлбарлаж өгсөнөөрөө маш их сэтгэгдэл төрүүлж чадлаа. Тиймээс би энэ номыг “Хүн өөрийнхөө ертөнцийг хэрхэн бүтээж, хэрхэн устгадагийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарласан бүтээл” гэж дүгнэж байна.

Уг бүтээл нь номын бүтээгдэгчдийн олон жилийн судалгаа, туршлагын үр дүнд бүтэж буй бөгөөд бүх цаг үеийн анагаах ухааны хамгийн сайн ололтуудад үндэслэн ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД гэсэн шинэ онолыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм. ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД гэдэг нь Хүний язгуурийн бүтэц болох
“Биеийг эрүүл- гоо сайхан
Ухааныг саруул- цэцэн мэргэн
Сэтгэлийг ариун- өршөөнгүй уужуу,
Дотоод хийн эргэлтийг тэгш- амар амгалан,
Амин орныг цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг,
Ухамсарыг төгс- гэгээрэнгүй,
Сэрэмсэрийг төгөлдөр- бурханлаг
Орныг тааламжтай бат бэх” байлгах
Газар дэлхий,
Тэнгэр огторгуй,
Бурханлаг дээд хүчний үүсэхүй оршихуй, хувьсахуйн хуулинд зохицон аж төрж Хүмүүн бүр өвчингүй амьдрах, өвдвөл бүрэн төгс эдгэрэхийн онол арга зүйг тусгасан шинжлэх ухаан ажээ.

Номын хурим 11 сарын 3-ны 16:00 цагт Интер номын их дэлгүүрт болох тул сонирхсон хүмүүс хүрэлцэн ирнэ үү. Нээлтийн үеэр орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД төслийг танилцуулах тул, уг төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүс мөн хүрэлцэн ирнэ үү.

Номын дэлгэрэнгүйг эндээс авна уу.