Дэнис Францозов: Гайхалтай домог түүхийн өлгий, онгон зэлүүд МОНГОЛ #LostWorldMongolia
9 жил, 6 сар өмнө

Орос улсын иргэн Дэнис Францозов Монгол орноор 40 хоногийн турш аялах үедээ Монголын байгаль, цаг уурын онцлогийг харуулсан нэгэн гайхалтай бүтээлийг хийжээ. Уг видеог хийхэд 100,000 зураг шаардагдсан байна.

Тэрээр: “Монгол руу хийсэн 40 өдрийн аялал. Гайхалтай домог түүхийн өлгий, онгон зэлүүд нутаг. Зөвхөн би, миний эхнэр бас бидний хуучин “Landy” ( Land Rover Defender). Бас камер, камерын хөл хоёртойгоо. Өмнө минь мянга мянган километр. Ямар ч засмал замгүй. Үзэсгэлэнт Алтайн уулс, аюултай говь нутаг бас цэвэр тунгалаг Хөвсгөл нуур. <code>Зуун километрийн турш ямар ч хүн тааралдахгүй харин сая сая од, гэрэлт сүүн зам.” хэмээжээ.