Дэвшилтэт медиа маркетинг буюу интернэт маркетинг гэж юу вэ /New media marketing/
Хүн төрөлхтний харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн сувагуудад эрс шинэ дэвшилүүд гарснаар интернэтэд суурилсан цахим нийгэм улам бүр хүрээгээ тэлсээр байна. Интернэт хэмээх агуу том акул телевиз, радио, сонин, рекламны самбар гэх мэт хэвлэл мэдээлэл, реклам сурталчилгааны хэрэгсэл болох жижиг загасуудыг залгиж эхэллээ. Тиймээс мэдээллийн шинэ сувагуудад тулгуурлан цахим нийгмийн харилцаанд хэрхэн оролцож, хэрэглэгчидтэй хэрхэн амжилттай харилцах вэ гэсэн асуудал хариултаа хүлээсээр.
Интернэт нь маш бага зардлаар дэлхий нийтэд мэдээлэл түгээх боломжыг бий болгосон. Интернэтийн хамгийн ач холбогдолтой зүйл нь том жижиг бизнесүүдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа үйл ажиллагаандаа амжилт олох эсэх нь интернэтийн орон зайд маркетингаа хэрхэн яаж үр дүнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.
Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн үнэ цэнэ, сэтгэл зүйн ханамж, ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож болдог цогц систем юм. Интернэт маркетингийг "Дижитал технологийн тусламжтайгаар маркетингийн зорилгодоо хүрэх" гэж энгийнээр тодорхойлж болно. Аливаа маркетингийн зорилго хэрэглэгчдийг өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ байлдан дагуулахад л чиглэгддэг. Тэгвэл интернэт нь орчин цагийн технологийн хувьслын ачаар хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн тэдэнд сонголт хийх боломж олгох зорилгод нийцсэн нийгмийн харилцааны хамгийн чухал хэрэглүүрүүдийн нэг болж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувь хүний өөрийнх нь сонголтонд нийцсэн маркетингийн компанит ажлаа явуулах боломж олдож байгаа нь маркетеруудад илүү хялбар, эдийн засгийн илүү үр өгөөжтэй системүүд хүчээ авч байна.
Тиймээс интернэтэд суурилсан харилцаа, нэгдэлийн боломжийг ашиглаж, мэдээлэл технологийн ололт дэвшилээр тэдгээр харилцааг амжилттай удирдсан байгууллагууд хурдтай өөрчлөлт, өрсөлдөөн дунд амьд үлдэж байна.
Уламжлалт маркетингийн сул талууд
1. Залхаах: Масс медиа буюу хэнд ч юуг ч хамаагүй цацдаг, спамддаг, залхаадаг, уурлуулдаг уламжлалт реклам сурталчилгаа нь өдөр ирэх бүр үнэ цэнэ, ач холбогдолоо алдаж байна. Хүмүүс реклам сурталчилгаанаас залхаж нээлттэй, хурдан шуурхай харилцааг илүүд үзэж байна.
2. Үрэх: Уламжлалт медиа сувгууд буюу телевизийн реклам, сурталчилгааны самбарууд нь өртөг өндөртэйн дээр үр дүнгээ тооцоход хүндрэлтэй. Жишээ нь телевизийн реклам болон гудамжны самбарууд нь яг хэдэн хүнд хүрч, хэдэн хүнийг шийдвэр гаргахад хүргэсэн бэ гэдгийг тооцох боломж хомс.
Дэвшилтэт медиа маркетингийн давуу талууд
1. Мэдээллэх: Байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ болон өөрсдийн үйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд хүргэх, зар сурталчилгаагаа цацах.
2. Харилцах: Үйлчлүүлэгч, хэрэглэгчидтэй холбогдож харилцах нээлттэй суваг.
3. Судлах: Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн хэрэгцээ, шаардлага, хувийн онцлогийг судлаж түүнд тулгуурласан тактикийг хэрэгжүүлэх.
4. Борлуулах: Интернэтээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах.
5. Тэлэх: Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах.
6. Хэмжих: Интернэтийн харьцангуй хэмжигдэхүйц давуу талыг ашиглан мэдээлэл, сурталчилгаа хэдэн хүнд хүрсэн, хэдэн хүн сонирхсон, хэдэн хүн ямар санал сэтгэгдэлтэй байгааг хурдан хугацаанд хэмжиж стратегаа сайжруулах бүрэн боломжтой.
7. Хэмнэх: Кибер орон зай дахь өөрийн онлайн оффисоо байгуулах, харилцаа холбооны, цаг хугацааны, офиссын гэх мэт олон төрлийн зардлыг хэмнэж болно.
8. Дэмжих: Реклам сурталчилгааны үр ашигггүй зардалаа багасгаж харин нийгэмд тустай сайн сайхан үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх байдлаар компанийнхаа нэр хүндийг өсгөдөгХҮМҮҮНЛЭГ МАРКЕТИНГ хүн төрөлхтний зүрх сэтгэлийг улам бүр байлдан дагуулсаар байна.
Маркетингийн шинэ хандлага
Тиймээс онлайн орчинд байгаа олон зуун хүмүүстэй зардал багатайгаар харилцаа үүсгэх, реклам сурталчилгаагаар залхаахгүйгээр хүссэн үед нь хүссэн мэдээлэлээр хангаж түргэн шуурхай харилцааг бий болгох, үүсгэсэн харилцаагаа тогтмолжуулах, итгэл төрүүлэх, үнэнч тууштай хэрэглэгчийг бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага улам бүр урган гарсаар байна.
Хэнд юуг зориулаад байгаа нь мэдэгдэхгүй рекламаар хүчирхийлдэг, сувгаа солитол залхаадаг, мод сүйтгэж энд тэндгүй цавуу, жонхуугаар цаас наадаг, хүн хардаг эсэх нь мэдэгдэхгүй уранхай, цоорхой самбар босгодог маркетинг сурталчилгаа эрин үеэ өнгөрөөж, үнэнч хэрэглэгчээ олж авч, тэдэнтэйгээ тогтмол үнэ цэнэтэй харилцааг бий болгох замаар ашиг бий болгодог онч маркетингийн үе ирээд байна.
Бараа, бүтээгдэхүүний талаар оновчтой мэдээллийг хүргэж, тогтмол, тасралгүй харилцааг бий болгосноор компанийн 80% ашгийг бий болгодог атлаа нийт хэрэглэгчийн 20% нь болж байдаг үнэнч тууштай хэрэглэгчээ олж авч, тэднийхээ сэтгэл ханамжийг тогтмол мэдэрч уян хатан оновчтой ажиллаж буй компаниуд амжилт ялалтаа бадруулсаар байна.
МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ,
ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААГАА УДИРДАХ
ЦОГЦ ПЛАТФОРМ
Маркетингийн санаануудаа үнэлэх, хэмжих, борлуулалтаа
төлөвлөх хянах, хэрэглэгчтэйгээ харилцах,
халамжлах үйл ажиллагааг нэг технологиос удирдаарай. https://erxes.mn/
Жамсранжавын Лувсандорж