Дурласаан, би
14 жил, 3 сар өмнө

2010 оны зун Булган аймгийн нутагт ахмад туршлагатай зураачдын отогт багтаж зургийн плинерт гарч этюд хийлээ. Этюд хийгээгүй бараг 5 жил болсон байсан болохоор гар модширдог юм байна. Хэд хоног этюд хийхэд гар нилээн зүгширлээ. Эх нутгийнхаа байгалийн сайханд умбаж шумбаж, агаараар нь ханатлаа амьсгалж сэтгэлээ дүүргэж, уран бүтээлийн гэрэл гэгээгээр дүүрэн эргэж ирлээ. Буцах замдаа харсан тэнгэр газар та нарт ч бас таалагдах байх аа.

Эх нутгийнхаа сайханд дурласаан, би